Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэв. Нийслэлийн харьяа газар, алба агентлагууд, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын  дарга Б.Мөнхцэцэг:

-Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хүндрэлтэй асуудал нь бульдозерийн хүрэлцээ хангамж юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэ бульдозер оруулж ирэхээр тендер зарласан боловч компаниуд оролцохгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол хогийн цэгүүдэд ажиллаж буй бульдозер эхнээсээ эвдэрсэн. Бас нэгэн анхаарал хандуулах асуудал нь халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц юм. Цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан тооцооллоор ирэх өвөл цас их унах төлөв гарсан. Тэгэхээр одоо байгаа бодис, давсны нөөц хүрэлцэхгүйд хүрч мэдэх нь. Тиймээс нөөцийг    нэмэгдүүлэх шаардлага бий. Бусад төлөвлөгөөт болон тохижилтын ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Төсөв, хөрөнгө мөнгө дутагдсан зүйлгүй.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай:

-Дүүргийн хувьд өвөлжилтөд бэлтгэх ажил графикийн дагуу өрнөж байна. Тасалдсан, доголдсон зүйлгүй. Татварын орлого бүрдүүлэлт биелж яваа. Намрын улиралд хог тээврийн жолооч нар дутмаг болчихдог. Учир нь жолооч, ачигч нар цалингаа голж, ажлаа орхиод самар, жимс түүхээр явчихдаг. Тиймээс хог тээврийн салбарт боловсон хүний дутмаг байдал үүсээд байна. Хотын хэмжээнд шарилж устгах аян зохион байгуулж байгаатай холбоотойгоор тээвэрлэж буй хогны хэмжээ урьд өмнөхөөс нэмэгдсэн. Үүнээс үүдэн хэлэхэд Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэж, үнэ тарифийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй болов уу.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

-Манай дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 70.6 хувьтай байна. Харин татварын орлого төвлөрүүлэлт хүндрэлтэй байна. Ялангуяа газрын төлбөр хураамж дээр анхаарах хэрэгтэй байна. Өмнө нь дүүргүүд газрын үнэ төлбөр тогтоодог байснаас маргаан их үүсдэг. Тиймээс дүүрэг бүрд өөр өөр үнэ тариф мөрдөж, маргаан үүсдэг байсан. Түүнчлэн хог хаягдлын орлогыг цахилгааны мөнгөтэй хамт авч төвлөрүүлдэг. Гэр хороололд айл өрхүүд нэг хашаанд олон айл амьдардаг. Тэгсэн хэрнээ нэг хаалга нэг төлбөр зарчмаар 2500 төгрөг л өгдөг. Тиймээс цаашид хог хаягдлын төлбөрийг айл өрхийн бус хүний тоогоор авдаг болгох нь зүйтэй байна. Мөн цахилгаан сүлжээний байгууллагууд хог хаягдлын орлого төвлөрүүлэхдээ 23 хувийг суутгаж авч байгааг ярилцах хэрэгтэй санагддаг.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд 11 төрлийн ажлыг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй сургууль, цэцэрлэгийн гадна фасад дээврийн засварын ажил 97 хувьтай байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх 355 тонн бодис нөөцөлсөн. Хог тээвэрлэлт үнэхээр хүнд байна. Хог тээврийн жолооч, ачигч нар ажлаа хаяад явчихдаг тал бий. Татварын орлого төвлөрүүлэлт 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар:

-Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 80 хувийн биелэлттэй байна. Сайжруулсан түлш борлуулах, нөөцлөх болон халтиргаанаас хамгаалах давс, бодисын нөөцөд анхаарч байна. Манай дүүргийн сургууль, цэцэрлэгүүд нэлээд дээр үед баригдсан байдгаас дээврийн  сантехникийн засварууд хийгдэж байна. Гэрэлтүүлэг 95 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 байршилд фасад засвар хийж буй. Энэ ажил 75 хувьтай байна. Гэмтлийн эмнэлэг чиглэлийн авто замыг өргөтгөн засварлаж байна. Энэ замыг хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч байгаа. Орлого бүрдүүлэлтийн хувьд хүн амын орлогын албан татвар бага зэрэг тасалдалттай байгаа ч оны төгсгөл гэхэд бүрэн биелүүлэхээр ажиллаж байна.  

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл:

-Дүүргийн хэмжээнд өвөлжилтөд бэлтгэж олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засвар хугацаандаа хийгдэж байгаа. Томоохон эмнэлэг, спортын байгууламжийн хөрөнгө оруулалтад бэрхшээл саад учрахаар байна. Дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага хувийн хэвшлийнх. Энэ долоо хоногт НИТХ-ын төлөөлөгч нар манай дүүрэгт ажиллана. Төсвийн орлогыг бүрдүүлэхээр шамдаж байна. Оны эцэс гэхэд бүрэн төвлөрүүлэх болно.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн:

-Өвөлжилтийн бэлтгэл ажил Хан-Уул дүүрэгт 75 хувьтай байна. Сургууль цэцэрлэгийн засварыг есдүгээр сарын 1 гэхэд дуусгахаар ажиллаж байна. Тэдгээрээс  218 дугаар цэцэрлэгийн засварын ажил удаашралтай байгаа. Тендерт шалгарсан компанийг шахаж шаардаж байна. Орлого бүрдүүлэлт 81 хувьтай байна. Хүн амын орлогын татвар, газрын төлбөр хураамж тасалдаж мэдэх нь. Хог тээвэрлэлтийн зургаан машин шинээр авч парк шинэчилсэн. Өнгөрсөн онд дөрвөн камаз авсан. Гэтэл шинэ машинуудад эвдрэл их гарч байна гэлээ.

Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсний дагуу амжилттай явж байгааг Засаг дарга нар тодотгож байлаа.

Налайх дүүрэг энэ жилээс эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд багтаж, сайжруулсан шахмал түлш түлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хийж эхлээд байгаа бөгөөд одоогоор түлшний нөөц бүрдүүлж хараахан амжаагүй ч тун удахгүй нөөц бүрдүүлэхэд анхаарна гэдгийг хэлж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөрсөнд задарч шингэдэг эко хувин ашиглан мод тарив

    Хөрсөнд задарч шингэдэг эко хувин ашиглан мод тарив