Дэлхийн III дайн эхлэх үү

Дэлхийн III дайн эхлэх үү


Хятад Америк хоёрт дайтах шалтгаан бий. Харин шалтаг сая үүсэв бололтой. Тэр нь Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваньд айлчлах “сураг”-тай холбоотой. Энэ болоод бусад үйл явдалтай холбоотойгоор Ши Жиньпин, Жо Байден нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт утсаар хоёр цаг гаруй ярьсан. Тэр үеэр Ши Жиньпин Тайванийн асуудлаар оролдож, Хятадын дотоод хэрэгт оролцохгүй байхыг Жо Байденд анхааруулсан хэмээн мэдээллийн агентлагууд  дамжуулж байна. Америкийн талаас “...Хоёр удирдагч Тайванийг тойрсон асуудал, Украины байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцсэн” гэж нотлов. Хятад улс ч албан ёсоор “Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваньд айлчилбал ноцтой үр дагавар гарна” гээд мэдэгдчихлээ.
 
Ши Жиньпин Жо Байден нарын тухайд хамгийн сүүлд, 2022 оны гуравдугаар сарын 18-ны орой цахимаар уулзахдаа ч энэ талаар хөндсөн байдаг. Тэгэхэд Жо Байден “...Хятадтай “шинэ хүйтэн дайн” хийхийг хүсэхгүй. Тус улсын нийгмийн тогтолцоог өөрчлөх оролдлого хийхгүй. Холбоотнуудтайгаа хамтран эсрэг ажиллахгүй. Тайванийг тусгаарлахыг дэмжихгүй. Мөргөлдөөн үүсгэхийг бүр ч хүсэхгүй байна” гэж байв.  Харин Ши Жиньпин "... Та сая хэлсэн үгэндээ байр сууриа дахин нотолсныг бид ихэд чухалчлан үзэж байна. Ялангуяа Америкийн зарим улстөрчид “Тайванийг хагалан тусгаарлах” хүчинд буруу мессеж дамжуулж байгаа нь их эрсдэлтэй зүйл юм. Тайванийн асуудлыг сайтар зохицуулахгүй бол хоёр орны харилцаа тэр чигээрээ “хөмөрнө”. Тиймээс энэ талаар илүү чухалчлан авч үзэхийг Америкийн талаас хүсэж байна" гэж байв.
 
Ямартай ч Ненси Пелоси Ази дахь айлчлалаа өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн. Гэхдээ Тайваньд айлчлах эсэх нь тодорхойгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ Ненси Пелосигийн цахим сүлжээгээр зарласан айлчлах улын тоонд Тайвань ороогүй талаар зарим эх сурвалж мэдээлэв. Харин Ши Жиньпин Жо Байдентай утсаар ярьснаас хэдхэн цагийн дараа Хятадын арми Тайванийн эргээс 120 километрт цэргийн сургуулилтыг хийх шийдвэр гарсан. Хятадын армийн сургуулилтын үеэр Тайванийн телевизээр Ши Жиньпинийн анхааруулгыг нэвтрүүлж, агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх түгшүүрийн дохио дуугаргаж байжээ. Мөн Америкийн Тэнгисийн цэргийн флот өнөөдөр эхлэх олон улсын цэргийн сургуулилтад оролцох, мөн Ненси Пелосигийн аюулгүй байдлыг хамгаалахаар Өмнөд Хятадын тэнгист нэвтрээд байгаа юм. Хэрэв Ненси Пелоси Тайваньд айлчлахаар бол Америкийн агаарын хүчин хамгаалалтад нэмж очно хэмээн барууны хэвлэлүүд мэдээлсэн байна.
 
Өөрөөр хэлбэл, Тайванийн нөхцөл байдал тун эгзэгтэй болоод байгаа юм. Дэлхийн хэвлэлүүд, томоохон агентлагууд, олон улсын тоймчид, ажиглагчид Хятад Америкийн энэ удаагийн сөргөлдөөн бодитой болж байгааг, энэ явсаар дайндаа тулж болзошгүйг хэлж байна. Тиймээс “...Дэлхийн III дайн эхлэх үү” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Хамгийн гол нь Хятад улс Америкийг өдөөн хатгалаа гэж мэдэгдсэн бол “алим” болоод буй Тайвань “...Украин шиг ухрах газаргүй тул тэнгистээ байлдана” гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийчихээд байна.
 
Сүүлийн үед Дэлхийн III дайны талаар мэр сэр яригдаад байсан. Гэхдээ Хятад биш. Оростой холбож байв. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров 2022 оны дөрөвдүгээр сард “...Зеленскийтэй энхийн хэлэлцээ хийж болох ч Дэлхийн III дайн дэгдэх аюул ноцтой, бодитой түвшинд хүрээд байна. Үүнийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй” гэж мэдэгдсэн. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнмин “...Дэлхийн III дайныг хэн ч хүсэхгүй байгаа. Орос Украины энхийн хэлэлцээг уриалах үйл явцыг дэмжих шаардлагатай” гэж байлаа. Харин одоо Хятад улс Дэлхийн III дайны оролцогч болж хувирав.
 
