Улаанбаатар хот дахь гаалийн газар баяр наадмын өдрүүдэд хэвийн ажиллаж, импортын 274 мэдүүлгээр 27.4 сая ам.долларын үнэ бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийж улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн татвар ногдуулжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын бараа эргэлт 53.1 сая ам.доллароор, нийт татварын дүн 11.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар (2022.07.21) Улаанбаатар хот дахь гаалийн газрын 14 гаалийн хяналтын бүсэд нийт 2,729 вагон, чингэлэгтэй ачаа байна.
Улаанбаатар хот дахь гаалийн газрын бүх гаалийн хяналтын бүс өдөр бүр 08:30-20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд нэн даруй гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа авахыг уриаллаа.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
