Нийслэлийн Засаг дарга Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа. Уулзалтад Японы  Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчид, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироки нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Харин Монголын талаас УИХ-ын гишүүн П.Анужин, Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нарын төлөөлөгчид байлцлаа.

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо:

-Миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай хэдийнээс сайхан харилцаатай байж ирсэн. Хоёр улсын хувьд 50 жилийн түүх бүхий найрсаг харилцаатай. Өнгөрсөн 50 жилийн үндэс суурийг нь бэхжүүлсэн хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа дараагийн 50 жилд хэрхэн улам бэхжүүлж, өргөн хүрээнд хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлсон  чухал ач холбогдолтой уулзалт байлаа хэмээсэн юм.

Мөн Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Шимомүра Хакүбүн:

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай сонслоо. Японд Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь Парламентын гишүүн байхыг зөвшөөрдөг. Харин Монгол Улсад Засгийн газрын 17 гишүүнтэй байлаа гэж бодоход түүний дөрөв нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрдөг юм байна. Ийм бага харьцаатай байхаар Засгийн газар болон УИХ хоорондын харилцан ойлголцол жаахан түвэгтэй болж, бодлогын уялдаа холбоонд бэрхшээл үүсэхийг үгүйсгэхгүй. Манай улсын хувьд Засгийн газрын бүх гишүүн давхар Парламентын гишүүн байдаг. Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаагүй. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Япон улсын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд танай улсаас сурах зүйл байна хэмээн тодотголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын 30 орчим жилийн түүхэнд Япон улсын хөрөнгө оруулалтаар буй болсон бүтээн байгуулалтууд нь өнгө үзэмж, чанар чансааны хувьд дээд зэрэглэлийнх төдийгүй япон стандарт хэчнээн гайхалтай байдгийг бид бүхэнд бэлхнээ харуулсан. Хамгийн сүүлд өргөн далайцтай өрнөсөн бүтээн байгуулалтад Чингис хаан олон улсын нисэх буудлыг дурдаж болох юм. Манай хотын нүүр царайг чимж, хүч чадлыг илэрхийлсэн олон бүтээн байгуулалт бий. Цаашдаа дэд бүтэц, санхүү, цахим хөгжлийн салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг  татах, томоохон төсөл хөтөлбөрт хамтран оролцох талаар ярилцаж байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы парламентын 12 гишүүн, 86 удирдах албан тушаалтан багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хүрэлцэн ирлээ.  Цаашид манай хоёр улсын харилцаа улам нягтарч, бид Японы хөгжилд хүрэхийн төлөө ажиллах ёстой гэдгийг харуулж байна.

Энэ удаагийн уулзалт нь хоёр хотын төдийгүй хоёр улсын эрх барих дээд байгууллагын дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны эхлэл боллоо” хэмээн өгүүлсэн юм.  

Уулзалтын үеэр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг одоогоос хэдэн жилийн өмнө УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн даргаар амжилттай сайн ажилласныг дурсан өгүүлж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлнэ

    Улаанбаатар хотод Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлнэ