• 0
  • 1304

Эрх чөлөөг эрх чөлөөгөөр устгаж байна

Эрх чөлөөг эрх чөлөөгөөр устгаж байна

   Төр хүнийг хүчирхийллээс, өмч хөрөнгийг дээрэм тонуулаас өмгөөлж хүн өөрийнхөө аз жаргалын төлөө тэмүүлэх эрхийг хамгаалж байгаа цагт л төр оршин тогтнох үндэстэй юм билээ...

Ончтой тууштай өөрийгөө бодох үзэл нь хүн бүр алсыг харж ухаалаг сэтгэж өөрийнхөөрөө шийдвэр гаргах эрх юм. Энэ нь хүний үндсэн суурь чанар бөгөөд өөрийнхөө төлөө логик сэтгэлгээ бас гаргалгаатай байх үйлс болой. Амьдралыг тэтгэгч бүтээлч чадвар бол булчин биш авьяас оюун сэтгэлгээ юм. 

Хүн оюун санаагаа эрчимжүүлэн ундрааж ололт амжилтанд хүрч ашигтай үр дүнтэй хөлжих хөгжих боломжийг олж харж нээж бүтээлч бодит үнэ цэнээр баялгаа цогцлоох үйлс нь ёс жудгийн ариун мөн чанар болой... 

Мөнчгөрөөрөө мөнгө хийдэг баялаг бүтээж амьдрах боломж хүмүүнд өөрийгөө үнэлэх өгөөж хайрладаг ажилч сэтгэгч ончтой хүн бүрийн соёлтой харилцаа үйл хэрэг хэлцлэл л жинхэнэ чөлөөт зах зээлийн эргэлтийг тасрашгүйгээр ундраана... Үүнд зөвхөн буруу буюу “Данхар төр” л гай гамшиг садаа тотгор болж байгаа юм. Муу мунхаг төр хүчирхийллийн аргаар бүдүүрч ялзарна. 

Гагцхүү үр бүтээлтэй бусдад хэрэгцээтэй үнэ цэнэ өгдөг давуу эрх эдэлдэггүй цэвэр бизнес бодитой үнэн зөв байсныхаа ачаар хүрээгээ тэлдэг, өгөөжтэй ч байдаг. 

Эдийн засаг чөлөөтэй хараат бус байхад ганцхан зүйл хэрэгтэй. 

- Зах зээлд хэн ч хөндлөнгөөс хэрхэвч бүү хутгалд. Ялангуяа төр. Чөлөөт өрсөлдөөнийг төр хамгаалахыг хүсээд байгаа бол зүгээр л зөнд нь орхи. Өрсөлдөөнийг хуульчилдаггүй юм. Ямар хүн хэнтэйгээ өрсөлдөхийг нэг салбарт хичнээн компани байж болохыг хуулиар тогтоож хэрхэвч болдоггүй юм. Бүтээгдэхүүнээ хэдээр зарахыг, ямар арга замаар өрсөлдөхийг тэр нь шударга шударга бус эсэхийг нь хуулиар тогтоохгүй. Зах зээл нь үнэхээр чөлөөт зах зээл мөн л юм бол ямар байхыг нь хэн ч тогтоох гэж тархиа гашилгах шаардлагагүй. Учир нь зах зээл өөрөө өөрийгөө зохицуулж үнэ цэнээ тогтооно. (Айн Рэнд ингэж нарийн шинжлэн судалж тогтоожээ).

Гашилсан толгойнууд л хүний өмчийн эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлд чөдөр болно. 

Өнөөдөр манай төрийнхөн нуль ухаантай царайлж хүний биш хуулийн төртэй болох оролдлогоо улам лавшруулж хуулиас, төрөөс өмнө хүн нь байсныг хүн байж байж л төр хууль нь үүснэ гэдгийг мартаж, маанагтаж, МАНАНтсаар байна. 

Эрх чөлөөгөөр эрх чөлөөг устгаж байна. Дээр дооргүй л тийм байна, тэгж тэнэглэж харагдах юм даа хөөрхийс. Андуураад байна. Монголын хувь заяаг хуулийг хуулиар эрэмбэгүй хүчгүй болгодог ёстой жинхэнэ хуульгүй, ёс жудаггүй төрийн нэр барьсан хам хэрэгтнүүдийн дураараа авирлах авирт дөрлүүлэн атгуулж базуулжээ. 

Муу эр төрийн гай 

Муу эм гэрийн гай... Р.Чойном

Тэнэглэлийн давирхайд тархи нь зунгагдсан зарим сувснууд өөрсдийгөө суутнуудтай зүйрлэх өвчин нийгэм даяараа тусаад ужгирч гүйцлээ. Цэвэр бизнесийг төрөөр угжуулдаг бохир арга давуу эрхт тонуулчидтай адилтгах үйлдэл газар авч байна... 

Чимээгүй хэрнээ өөрийнхөөрөө байдаг өөрийгөө хүндэтгэн үнэ цэнэтэй үйлс бүтээгч сэтгэгч цөөн тооны бизнесмэнүүд л өөрсдийгөө өөдлүүлэн дэвжээж үндэстнээ ч хөгжүүлнэ гэж итгэж хүлээнэ би. Бизнесмэнүүдээ зоригтой бай! Төрд богтлогдсон чөдрөөсөө тайлагд. Чөлөөт зах зээл та нарын сэтгэлгээ оюунаар өндийх л болно.

- Харамсмаар нь ихэнх бизнес эрхлэгчид ялигүй нэг муу атаархсан төрийн албан хаагч төрөө магтан дуулах үзэлтэн нэр төр хөөцөлдсөн улс төрчдийн дохио зангаанд хамааралтай байна. 

- Бас манай зарим нэгэн цэвэр дүр төрх харуулсан буянтай царайлсан хуудуутай бизнесмэнүүд төрийнхнийг тал талын хормойн донтой болгож аваад, ивээлдээ баглаж, идэж шамшигдуулах авилгалын шуналтай эдгэшгүй хэнхэгээр нь далимдуулж, одоо минийх болсондоо гэж хөх инээдээ барьж ядан шогширч шоглоно. 

Саяхан манай улсын хувилгаан хууль ч мэнгэт Дүвчин:

- Намайг загнаж байна гэх байх, би загнаж байна гэснээ хам хэрэгтнүүдээсээ нэгэн гэр бүлийг цоллож, төр та нарыг хангалттай эрхлүүлсэн гээд л суваг сүвэгч болгоноор гөвнөлээ.. Эд нар төрд очсон л бол эрхлэх ёстой гэж үздэгийнх нь баталгаа. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив уу? 

- Бас албан тушаалын сэнтийгээр улбаалж хувааж иддэг алимныхаа тухай айлдана лээ. Эдний хэн нэгэннь улс төр эдийн засгийн эрх мэдэлтэй болох үед бусад эрх мэдэлтнүүд тэрийг нь өөрийнх нь эрх мэдэлд халдсан үйлдэл гэж хардаг эмгэгтэй. 

Бид яг одоо өнөөдөр фашист Герман, Зөвлөлт Оросын угшлаар яваад байна. Одоо боль! Ард иргэдээ эрх чөлөөтэй бай гэчихээд өмч рүү нь сүх далайж өмчийн эзэн рүү нь сэлэм эргүүлж байна. Магадгүй бас хармаандаа нагаантай ч байж мэднэ. 

- Ахаа би өмнө нь айхгүй амьдарч байлаа. Одоо би айж байна гэсэн дотнын бизнесмэн дүүгийнхээ хоолойн өнгийг сонсоод цочирдов.

Одоо манай улсын аятай өөдтэй болгон хэзээ намайг ямар нь ирээд баривчлах бол хэдийд шоронд орж шонд дүүжлэгдэх юм бол, бас л хамаг бүтээсэн өсгөснөө хэдийд хураалгах юм бол гэсэн айдас дор чичирч эхэллээ. Энэ чинь дэндэж байна зогс. Юм л бол нэр төрд халдсан гээд л шүүх цагдаад өгдөг нэг их сүрхий Бериягийн сүнс атиралдан дэлхий цөмрөх вий гэсэн биенээсээ ахадсан алхаагаар гэтнэ. 

Самбараас зүүгдээд салдаггүй сайдынхаа албанаас буудаггүй бас нэг салга Ежов зальтай нүдээ жарвайлган нэг л их гавьяатай хэрнээ зовсон хүн болж сөөнгөтнө. Ийм цөөврүүдээс л хүний үнэ цэнэ капитализмыг өмөөрнө би. Энэ социалистуудаас энэ албингуудаасл өөрийгөө бодох ариун үйлсийг хамгаална би. 

Өөрийгөө бодсон бизнесмэнүүдийн зорилго буюу арга нь ашигтай ажиллах орлогоо арвижуулах. Харин улс төрчдийн барил бол айлган сүрдүүлэлт. Энэ айлган сүрдүүлэлтээ одоо зогсоо!!! 

Төр хүчирхэг биш айлган сүрдүүлдэг бус цомхон чадварлаг байж оюун сэтгэлгээний цар хүрээ өргөн юмс үзэгдлийг олон талаас нь хардаг цэлмэг, цэгцтэй, тууштай, зөв бодлоготой байх ёстой. Тэр нь зөвхөн хувь хүний эрх чөлөөг хамгаалахад оршино. Ерөөсөө төрийн үүрэг энэ. Төр бизнест хутгалдахгүй байх нь л аврал юм. 

Эцэст нь хэлэхэд төр хүнийг хүчирхийллээс, өмч хөрөнгийг дээрэм тонуулаас өмгөөлж хүн өөрийнхөө аз жаргалын төлөө тэмүүлэх эрхийг хамгаалж байгаа цагт л төр оршин тогтнох үндэстэй юм билээ...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Баянзүрхийн залуус их цэвэрлэгээний аяныг дэмжин оролцож байна

    Баянзүрхийн залуус их цэвэрлэгээний аяныг дэмжин оролцож байна