З.Мэндсайхан: Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 70%-ийг дотоодоосоо хангах боломж бүрдэж байна

З.Мэндсайхан: Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 70%-ийг дотоодоосоо хангах боломж бүрдэж байна

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 470 мянган тонн үр тариа, үүнээс 441 мянган тонн улаанбуудай, 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо, 56 мянган тонн тосны ургамал, 104 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарлаа.

Балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Энэ жил хүнсний ногоочдоо дэмжих зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт 1500 га-гаар нэмэгдсэн.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна.

Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариаланчдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог ханган ажиллаж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдлын улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл учирч байгаа энэ хүнд цаг үед үндсэн нэр төрлийн таримлын тариалалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс олон чухал шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

- Газар тариалан” үндэсний чуулганыг “Атрын IY аян - Эх орны эрүүл хүнс” уриатайгаар зохион байгуулж, улмаар УИХ, Засгийн газарт хандаж нэгдсэн зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөний дагуу нийтдээ 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж хэлэлцүүлэн “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор батлуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
- Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 450 аж ахуйн нэгж, иргэнд 70,4 тэрбум, Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 970 иргэн, аж ахуйн нэгжид 27,4 тэрбум, нийтдээ тариалан бүхий 1420 иргэн, аж ахуйн нэгжид 97,8 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийг олгож тариалангийн салбарт хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв.
- Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар тогтоолоор Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон ажил эрчимтэй эрж байгаа иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулахаар шийдвэрлүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 288 дугаар тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулалтын ажилд шаардагдах 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн шатахууны үнэтэй ижил түвшинд байхаар тооцож, үнийн зөрүү болох 6.5 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж зохицуулахаар шийдвэрлүүлсэн.
2022-2023 оны өвөлжилт, хаваржилт болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот албан даалгавар гарч хэрэгжилтийг зохион байгуулж байна.

“Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 119 дугаар тогтоолоор тариаланчдын гар дээр байсан, зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байсан 6.3 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч санхүүжилтийг нь шийдвэрлээд байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь нийтдээ 7 байршилд 186 мянган тонн хүнсний буудай хадгалах хүчин чадал бүхий элеватортой. Өнөөдрийн байдлаар 43 мянган тонн хүнсний буудайн үлдэгдтэй байгаа бөгөөд бусад элеваторын засвар үйлчилгээг хийлгэж буудай хүлээн авах бэлтгэлийг хангаж байгаагийн зэрэгцээ зарим элеваторуудыг гурилын үйлдвэрүүд түрээсээр ашиглуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Коронавируст халдварын 97 тохиолдол шинээр батлагджээ

    Коронавируст халдварын 97 тохиолдол шинээр батлагджээ