“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга- түншлэл” цахим чуулган “Дэлхийн том хичээл”-ээр үргэлжилж байна

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга- түншлэл” цахим чуулган “Дэлхийн том хичээл”-ээр үргэлжилж байна

“Суралцахуй, багшлахуйн орчинг хувирган өөрчлөх хэрэгцээ үүссэн. Хуучин, хэвшмэл ойлголтоор шинэ зүйлийг эхлүүлэх нь бүтэшгүй, бэрх болж, багш нар арга барилаа өөрчлөх, шаардлага тулгарч байна” хэмээн өнөөдрийн форумд оролцогчид онцлов. Хэнийг ч үл орхин хөгжих тогтвортой хөгжлийн зорилтын нэг нь чанартай боловсролыг дэмжих явдал. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр БШУЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын чуулганыг 2021 оны 5 дугаар сарын 03-7-нд www.eduexpo.mn цахим талбарт зохион байгуулж байна. Чуулган хоёр дахь өдрөө “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол”, “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” сэдэвт олон нийтийн форумаар үргэлжилж байна.

Сургуулийн өмнөх болон бага, дунд, суурь боловсролын сургалтад тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах арга зүйн шинэ санаа, хэрэгжүүлэх арга замыг төвийн болон орон нутгийн цэцэрлэг, сургуулиудад хэрэгжүүлсэн туршлагаасаа багш нар хуваалцаж, илтгэл тавьж, мэргэжил нэгтнүүддээ зөвлөж, тайлбарлаж харилцан суралцаж байна.
“Дэлхийн хамгийн том хичээл” санаачилгыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 2015 оноос дэлхийн олон оронд хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тогтвортой хөгжлийн зорилгыг дэлхий дахинаа түгээхэд 2019 оны байдлаар 160 орны 17,9 сая хүүхдэд хүрнэ гэсэн дүгнэлтийг тус байгууллага хийжээ. Байгаль орчинд ээлтэй, ухаалаг, хүнлэг, зөв хэрэглээтэй иргэдийг бэлтгэх “Дэлхийн хамгийн том хичээл”  талбарт 106 орон нэгдэн орж, 40 гаруй хэлээр орчуулагдсан. ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, НҮБ-ын Хүүхдийн сан, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвсэл хамтран энэхүү цахим талбарт нэгдэж, хичээл төлөвлөлтийн 33 загвар, зурган комик ном,  видео танилцуулгыг насны ангиллаар нь орчуулан хүргэжээ. БШУЯ, БХ, БМДИ, хөтөлбөр боловсруулагчидтай хамтран манай улсын сургалтын цөм хөтөлбөрүүдэд тогтвортой хөгжлийн боловсролын агуулга, сэдвийн интеграцчилсан байдлыг шинжлээд “Сайн” дүн тавьсан байна. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс 567 суралцахуйн зорилт нь тогтвортой хөгжлийн зорилтын боловсролд хамаарч байв. ТХЗБ-ын арга хандлагын 4 төрөлд 895 арга техникийг хэрэглэж болохоор юм гэж дүгнэжээ. Харин цаашид улам боловсронгуй болгохын тулд суралцагчдын суралцах хэрэгцээ, эрхийг хүндэтгэх, ялгаатай байдлыг тооцоолох, суралцахуйн үйл ажиллагаа, алхмуудыг хувилбартайгаар төлөвлөх, суралцагчийн эзэмших чадвар, чадамж талаас нь арга зүйгээ төлөвлөх, оролцооны аргад түшиглэх сургалтыг явуулах, багш нар харилцан арга зүйгээ хуваалцаж, хамтран хөгжих ёстой гэж байлаа. Багш нар хамтран ажиллах боломжийн эхлэлийг уг төслөөр тавьж, хичээлийн хөтөлбөрт амьдрал ахуйд ойр, орон нутгийн тулгамдсан асуудлыг тусгах, 21-р зууны иргэдийн эзэмшсэн байх суурь чадвар, тогтвортой боловсролын түлхүүр чадамж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль, орон нутаг, үндэсний түвшинд жил бүр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосныг дурдсан юм. 

 

Түүнчлэн ЮНЕСКО-ийн нийтлэг удирдамжид хүн бүрийг “суралцагч” гэсэн утгаар тодорхойлсон тул цаашид түүнд суурилан сургалтын хөтөлбөр, сурах бичиг зэрэгтээ Тогтвортой хөгжлийн боловсролын интеграцчилагдсан байдлыг үнэлэх, шинэчлэн сайжруулахад ашиглахдаа ТХЗБ-ын суралцахуйн зорилтыг суралцагчдын зорилтод бүлэг бүрийн тусгай хэрэгцээ, боловсролын түвшний ялгаа, судлагдахууны агуулгын чиглэл зэргээс хамааруулан  нарийвчилсан тусгай арга зүй, арга хэрэгсэлийг сонгох,  боловсруулах шаардлагатай ажээ. Боловсрол ба суралцахуйг бүхэлд нь тогтвортой хөгжлийн төлөө болгон хувирган өөрчилж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгааны шийдэл нь хүн бүрийн заавал эзэмших шаардлагатай шинэ боловсрол буюу “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж байв.  Бүх түвшний сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгаж, хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг зөвхөн сургууль, багш нарт даатгах нь ч учир дутагдалтай. 


Бодит амжилтад хүрэхийн тулд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайн судлах, өөрийн улсын хөгжлийн сургамжуудаа илрүүлэх, нийгмийн бүх салбарын хөгжлийн бодлогыг хооронд нь уялдуулах, нийт иргэдээ буюу Монголын хүний нөөцийг чадавхжуулах, хүн бүрийн тасралтгүй суралцах, тогтвортой ажиллаж, амьдрахад шаардагдах үйлийн орчныг хувирган өөрчлөх чиглэлээр шинэ арга механизмыг бүтээх, хөгжилд хөтлөхүйц шалгуур үзүүлэлт, арга хэрэгсэл бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээнд суурилах шаардлагатай гэв. 
“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга- түншлэл” цахим чуулган “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” форумаар үргэлжилж байна. Маргааш “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” форумаар, “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал, 5 дугаар сарын 6-нд “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форумаар, 7-нд “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль –жижиг төсөл санаачлага” хамтарсан хэлэлцүүлгээр тус тус үргэлжилнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • irgen - 4 жил өмнө

    mash zuv.

  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашиг тараахгүй

    Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашиг тараахгүй