Ер нь бол олон улсын аюулгүй байдлын судлаачид “...Хятад Америкийн удаан үргэлжилж байгаа зөрчил нь дайны хэмжээнд хүрнэ, шалтаг нь Тайвань байна. гэдгийг нэлээд хэдийнээс хэлж, бичиж ирсэн байдаг.
 
ХБНГУ-ын Шинжлэх ухаан, улс төрийн сангийн харьяа Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Петер Рудольф нэгэн өгүүлэлдээ “...Аюулгүй байдлын тухай “сонгодог” ойлголтод цэргийн өдөөн хатгасан аливаа үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж буй нөхцөл байдал, цөмийн зэвсгийн цохилт зэргийг ойлгоно. ... Хятад, Америкийн харилцаанд аюулгүй байдлын нэг асуудал бол Тайвань юм. Тайванийн бүрэн шийдэгдээгүй тусгаар тогтнолын зөрчил нь дайны эрсдэлийг дагуулдаг. 2019 оны нэгдүгээр сарын эхээр Хятадын дарга Ши Жиньпин “...Тайванийг бүрэн тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэхийн тулд цэргийн хүч ашиглах болно” гэдгээ онцолж байсан. Америк 1978 онд Тайваньтай албан ёсны дипломат харилцаагаа зогсоож, батлан хамгаалах гэрээгээ цуцалсанаар Хятадтай харилцаагаа хэвийн болгосон. Гэвч “...1979 оны Тайваньтай Харилцах Актад Тайванийн ирээдүйг тайван бус замаар шийдэхийг Номхон далайн баруун бүсийн энхтайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл хэмээн Америк үзнэ” гэсэн. Тиймээс Америк “стратегийн хоёрдмол байр суурь”-тай. Тайваньд үзүүлэх аливаа аюулд хариу арга хэмжээ авахаа амлаж байгаа. Гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна. Хятадын хувьд Тайванийг эх газрын Хятадаас тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэх, статусаа өөрчилж, тусгаар тогтнолоо зарлахыг цэргийн хүчээр ч хамаагүй зогсоох зорилготой.
 
Бээжин Тайванийг буцаан нэгтгэхээр цэргийн хүч ашиглавал Америк аюулгүй байдлыг нь хангахаар Хятадын довтолгооноос урьдчилан сэргийлэх зэвсгийн систем нийлүүлэх болно. Гэсэн хэдий ч энэ ээдрээтэй нөхцөлд бүрэн тусгаар тогтноогүй Тайвань Бээжингийн хувьд хамгаалалтын шүхрийн үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгож болно.  Хятадын зүгээс Тайванийг тусгаар тогтнохоос сэргийлэхэд Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх эсэргүүцэн хамгаалах хүчээ нэмэгдүүлэх “үндсэн ашиг сонирхол” байна.
 
Хэрэв Америк энэ бүс нутгаас цэргийн хүчээ татахгүй бол Хятад батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлсэнээр байдал улам төвөгтэй болох юм. Энэ нь Хятад улсын бүрэн бүтэн байдлыг хангах “түрэмгий бодлого” мэт харагдах ч үндсэндээ Ши Жиньпинийн хамгаалах стратеги байж магадгүй юм” гэж бичжээ. Мөн саяхан "VOX" вэбсайтад Дэлхийн III дайны талаар олон улсын мэдээллийн томоохон агентлагууд, ажиглагчдын задлан шинжилгээг нэгтгэн нийтэлжээ. Тэнд “...Дэлхийн III дайн ойрын хугацаанд эхэлж магадгүй. Хятад, Америкийн хоорондын зөрчилдөөн бол дайны шалтгаан. Ямартай ч Орос улс Дэлхийн III дайныг эхлүүлэхгүй. Харин Хятадыг дэмжих магадлалтай. Тэд Америктай дэлхийн ноёрхлын төлөө тэмцэх болно. "TIME"-ийн мэдээлснээр дайны гол “тайз”-уудын нэг нь тэнгис байх болно. Номхон далайд Хятад Америкийн флотууд тулалдана. Ердийн их буунаас эхлээд лазерын их буу хүртэлх боломжтой бүх зэвсгээр байлдана. Агаарын тулаанд Хятадыг Оросууд агаарын хүчээр дэмжинэ.Кибер орон зай нь дайны бас нэг “тайз” болж, Шанхай, эсвэл Цахиурын хөндийн хакеруудын хэн нь хүчтэй вэ гэдгээ үзнэ. Мэдээжийн хэрэг, дэлхийн шинэ дайн сансрын тулаангүйгээр явахгүй”, “...Хятадууд Америктай хийх тулаанд бэлтгэж байна. ХКН-ын албан ёсны мэдээллийн хэрэгсэл болох "Ардын өдөр тутмын сонин" -д анхааруулга нийтэллээ. Түүнд “...Хятад Америк дайтах нь тодорхой!" гэжээ. Энэ нь Америктай нийлсэн Өмнөд Хятадын тэнгис дэх хөрш орнуудынх нь газар нутгийн хурцадмал зөрчилтэй холбоотой юм” гэх зэргээр тоймлон нийтэлсэн байна. Ийн манай хойд хөршүүд Украинтай учраа олж амжаагүй байтал урд хөрш маань холын Америктай уралцахдаа тулав. Дунд нь оршдог манай улсын хувьд тун таагүй. Маш аюултай. Ямар ч нөхцөлд бидэнд тааруухан нөлөө үзүүлнэ.
 
