• 0
  • 1385

Аварга П.Бүрэнтөгсийн 21 аймаг өртөөчилсөн "БҮРЭН МОНГОЛ" төсөл

Аварга П.Бүрэнтөгсийн 21 аймаг өртөөчилсөн "БҮРЭН МОНГОЛ" төсөл

    Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн монгол” төсөл баруун найман аймагт хэрэгжээд түр завсарлаж байна. Тэрбээр төслийн багийнхны хамт Улаанбаатар хотод буцаж ирсэн бөгөөд удахгүй зүүн аймгуудыг зорих юм. Төслийн багийнхан аймаг бүрээс амьдралын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, олон сайхан залууст үлгэрлэн амьдарч яваа гэр бүлийг сонгож, иж бүрэн өргөө цагаан гэр бэлэглэж буй билээ. Энэхүү төсөл нь нэг аймагт 20 сая төгрөгөөр хэрэгжиж байна. 

 Ингээд төслийн багийнхны аялсан найман аймаг болоод шалгарсан гэр бүлүүдтэй танилцъя.

8 дугаар сарын 1-ний өдөр эхэлсэн төслийн эхний аймаг болох Увс аймаг байлаа

   Төсөлд хамрагдах залуу гэр бүлээ сонгохдоо нийт 4-5 сарын хугацаанд судлан сонгожээ. Өөрийн гэсэн орон гэргүй, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, төрөөс үзүүлж халамжид хамрагддаггүй, хөдөлмөр эрхэлдэг, эсвэл өөрийн гэсэн жижиг бизнес эрхэлж амьдралаа авч явдаг, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй, нийгэмд сайныг үлгэрлэдэг, хичээл зүтгэлтэй, зөв хандлагатай" гэсэн шалгуураар залуу гэр бүлээ судалж сонгосон байна.

Увс аймагт сонгогдсон өрх маань гэр бүлээрээ харааны бэрхшээлтэй, аймагтаа бариа засал хийж өрхийн амьжиргаагаа залгуулдаг, зөв хандлагатай, зөв сэтгэлтэй, 2 хүүхдийн эцэг эх болсон сайхан гэр бүл сонгогджээ. 

Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс болон төслийн багийн зүгээс "ИЖ  БҮРЭН ТАВИЛГАТАЙ ТУСГАЙ ЗАХИАЛГААР ХИЙГДСЭН МОНГОЛ ГЭР" -ээ хосууддаа хүлээлгэн өгчээ. 

Увс аймгаас хөдлөн хоёр дох аймаг болох Баян-Өлгий аймгийг зорив

Баян-Өлгий аймгийн Толбо нуурын зусланд дараагийн залуу гэр бүлд өргөө гэрийг нь гардуулан өглөө. Гурван үеэрээ цэргийн алба хашсан гэр бүл, нийт таван аймагт үүрэг гүйцэтгэсэн Алпамысын гэр бүл сонгогдсон бөгөөд тус гэр бүлд өргөө цагаан гэрийг иж бүрэн тавилгын хамт олгож , гэрээ  барьж амьдрах 0.7 га газрыг Өлгий хотод шийдвэрлүүллээ.

Түүнчлэн цаашид тухайн өрх амьжиргаагаа дээшлүүлэхэд шаардлагатай хөдөлмөр эрхлэх болон бизнес эрхлэх боломжийг бий болгох асуудлыг аймгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас шийдвэрлэхээр тогтсон байна.

Гуравдах аймаг бол Ховд аймаг байлаа

 Ховд аймгаас Бүрэн Монгол төсөлд гурван үеэрээ Икел хөгжмийн өв тээгч, дөрвөн хүүхэдтэй гэр бүл сонгогдож, иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр, амьдрах газар олгож, сургалтын байрны асуудлаа шийдвэрлүүлэхээр болжээ.

 Төсөлд шалгарсан гэр бүл маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон амьдралын боломжоосоо шалтгаалан төлбөртэй сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургаж, нийгмийн сайн сайханд өөрийн хувь нэмрээ оруулж буй хүмүүнлэг, хөдөлмөрч, өв уламжлалаа дээдлэгч гэр бүл сонгогдсон юм. 

