“Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш орон нутагт ажиллах томилолтоо авлаа

“Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш орон нутагт ажиллах томилолтоо авлаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар боллоо. “Илгээлтийн багш” нийгэмд үйлчилдэг ТББ нь дэлхийн 61 улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий “Teach for All” олон улсын байгууллагын нэг хэсэг болж энэ жилээс Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн юм.

Тус хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй залуус өргөдөл ирүүлснээс 16 оролцогч шалгарч, эрчимжүүлсэн сургалтад хамрагдан Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуульд багшлахаар болоод байна.

Монголын Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан сэргэлтийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт ажиллах боломжийг олгоход онцгойлон анхаарч буй бөгөөд тус хөтөлбөр нь энэ бодлогын нэг хэсэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа,
-Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт илгээх бодлогод онцгойлон анхаарч байгаа. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад  орон нутаг, хотын алслагдсан дүүрэг, хороодын эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал.

Тиймээс Ерөнхий сайдын Ажлын албанаас “Teach for Mongolia” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж байна.  Эхний ээлжийн 16 багш хөдөө орон нутагт багшлахаар зорьж байна. Хөтөлбөр эхлэх үед 100 гаруй багш бүртгүүлсэн. Эндээс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл залуучууд орон нутагт ажиллах сонирхолтой байгаа нь харагдаж байна.

Энэ хичээлийн жилд орон нутагт 1000 гаруй багш дутагдалтай байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газар, МУБИС-тай хамтран  хөрвөх чадвартай багш бэлтгэх загвар хөтөлбөр боловсруулсан. Ирэх жилээс илүү олон багш бэлтгэнэ” гэж ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөдөө, орон нутагт ажилллах эдгээр залуустай уулзаж, багш нарт хамгийн хэрэгцээтэй зөөврийн компьютер, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

“Залуус та бүхэн мэргэжлээрээ ажиллаад зогсохгүй орон нутагтаа соёл түгээгч болон түүчээлнэ. Хөтөлбөрт оролцож байгаа залуусын зарим нь багшаас өөр мэргэжилтэй. Тэднийг МУБИС-тай хамтарч багшлах эрх олгох бакалаврын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамруулж байна. Цаашлаад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах боломжийг ч судалж байгаа” гэж хэлээ.  
“Илгээлтийн багш” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь нийслэлийн алслагдсан дүүрэг, хороод, хөдөө, орон нутагт нэн шаардлагатай байгаа багшлах боловсон хүчнийг бэлдэх замаар боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд боловсролын салбарт өөрчлөлтийн салхи авчрах салбар салбарын манлайлагч залуусыг багш мэргэжлээс үл хамаарч сонгон шалгаруулж хоёр жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуульд багшлах боломжоор хангах юм.
 2022-2023 оны хичээлийн жилд Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газартай хамтран орон нутагт дутагдалтай байгаа багшийн орон тоонд тулгуурлан залуусыг багшийн ажлын байраар хангаж байна.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулийн сурагчдын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нөгөө талаар боловсролын салбар дахь манлайлагч залуусыг бэлтгэх зорилготой юм

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эрдэнэт үйлдвэр хөвүүлэн баяжуулах шинэ машинуудаа туршиж байна

    Эрдэнэт үйлдвэр хөвүүлэн баяжуулах шинэ машинуудаа туршиж байна