УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын дурсгалт газар, олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Архангай аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын дурсгалт газар, олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Архангай аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд  түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Архангай аймагт  ажиллаж байна. 

    УИХ-ын даргатай хамт Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Соёлын дэд сайд М.Батбаяр болон холбогдох албаны хүмүүс тус аймгийн Өгийнуур сумын нутагт орших Тамирын улаан хошуу дахь Хүннүгийн үеийн олдвор, Батцэнгэл сумын Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламж, Талын гурван хэрэм, Хүннүгийн нийслэл Луут хотын туурийг (2022.08.03)  өчигдөр үзэж, нөхцөл байдалтай танилцсан. 

    МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал Ц.Төрбат, Архангай аймгийн Өгий нуур сумын нутагт орших Тамирын улаан хошуу  дахь Хүннүгийн үеийн оршуулгын томоохон цогцолборын талаарх тайлбартаа, энэ газарт жирийн иргэдийг нутаглуулдаг байсныг тодотгоод эдгээр булшнууд нь энэ хошууны баруун талын гүн жалга бүхий өндөрлөг дэнж газарт жалганы хоёр эргээр байрладаг. Зүүн дэнжийг бүхэлд малтсан. Булшны нүхний гүн 5 метр орчим бөгөөд нутаглуулж буй хүний хөрөнгө чинээгээс хамаарч давхар австай, тэдгээр нь уран нарийн хийцтэй байдаг. Нутаглуулж буй хүмүүсийг зүүн зүгт хандуулан оршуулдгаараа онцлогтой. Зүүн талын 50 гаруй  булшийг судалж үзэхэд хоёр гэр бүлийн таван үеийн үр удмыг нутаглуулсан байсан нь генетикийн судалгааны үр дүнгээр илэрсэн гэж байлаа. 

    

Мөн тэрбээр, Тамирын улаан хошуу дахь  Хүннүгийн үеийн оршуулгын цогцолборын онцлог нь ваар сав ихээр илэрдэг явдал. Нэг булшнаас дунджаар дөрвөн ваар сав олддог бөгөөд Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй таван төрлийн шавар, сав суулга илэрсэн нь уг дурсгалын онцгой байр суурийг харуулдаг. Түүнчлэн судалгааны өндөр ач холбогдолтой олон олдвор, хэрэглэгдэхүүн илэрсний дотор 13 дугаар булшнаас боловсруулж нүхэлсэн чонын шагай, хэлхээтэй зооснууд, гоёл чимэглэлийн хээ, чимэглэлтэй мөнгө, алтан ялтсууд, алтан ээмэг, 17 дугаар булшнаас бүрэн тоног хэрэгсэлтэй эмээл, төмөр бүүрэг, хазаар, амгай зуузай зэрэг гарсан байдаг. Бидний судалгааны гол зорилго нь Хүннүгийн үеийн овгийн бүрэлдэхүүн бүтцийг судлах, генетикийн судалгаа хийхэд чиглэдэг гэдгийг онцлон тэмдэглэж байв. 

Дараа нь Ажлын хэсгийнхэн Батцэнгэл суман дахь Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламжтай танилцсан.  Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламж болон Талын гурван хэрэм нь нийтийн тооллын нэгдүгээр зуун буюу одоогоос 2100 жилийн өмнө Хүннүгийн үеийн хаадын Төрийн хэмжээний тахил хийдэг байсан. Баруун, зүүн, төв гэсэн гурван хэсгээс бүрддэг  юм байна.  

    Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн багш доктор, дэд професор Т.Идэрхангай, Хүннүгийн нийслэл Луут хотын туурийн талаар танилцуулахдаа, Архангай аймгийн Өлзийт сумын нутагт оршдог Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн хотын туурийг Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотынх гэж үзэж байгаа. 2019 оны 07 дугаар сард энэ газраас ханз бичигтэй ваар олсон. Эртний ханз мэддэг хүмүүс уг бичээсийг шанью гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг нэн даруй малтах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотолсон. Хамгийн чухал нь “Тэнгэрийн хүү-Шаньюй” гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэсэн байна. Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн “Тэнгэрийн хүү Шаньюй тэнгэр мэт өнө мөнх мянга түм насал” гэсэн бичигтэй ваар илэрсэн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татсан гэдгийг онцлов.

    Түүнчлэн 2021 оны малтлагаас хаад ноёдод, албатууд нь үнэнч байх ёстой гэсэн утга бүхий бичээстэй ваар олдсон байна. Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд, өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай байсныг тогтоож, энэ нь хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачдын үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт болсон. Хүннүгээс өмнөх улсууд нь хот байгуулж байсан түүхийн баримт одоогоор олдоогүй. Хамгийн эртний, анхны давхар хэрэмтэй энэ хот нь 2000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагдсан. Хааны зуны том ордон малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоосон. Олдвороос 50000 гаруй ваарны хагархай олдсон. Ихэнх нүүр ваар хагархай ч, цөөн тооных нь  бүтэн байсан гэдгийг доктор, дэд професор Т.Идэрхангай дурдав.

Ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Хүннү гүрний нийслэл “Луут буюу Лунчен” хотын туурийн гадна талаар татсан  хамгаалалтын төмөр хашаа болон Соёл, мэдээллийн төвийн барилгын явцтай танилцлаа.  

    Соёлын дэд сайд М.Батбаяр энэ талаар, "Луут буюу Лунчен” хотын туурийн гадна талаар 300х250 метрийн хэмжээтэй хамгаалалтын төмөр хашаа барьсныг танилцуулахын зэрэгцээ Соёл, мэдээллийн төвийн барилга угсралтын ажил бүрэн дуусгасныг онцлов. Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газарт орших түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, танин мэдэхүйн ач холбогдолтой археологийн томоохон дурсгалыг сонгож, судалгаа, сурталчилгаа, соёлын аялал жуучлалын сүлжээ байгуулахаар энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэв.  Тус төв нь гадаад, дотоодын аялагч, жуулчдад дурсгалын талаарх үнэн зөв мэдээллийг өгөх, археологийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг сурталчлан таниулахын зэрэгцээ тав тухтай орчинд олон талын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой гэлээ. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр, түүхийн гэрч болсон ховор нандин өв, соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар орчин цагийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь энэ цагийн та бидний эрхэм үүрэг. Монгол төрийн бодлогын төвд түүхийн үнэт өв, соёлыг сурталчлан таниулах, чадварлаг боловсон хүчний нөөц бэлтгэх, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудал байсаар ирсэн гэдгийг онцлов.

    Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Монголын шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, археологич, палентлогич нарын олон жилийн  нөр их судалгаа, шинжилгээний үр дүнд түүх дурсгалын үнэт өв, соёл түүхэн олдворуудыг нээн илрүүлж байгаад талархал илэрхийлээд эдгээр олдворуудыг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулахын тулд олон улсын стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламж барих асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдэгт санал нэгтэй байлаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ОУХМ Ё.Басхүү Азийн аварга боллоо

    ОУХМ Ё.Басхүү Азийн аварга боллоо