Дөрөвдөх аймаг бол Говь- Алтай

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын биет бус өв уламжлагч М.Нямдоржийн гэр бүл сонгогджээ. М.Нямдорж нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд уламжлалт мал маллах арга техникийг эзэмшсэн, сур элдэж, хазаар ногт, чөдөр зангидаж, зах зээлд борлуулдаг мөн ардын язгуур урлагийн нэг болох хөөмийн урлагийг хүүхэд багачуудад зааж сургаж, өвлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа ардын авьяастан залуу юм.

 Говь-Алтай аймгаас хөдлөн тав дахь аймаг болох Завхан аймгийг зорив

Завхан аймгаас сонгогдсон гэр бүл маань Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны туслах ажилтан цагдаагийн ахлагч Т.Цогтбаатарынх юм. Т.Цогтбаатар аав, ээж, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт нэг гэрт 8-уулаа амьдардаг. Амьдралын төлөө өөрийн чадлаараа зүтгэж яваа чин хүсэл эрмэлзэлтэй залуу юм. 

Зургаа дахь аймаг буюу Архангай аймаг

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат малчин С.Ганбаатарын гэр бүл Бүрэн Монголд төсөлд сонгогдлоо. С.Ганбаатар эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Мал маллахын зэрэгцээ сураар бүх төрлийн эд эдлэл хийдэг ажилч, хичээнгүй, хөдөлмөрч залуу гэр бүл юм. Мөн Архангай аймгийн Хөдөлмөр халамж,  үйлчилгээний хэлтэс малжуулах төсөлд хамруулахаар болжээ. Төслийн үед хосууд гал голомтоо бадрааж, хуримаа өргөн дэлгэр хийлээ. 

Долоо дахь аймаг буюу Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгаас сонгогдсон Н.Ууганбаяр Б.Жагдагсүрэн нар  Улаанбаатар хотоос аймагтаа ирж  суурьшаад  даруй  3 жил болж байгаа бөгөөд  аймагтаа " Өв-Ур-999" брэндийг үүсгэн байгуулаад, Модон бүтээгдэхүүнээр төрөл бүрийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг  ажилч хичээнгүй залуу гэр бүл юм. Н.Ууганбаяр Б.Жагдагсүрэн нар  үйлдвэрлэлээ эрхэлж эхэлснээс хойш бэлэг дурсгал болон өрхийн хэрэгцээний 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө брэндээр тамгалж гаргасан байна. 

Бүрэн Монгол төсөл найм дахь аймаг болох Ламын гэгээний өлгий нутаг Баянхонгор аймаг

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Д.Төмөрпүрэв Х.Болортуяа нарт өргөө цагаан гэрээ гардан авчээ. Гэр бүлийн хосууд сумандаа хүнсний ногооны  тариалалтын  аж ахуй эрхэлж амьдардаг ба сум орон нутгийнхаа хадлангийн нөөцийг бэлтгэдэг, энэ жилээс 3 улирлын хүлэмждээ бүх төрлийн нарийн ногоог тариалдаг  амьдралын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж олон сайхан залууст үлгэрлэн амьдарч яваа гэр бүл юм.

Хосуудад НХХЯ-ны харьяа Баянхонгор аймаг дахь ХХҮХэлтсээс өрхийн амьжиргаа дэмжих төсөл хөтөлбөрт хамруулахаа мэдэгдсэний дээр Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс гэрийг бүрэн халаалтын шийдэлд холбож өгөхөө мэдэгдлээ .

   П.Бүрэнтөгс аваргын “БҮРЭН МОНГОЛ ТӨСӨЛ”-д иргэд ихээхэн ам сайтай байгаа бөгөөд магтан сайшаажээ. Гэвч “сайны хажуугаар саар гэгчээр” улс төрд орж, нэр дэвших нь үү? гэж олон нийт хардах нь бий. Харин аварга асуултын хариултыг товч бөгөөд тодорхой өгсөн нь : “Нэр төрөө өсгөх гээд, эсвэл улс төрд орох гэж энэ төслийг санаачлаагүй. Надад үндэсний өв соёлыг тээсэн аварга гэх нэр хүнд минь хангалттай. Нэр төрөө цэвэр авч явж , нийгэмдээ сайн сайхныг түгээх хүслээр энэ ажлыг хийж байгаа” гэжээ.

Бэлтгэсэн: Б.Лхагва

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Оюутны зээлийн материалыг ирэх сарын 15-н хүртэл авна

    Оюутны зээлийн материалыг ирэх сарын 15-н хүртэл авна