Ерөнхий сайд аа, танай намын залуус, төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна

Ерөнхий сайд аа, танай намын залуус, төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна

Иргэнээ өмчтэй болгож, түүнийг нь хуулиар хамгаалдаг болсон нь Ардчиллын гавьяа басхүү алдааг дагуулжээ. Учир нь Үндсэн хуульд "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэм¬ших, өмчлөх өв залгамж¬луу¬лах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайч¬лан авахыг хориглоно. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй" байхыг зааж өмч эзэмшигчид шүүхийн өмнө тэгш байхыг хуульчилсан.

Тиймээс ч төр та бидний өмчийг хамгаална гэдэгт итгэдэг. Гэтэл энэхүү хууль дүрэм замаасаа хазайж төрийн албаны дарганцарууд МАН-ын нэр барьсан залуустай нийлж иргэдийн газрыг дээрэмдээд эхэлчихэж. Тухайлбал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга МАН-ын залуустай нийлж иргэдийн газрыг дээрэмдэх ажиллагааг өнгөрсөн хугацаанд хийж олон ч хүнийг хохироожээ.

Өөрөөр хэлбэл Ц.Тулга гэгч этгээд ажил албатайгаа үлдэхийн тулд ядарсан иргэддээ бус эрх мэдэл албан тушаалын өөд мацаж буй МАН-ын хурган комминуст “Зүүнбаян Төмөр Зам” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Сайнжаргал гэгчтэй үгсэн хуйвалдаж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн БЗД-ийн 13 дугаар хороо, багц 7, “З” блок болох нийт 9.4 га газраас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж сайн дураараа эвлэлдэн нэгдэж нөхөрлөл байгуулсан хүмүүсийн газраас хумсалсаар өдгөө 7.2 га газрыг л эздэд нь үлдээжээ. Уг нь энэхүү төсөл 2013 оноос эхэлж бүхий л холбогдох НИТХ болон бусад хууль тогтоомжийн дагуу батлагдан эцэслэгдсэн ч замын дундаас нь Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга иргэдийг төрийн нэр барин дарамталж газрыг нь хэдэн хэсэг тасдаж авч албан тушаалаа ашиглажээ. Уг нь дээрх төслийг өмчлөлийн газраараа нэгдэж, хөрөнгө үүсгэсэн иргэд “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийг үүсгэн байгуулж Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оржээ.

Нөхөрлөл байгуулсан хүмүүс анх 2013 онд 9.4 га газартай байхдаа 2 га газарт нь сургууль, цэцэрлэг, 7.4 га газарт нь орон сууц, үйлчилгээний зориулалттай дэлгүүр, нийслэлийн чанартай авто зам барихаар төлөвлөжээ. Гэтэл бүх шатны байгууллагаар дэмжигдсэн энэхүү төслийн зургийн ажил дээр нь Ц.Тулга тоглолт хийж мөнгөтэй эрхмүүдэд га болон м2-аар нь хэсэгчлэн таслан өгч дээрэм хийжээ.

Тухайлбал МАН-ын нэрээр ажил албан тушаал залгуулж, өдгөө Зүүнбаян Төмөр Зам” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал болтлоо суга дэвшсэн Т.Сайнжаргал нь “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-д батламж олгохоос өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ширхэнцэг хараа констракшн” ХХК-ийг байгуулж газар дээрэмдэх ажлаа эхэлжээ. Тэрбээр эхний удаад нөхөрлөлийн газраас 2000 м2 газрыг нь дээрэмдэж авсан бол одоо дахин Ц.Тулгаар лобидуулж газрын эздийг дарамтлуулж нэмж 2000 м2 газрыг дээрэмдэхээр зэхэж буй аж. Ингэж хэлэхийн учир нь Т.Сайнжаргал “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийн захирал н.Нямжав, хуульч н.Түвшинжаргал нартай биечлэн уулзахдаа “Зарим айлын газраа манайд өг. Үгүй бол нөхөрлөлийн чинь хууль бус асуудлуудыг мэдэж байгаа. Би олон газарт танил талтай, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Ц.Ганхүү, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нарыг танина шүү” гэх мэтээр дарамталж байжээ.

Т.Сайнжаргалын энэхүү яриаг баталсан Ц.Тулга гэгч нөхөрлөлийнхөнтэй биечлэн уулзахдаа “ Улс төрийн нөлөөлөл их байгаа учраас танай асуудлыг шйидвэрлэх боломжгүй” гэж тэдэнд хэлсэн нь түүнийг хэнд үйлчилж байсныг гэрчилж буй юм. Энэхүү баримт бол бидний энэ удаад ил болгосон нэгээхэн хэсэг учраас баримтыг ингээд түр орхие. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд ардаа танил, талгүй хэдэн ядарсан барилгын компаниудын захирлууд Ц.Тулгын өрөөний үүдэнд сүүнд очёрлож байгаа мэтээр урт дараалал үүсгэж байсныг захын хүн хэлээд өгнө. Ингэж л төрийн нэр барьсан эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэх гэсэн Ц.Тулга мэтийн дарганцарууд мөнгөний өмнө бөхийж хэдэн ядарсан иргэнээ яаж дарамтлах, ямар аргаар газрыг нь булааж авахаа сайн мэддэг байсны бодит жишээг дээрх нөхөрлөлийн газар харуулж байна. Тиймээс МАН-ын нэр барьсан хурган дарга Т.Сайнжаргал, Хот байгуулалт, Хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Ц.Ганхүү, дэд дарга н.Азжаргал нартай холбоотой NO-той ноцтой үйлдлийг цувралаар хүргэж тэдний хууль бус үйлдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Хотын дарга Д.Сумъяабазар нарын сонорт хүргэж үнэнийг олонд хүргэсээр байх болно. Мөн 9.4 га газраас нөөцөд хадгалсан буюу сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн газрыг “Стронгер” ХХК хэрхэн яаж хууль бусаар авсан тухайг ч баримттайгаар дэлгэх болно. Эцэст нь Ерөнхий сайд аа, Гэр хорооллыын дахин төлөвлөлтөөр анх удаа хашааныхаа газраар эвлэлдэн нэгдэж нөхөрлөл байгуулсан энэ олон хүний өмчийг танай намын хурган дарга төрийн албаныхантай нийлж ингэж дээрэмждэж буй нь хуульд нийцэх үү гэж танаас асуумаар байна.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: erennews.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 1 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууц ашиглалтад орлоо

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууц ашиглалтад орлоо