Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын тушаалаар өнгөрсөн даваа гаригаас эхлэн цементийг задгайгаар худалдахыг зогсоожээ. Тус үйлдвэр төлөвлөгөөт их засвар хийхтэй холбогдуулан задгай цементийн борлуулалтыг ирэх 09 дүгээр сарын 01 хүртэл зогсоосон байна.
Харин ууттай цементийн борлуулалт хэвийн үргэлжлэх аж. Улаанбаатар хотын 44 барилгын материалын зах, Толгойт, Амгалангийн гэрээт борлуулагчид 1 шуудай цементийг 15 000 төгрөгөөр худалдаалж байна.
Дархан, Сэлэнгэ аймгуудад гэрээт борлуулагчтай болж жижиглэн хэрэглэгчдэдээ 1 уут цементийг 14000 төгрөгөөр хүргэж байгаа бөгөөд Эрдэнэт, Зүүнхараад гэрээт цэгтэй болохоор ажиллаж байгаа юм.

Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
