БШУ-ны сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ЕБС-ийн багш нарыг компьютерээр хангахаа мэдэгдлээ

БШУ-ны сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ЕБС-ийн багш нарыг компьютерээр хангахаа мэдэгдлээ

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, бусад холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 281 захирал оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө уулзалтыг нээж үг хэлэхдээ “Сүүлийн хэдэн сар, жил боловсролын салбарт оч ассан хугацаа байлаа. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв болоод гадаадын зээл тусламжаар 117 цэцэрлэг,  51 сургууль, сургууль, цэцэрлэгийн 14 цогцолбор, спорт заалны 12 барилга барьжээ. Мөн цэцэрлэгийн орны тоог 18805, сургуулийн хүчин чадлыг 31668, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 4180-аар тус тус нэмэгдүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийг зургаа дахь жилдээ, нэгдүгээр ангийн элсэлтийг дөрөв дэх жилдээ цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн ажиллаж байна. 2019 оны 11 дүгээр сараас “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж, 29 сургуулийг хамруулан, 37 автобус үйлчилгээнд гарч, өдөрт дунджаар 3500 хүүхдийг тээвэрлэн, хүүхдүүд гэр, сургуулийн хооронд аюул осолгүй зорчих нөхцөл бүрдсэн. Цаашдаа сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж, улам өргөжүүлэх болно” хэмээсэн юм.

Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Харин энэ жил дараагийн 100 жилийн эхлэлийг тавьж буй юм. Иймд ирэх 100 жилд хэрхэн ажиллах, боловсролын салбарт ямар шинэчлэл хийх, боловсролын чанарыг хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцэж, нэгдсэн мэдээлэлд хүрэх нь зүй ёсны болохыг Боловсролын сайд тодотгож байлаа.

Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэхийг халах зэрэг бодлого барин ажиллаж ирсний дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй байсан 38000 хүүхдээс 32000 /нийслэлийн хэмжээнд 34000-аас 28000/ нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Харин цаашдаа боловсролын чанарыг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарна гэдгийг тус салбарын сайд мэдэгдсэн юм.

Үүний тулд сургуулийн удирдлагыг чадавхжуулж, менежментийг сайжруулах шаардлагатай тул өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Түүнчлэн өнөөдрийн уулзалтын үеэр БШУ-ны сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран энэ хичээлийн жилээс Улаанбаатар хот дахь ЕБС-ийн багш нарыг компьютерээр бүрэн хангах, шинэчлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр суралцах орчин, арга хэрэгсэл сайжирч, боловсролын салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч уг ажлыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж, арга замыг судлан, нягт хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа