Прокурор 2022 оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 847.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ

Прокурор 2022 оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 847.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ

Хяналт тавьсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 74,8 хувиар өсөв.
Прокурор 2022 оны эхний хагас жилд гэмт хэргийн талаарх 55.018 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 14.845 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, гэмт хэрэг үйлдсэн хүн нь тодорхой 7986 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгуулсан байна.

Нийт гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 23.550 буюу 74,8 хувиар өссөн бөгөөд 75,8 хувь нь Нийслэлд, 24,2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.
Прокурор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 40.373, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 15.433 хэрэгт хяналт тавьж, 8240 буюу 53,4 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалав.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 847.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэв.
Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр 18.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 847.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар бичсэн Прокурорын шаардлага өмнөх оны мөн үеэс 15,3 хувиар өссөн байна.
Прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад нийт 85 шаардлага бичиж хүргүүлжээ. Прокурорын шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 149 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

Хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн ихэнх хувийг Хулгайлах, Залилах гэмт хэрэг эзэлж байна.
Прокуророос 2022 оны эхний хагас жилд хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн ихэнх хувийг Хулгайлах, Залилах гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал:

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэрэг 14.427 буюу 35,6 хувь,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг 9080 буюу 22,4 хувь,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3730 буюу 9,2 хувь,

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах гэмт хэрэг 1608 буюу 4,0 хувь,

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан Дээрэмдэх гэмт хэрэг 1364 буюу 3,4 хувь,

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1150 буюу 2,8 хувь,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 824 буюу 2,0 хувь,

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 641 буюу 1,6 хувьтай байна.

Авлигын гэмт хэрэг Нийслэлд болон Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэгдсэн авлига, албан тушаалын 983 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 17,4 хувиар өссөн байна. Үүнээс яллах дүгнэлт үйлдсэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 118 байна.

Нийт Авлигын гэмт хэргийн 59,9 хувь нь Нийслэлд, 40,1 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгджээ. 

Төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт Авлигын хэргийн 77,3 хувийг эзэлж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг 2022 оны мөн үетэй харьцуулахад 0,8 хувиар өссөн байна.
Прокуророос Мөнгө угаах 247 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн 38,4 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Нийт Мөнгө угаах гэмт хэргийн 32,7 хувь нь Залилах, 30,3 хувь нь Авлига, 14,9 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 2 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.

Прокурорын байгууллага Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 42 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.
Улсын хэмжээнд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 42 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, прокуророос шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 10 хэрэгт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж,3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насны хүмүүс байна.
Прокурор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 206 хэрэгт хяналт тавьж, 128 яллагдагчид холбогдох 94 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 186 хүний дийлэнх хувь нь залуучууд байна. Тодруулбал, 2,1 хувь нь 17 хүртэл, 2,7 хувь нь 45-аас дээш, 23,6 хувь нь 31-44, 71,5 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол 90,9 хувь нь эрэгтэй, 75,3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Хяналт тавьсан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 3 хувиар өсжээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг 689 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 353 хүнд холбогдох 257 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Дархан-Уул аймагт, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг Булган, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймагт, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг Баян-Өлгий, Хөвсгөл, Төв аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас 1905 хүүхэд хохирогчоор тогтоогдсоноос 52,1 хувь нь эмэгтэй хүүхэд байна.
Прокуророос 2022 оны эхний хагас жилд хүүхэд хохирсон 1789 хэрэгт хяналт тавьжээ. Хүүхэд хохирсон гэмт хэргийн 1246 буюу 69,6 хувь нь Нийслэлд, 543 буюу 30,4 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Хохирогчоор тогтоогдсон нийт 1905 хүүхдийн 5,4 хувь нь 8 хүртэлх, 31,2 хувь нь 8-13, 63,2 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол эрэгтэй 912, эмэгтэй 993 хүүхэд байна.

Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 293, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 273, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг  гэмт хэргийн улмаас 143 хүүхэд тус тус хохирсон байна.

Прокурор Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 1021 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 671 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хяналт тавьсан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 0,9 хувиар өсөв.
Прокурор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 272 хэрэгт хяналт тавьж, 127 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Энэ төрлийн хэргийн 44,8 хувь нь Нийслэлд, 55,2 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насны хүмүүс байна. Тодруулбал, 21,7 хувь нь 18-30, 68,2 хувь нь 31-44, 10,1 хувь нь 45-аас дээш насныхан байгаа бол 94,2 хувь нь эрэгтэй, 5,8 хувь нь эмэгтэйчүүд,  74,6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.  Эдгээр иргэдийн 36,2 хувь нь согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1608 гомдол мэдээлэл бүртгэгджээ

    Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1608 гомдол мэдээлэл бүртгэгджээ