• 0
  • 1229

Нийлүүлж буй усны бохирдол Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас 2-5 дахин их байдаг

Нийлүүлж буй усны бохирдол Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас 2-5 дахин их байдаг

   Улаанбаатар хотын УСУГ-ын харьяа Цэвэрлэх байгууламжийн ажлын онцлог, ажиллагсдын ачаалал, ажлын хүнд бэрх нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийнхэн хөндөн тавьж, олонд таниулах болжээ. Хотын хөгжил нэг иргэний хандлага, хариуцлагаас шалтгаалдаг гэдгийг тэдгээр мэдээ, сурвалжилгадаа дурдан сануулж байгаа нь сайшаалтай.

Улаанбаатар хот тэртээх 1964 онд Цэвэрлэх байгууламжтай болжээ. Ашиглалтад орсноос хойш 1969-1986 онуудад өргөтгөл хийгдэж хоногт ахуйн хэрэглээнээс гарсан 170 мянган куб метр бохир усыг хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийх хүчин чадалтай болсон.

Гэтэл өнөөгийн байдлаар 180-220 мянган куб метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал бохир усыг хоногт хүлээн авч, механик биологийн цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж байна.  Энэ нь хүчин чадлаасаа даруй 10-50  мянган куб метрээр давсан үзүүлэлт төдийгүй үйлдвэр, аж ахуй нэгж, орон сууцны болон зөөврөөр бохир ус тээвэрлэн нийлүүлж буй усны бохирдол стандарт хэмжээнээс хэтэрсэн байдаг ажээ. Ариутгах татуургын шугамд хаягдал ус нийлүүлэх ерөнхий шаардлага буюу MNS6561:2015 стандарт гэж бий. Тэрхүү стандартыг огт хангахгүй бохир усыг төвийн  шугамд нийлүүлэх болсныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны бохирдлын хэмжээ нь хүчин чадлаас 2-5 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь цэвэрлэх байгууламжид бохирдлын ачаалал үүсгэж механик, биологийн цэвэрлэгээний технологийн дамжлага бүр дээр хүндрэл үүсгэдэг байна.

Цэвэрлэх байгууламжид усанд уусахгүй механик хог хаягдал буюу үйлдвэр аж ахуйн газрын хаягдал үс, ноос, хялгас, нефтийн гаралтай бүтээгдэхүүн, мал нядалгааны газрын хаягдал малын сэвс, цус, дайвар, айл өрхүүдээс ариун цэврийн цаас, амны хаалт, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, гялгар уут, бэлгэвч гэх мэт 1500-2000 кг хог хаягдал өдөр тутам урсан очдог ажээ. Цэвэрлэх байгууламжийг доголдуулж буй хатуу хог хаягдлын ой гутам зургийг оруулж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ таны, миний, та бидний санамсаргүй, хайхрамжгүйгээр хаяж орхисон энэ бүх хаягдлыг Цэвэрлэх байгууламжид ажиллагсад улаан гараараа нэг бүрчлэн түүж цэвэрлэдэг. “Гялгар уут, бэлгэвч, резин зэрэг сунамтгай материалуудыг цэвэрлэхэд асар бэрхшээлтэй, нүд, нүүр рүү бохир үсрээд байдаг шүү” гэж хэлсэн ажиллагсдын үгийг мөн дуулгая.

Цэвэрлэх байгууламжийн тунгаагуурын оператороор 20 гаруй жил  ажиллаж буй  “Миний үндсэн үүрэг бол анхдагч тунгаагуурын механик цэвэрлэгээ хийх. Ингэж ажиллахад хүндрэл маш их. Өөх тос тунгааж шүүх байтал хатуу хог хаягдал маш их ирдэг. Ундаа, усны сав, гялгар уут, хүүхдийн живх, тоглоомын үлдэгдэл, амны хаалт, гэх мэт усанд уусдаггүй хатуу  хаягдлууд их ирж байна. Жил ирэх бүрд л энэ мэт хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь харамсалтай. Уг нь бол хүмүүс дээрх хог хаягдлуудыг суултуур руугаа хийхгүй байхад л болох зүйл. Хатуу хог хаягдал ирснээс болж 24 цагийн ажиллагаатай тунгаагуур доголдох нь элбэг. Суултуур бол хогийн сав биш шүү” хэмээн олон нийтэд зориулан хэлж байна.

Хатуу хог хаягдлууд Цэвэрлэх байгууламжийн хоёр дамжлагат сараалжин байгууламжид торж тогтож үлдэх учиртай. Гэтэл их хэмжээний хог очдогоос болж сараалжинд тогтож үлдэх бус лаг тунгаах тунгаагуурт ордог байна. Ингэснээр тунгаагуурын ёроолд нь лагтай хамт тунаж, тунгаагуурын лаг зайлуулах шугам сүлжээ, тунгаагуураас дараагийн байгууламж руу шахах  насос, хаалт арматурт тээглэн хэвийн ажиллагааг алдагдуулах болжээ. Нормоороо бол лагийн тунгаагуурыг хоёр жилд нэг удаа цэвэрлэх учиртай. Гэтэл хатуу хог хаягдлын агууламж асар өндөр байгаагаас тунгаагуурыг жилдээ 2-3 удаа бүтэн юүлж суллан, ажиллагсад гараараа цэвэрлэгээ хийдэг байх жишээтэй.

 Мөн улс, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй ариутгах татуургын шугам сүлжээнүүд  нь чанаргүй хийгдэж байгаагаас шалтгаалан төв шугамд хөрсний ус нэвчих, түүнчлэн хурын ус зайлуулах суваг, шугам сүлжээний шийдэл дутмаг байгаагаас хур борооны ус төв шугам руу орсноор цэвэрлэх байгууламжийн ачааллыг 15-20 хувиар нэмэгдүүлж байгааг ч мөн үгүйсгэхгүй байна.

Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 2017 онд эхэлж, барилгын ажил нь үргэлжилж байна. Салбарын яам “Барилгын ажил 42 хувьтай үргэлжилж байгаа. 2025 оноос ашиглалтад орох Цэвэрлэх байгууламжийн төслийн хүрээнд 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдаж байгаа” гэсэн тайлбар өгч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэрт уг үндсээр нь шийдэх асуудал олон байна

    Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэрт уг үндсээр нь шийдэх асуудал олон байна