Бид өнөөдөр цар тахал, Орос Украины зөрчилдөөний “жавар”-т хөлдчих шахаж байна. Тэгтэл манай эдийн засгийн гол тулгуур болсон улс дайны байдалд шилжиж байх шиг байна. Байдал улам дордохын дохио. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бол шүү дээ. Ямар ч байсан Хятад Америкийн зөрчил хүндэрч, дэлхийн анхааралд орлоо. Тиймээс Монгол Улсын ҮАБЗ өнөөдөр хуралдахаар болжээ. Аюулгүйн зөвлөл Хятад Америк, Орос Украины асуудлаарх сүүлийн үеийн мэдээллийг хэлэлцэж, Монгол Улсын цаашдын байр суурь, баримтлах бодлогыг ярих юм байна.
 
Ер нь тэгээд Орос Украин, эсвэл Хятад Америкийн талаар хэн дуртай нь “жиргээд” байх нь хэр зохимжтой вэ гэдгийг анхаарах цаг болсон гэсэн үг. Тэр дундаа Монгол төрийн хар хайрцагны бодлогыг бодолцож суусан экс Ерөнхий сайд нар үүнийг санах ёстой. Нөгөөтэйгүүр бид тусгаар тогтнол гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ойдоо ортол ойлгох учиртай юм. Жижиг буурай, эсвэл геополитикийн нөлөө багатай улс орнуудын тусгаар тогтнол байсгээд л бидний нүдэн дээр ганхаж байна. Манайх шиг дотооддоо “тамын тогооны үлгэр”-ээр амьдардаг улсад аюул тийм ч хол биш. Тиймээс Монгол Улс хаа нэгтээгээс ирж болох ийм хямралд ганхахгүй болох ёстой. Тиймийн тулд тусгаар тогтнолоо улам баталгаажуулах дорвитой алхмыг цаг алдалгүй хийх нь зөв ч байж мэднэ.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ

    Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

    "УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр улайрч байна” гэв

    Агаарын тээврийн либерачлалд анхаарч, аюулгүй ажиллагааг шаардаж ажиллана

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа МОНГОЛ, ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД НАР онцлов

    Монгол улс, ОХУ-ын засгийн газар хоорондын комисс тээврийн ажлын хэсгийн ээлжит 17-р хуралдаан Москва хотноо боллоо

    Б.Өлзийбаяр: Төрийн банкны хувьцааг хамгийн найдвартай гэж хэлж чадна

    Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав

    Буриад, Тува иргэдийг Монголд суурьшуулах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллана” гэв

    С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээний эхний үр дүнгүүд гарч эхэллээ

    Р.Дагдан дарга аа! Айлын махыг өмхийрүүлсэн хохирлыг УБЦТС төлөх үү!

    Эхний "Өргөө Цэцэрлэг"-ийг ашиглалтад орууллаа

    ОУЦХБ-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал (ITU PP-22) Румын улсын Бухарест хотноо эхэллээ

    Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

    Улаанбаатарт 16 хэм дулаан, өдөртөө бага зэргийн бороо орно

    Орон нутгийн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарынхан хуралдлаа

    “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь “ сэдэвт дээд хэмжээний чуулга болно

    С.Тунгалагтамир: Байгууллагууд Ахмадын сан байгуулж, Тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө гаргах нь чухал ач холбогдолтой

    Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

    Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

    Булангийн Шанд өртөөний ойролцоо 17 вагон бүхий галт тэрэг замын хажуу руу унаж, осолджээ

    АИ-92 автобензиний 22 хоногийн хэвийн нөөцтэй

    Нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй гарчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

    Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийллээ

    Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна

    Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт 30 хэм дулаан

    Улаанбаатарт 30 хэм дулаан