Санал авах байранд очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн иргэдийн саналыг өнөөдөр 09.00 цагаас авч эхэлсэн бөгөөд орой 20.00 цаг хүртэл үргэлжлэнэ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Эдгээр сонгогчдын 7051 нь коронавирусийн халдварын улмаас санал авах байранд очих боломжгүйгээ илэрхийлсэн байна. Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат юм. Тэрээр коронавирусийн халдвар авч эхнэрийнхээ хамт хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт 14.00 цагаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр болжээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
