Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого болон мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, түүнтэй уялдуулан Биеийн тамир, спортын тухай хуульд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын талаарх зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ биеийн тамир, спортын салбарт хамаарах зарим хуулийн холбогдох зохицуулалтыг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн нь салбарын үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-д “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.” гэж заасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай хамт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох заалтыг хүчингүй болгосон нь дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2007 онд соёрхон баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, Монгол Улс 2005 онд нэгдэн орсон “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-ын хүрээнд ЮНЕСКО-оос болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулж ажиллуулахыг зөвлөсөн, түүнчлэн Допингийн эсрэг дүрмийг Засгийн газар баталж мөрдүүлэх, уг дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар тусгагдсан нь Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц болон Копенгагены тунхаглалаар баталгаажин олон улсад хэрэгжиж байдаг, Дэлхийн допингийн эсрэг Коде зөрчилдөж байгаа нь Кодийн 22.8-т “Засгийн газар нь ЮНЕСКО-н конвенцыг үнэлж, батлах, хүлээн авах үйлдлийг хийж чадаагүй буюу ЮНЕСКО-н конвенцыг дагаж мөрдөөгүй нь энэхүү журмын 20.1.8, 20.3.11, 20.6.6 зүйлүүдэд заасанчлан аливаа Үйл ажиллагааны тендерт оролцох эрхгүй болгож болохын зэрэгцээ Дэлхийн допингийн эсрэг агентлагт эзлэх байр сууриа болон албан тушаалаа алдах, улс орондоо аливаа олон улсын тэмцээн уралдаан арга хэмжээг зохион байгуулах тендерт оролцох эрхгүй болох, олон улсын үйл ажиллагаанууд хүчингүй болох, Олимпийн журмын дагуу билэг тэмдгийн болон бусад үр дагаврууд үүсч болно” гэсэн заалтын дагуу Монгол улс олон улсын тавцанд Спорт олимпизмын өнөөгийн хүрсэн байр сууриа алдах бодит нөхцөл байдал үүссэн, 

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид Монгол Улсын шигшээ багийн тамирчдын допингийн эсрэг хяналттай холбоотой 2020, 2021 оны шинжилгээний төлбөр огт төлөгдөөгүй, 100 гаруй мянган ам.долларын өр үүссэн зэрэг нь Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг байгуулж, үндэсний хэмжээнд  Допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний зардлыг санхүүжүүлэх асуудлыг хуулиар баталгаажуулах, допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгах шаардлагыг нөхцөлдүүлж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээ болон “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-аар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бий болгож, хуулийн хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөлд:

1.Засгийн газар болон допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, олон улсын стандарт, допингийн эсрэг үндэсний дүрэм, бусад бодлогын баримт бичгийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулан ажиллуулахтай холбоотой зохицуулалт;  

2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;  

3.Засгийн газар Допингийн эсрэг хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэг хүлээх, биеийн тамир, спортын үйлчилгээний санхүүжилтийг хүн амын тоо, газар зүйн байршилтай уялдуулан тооцох норм, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран баталж, хэрэгжүүлэх;

4.Монгол Улсын нэгдэн орсон “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-д нийцүүлэн Допингийн эсрэг байгууллага, түүний үүрэг хариуцлагын талаарх зохицуулалтыг тусгаж, зарим нэр томьёог Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зохицуулалтад нийцүүлэх зохицуулалтыг тус тус тусгасан.

Энэхүү  төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас санал авч, олон нийтээр хэлэлцүүлсэн бөгөөд төслийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалж, төслийн үр нөлөө, зардлын тооцоог хийсэн болно хэмээн хууль санаачлагч танилцууллаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна