• 0
  • 1197

Хосууд салахад хэн нь хохирогч болдог вэ?

Хосууд салахад хэн нь хохирогч болдог вэ?

Гэр бүлийн салалт жилээс жилд өссөөр байна. Салалтын нөлөө нь хүүхдэд хүндээр тусдаг нь үнэхээр харамсалтай. Тухайлбал, салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг. Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүдэд илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж, аавынхаа аль нэгийг нь сонгох, эсвэл дунд нь хаягддаг мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртэйгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.
Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. 

Гэр бүл салалтын нийтлэг шалтгаанууд:
•    Соёлын ялгаа, Харь орны хүнтэй гэрлэсэн, хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.
•    Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
•    Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
•    Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
•    Шилжилт хөдөлгөөн
•    Архидалт, муу зуршил
•    Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
•    Хэрүүл маргаан, Үл ойлголцол.
•    Хүчирхийлэл, Дарамт шахалт гэх мэт

2021 оны ҮСХ-ны гэр бүлийн өнөөгийн байдал, статистик мэдээллээр Монгол улсад 895.000 орчим гэр бүл бий бөгөөд 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 51.647 өрх байна. 2021 онд улсын хэмжээнд 16.118 гэрлэлт бүртгэгдэж, 3391 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.

Салалтаас үүдэх хохирол:

•    Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх,
•    Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хуваарилах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг. Энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэх болдог
•    Хүүхэд хариуцах эцэг, эхийн аль нэг нь хэт их ачааллыг хүлээдэг
•    Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах
•    Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг, эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг
•    Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах
•    Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай
•    Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах гэх мэт

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭХ ЁСТОЙ ЮУ?

Төрүүлсэн хүүхдээсээ нүүр буруулж буй эцэг, эх бүгд гэрлэлтээ ойлгоогүй салалтаа сонгосон нь гарцаагүй. Амьдралд сөгдөж халтирсан байж болох ч хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрсээр байгаагаа ухамсарлахгүй буй асуудлыг хэрхэн шийдэх вэ? 
Салсан л бол хүүхэд хамаагүй гэж бодож явдаг хэсэг байхад хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй айж бултдаг хүмүүс ч байна.

Мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмжийн хэмжээг маш бага тогтоосон. Улаанбаатар хотод амьдардаг эцэг, эх хүүхдэдээ мөнгөн тэтгэмж олгохдоо 11 хүртлэх настай бол 119.000/50%/, 11-16 хүртлэх настай бол сар бүр 238.000 төгрөгийн тэтгэмж өгөх ёстой ажээ. Ажилгүй эцэг, эхүүд энэ мөнгөөр хүүхдээ харж тэжээн, тэтгэнэ гэдэг дэндүү хэцүү юм. Түүнчлэн хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэрийн 85 хувь нь хэрэгждэггүй. Нэг үгээр 20 гаруй хувь л тэтгэмжээ алдаг оног авч байна.

Гэр бүл салалтыг бууруулахад чиглэсэн бодлого үгүйлэгдэж байна гэж ярьдаг ч салалтыг багасгах бодлого боловсруулна гэдэг нь нэг талдаа их өрөөсгөл юм. Хуулийн хатуу чанга зохицуулалтаар хүчирхийлэл, гэмт хэргийг зохицуулж болдог бол салалт гэдгийг зохицуулж, багасгана гэдэг тийм ч амар зүйл биш. Өөрөөр хэлбэл Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12-р зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” хэмээн заасан байдаг.  

Салалтыг багасгая гэвэл хүүхдүүдэд багаас нь гэр бүлийн төлөвлөлтийг ойлгуулж, иргэдэд хувь хүний төлөвшилтийг шатлалтай системээр хүргэх хэрэгтэй байна. Мөн заавал “муу муухай” зүйлээр анхааруулж сэрэмжлүүлэх бус гэр бүлийн үнэ цэнэ зэрэг гэрэл гэгээтэй талаас нь ойлгуулах нийгмийн үлгэр дуурайлал үгүйлэгдэж байна.

 

Бэлтгэсэн: Х.Эрхэс
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Авто замыг засварлахдаа явган хүний замыг хамтатган шинэчилж байна

    Авто замыг засварлахдаа явган хүний замыг хамтатган шинэчилж байна