Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 29-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас усжих Халх гол үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна.
Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гуч...
© 2013-2021