Эрүүл мэндийн салбарын цалин нэмэгдсэн үү?

Эрүүл мэндийн салбарын цалин нэмэгдсэн үү?

   Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэгдсэн, эсвэл нэмэгдээгүй гэсэн асуулт олон хүнд байна. Учир нь эмнэлгүүд цалингаа нэмлээ гэсэн мэдээлэл гаргаж, харин нийгмийн сүлжээнд зарим хүмүүс цалин нэмэгдээгүй гэсэн пост оруулах болжээ. Иймээс үнэхээр цалин нэмэгдсэн эсэхийг лавлав. 

2020 онд эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоо төрийн албан хаагчидтай ижил журмаар явдаг байв. Нэг үгээр хэлбэл та ямар цалин авах вэ гэдгийг засгийн газар тогтоож өгнө.

Таны цалин Улсын төсөвт сууж УИХ батлах болно. Энэ дагуу эмнэлэгт цалингийн санхүүжилт орж, түүнийгээ та авна. Та хэр сайн ажилласан, хэрхэн чадварлаг байсан зэргийг тань үнэлэх үнэлэмж бага. Эмнэлгийн удирдлага танд сайн ажилласан шүү гэж хэлээд цалин нэмэх эрх мэдэл байхгүй. Эрүүл мэндийн салбарын сайд нь таны цалинг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газарт хүсэлтээ өгнө. Сангийн яам тооцож, судалж үзэээд улсын төсөвт суулгах эсэхээ шийднэ.

Хэрэв суулгах юм бол УИХ-ын гишүүд хэлэлцээд шийднэ. Ийм тогтолцоотой байлаа. Энэ тогтолцооны хүрээнд эмчийн дундаж цалин 2020 онд 843,700 төгрөг байжээ. Үүн дээр удааан ажилласан, янз бүрийн нэмэгдэл нь ороод 1,000,000 төгрөг чүү ай хүрнэ. Үүнээсээ улсад төлөх ёстой бүх татвараа төлдөг байлаа. 

Харин 2022 оны 8 дугаар сард Эрүүл мэндийн салбарын цалингийн систем хэрхэн өөрчлөгдөв. Үүнд хариулалт хүсч хэд хэдэн эмнэлгийн эмч, сувилагч, нягтлан, захирал зэрэгтэй уулзаж тодрууллаа. Эдгээр хүмүүсээс авсан мэдээллээр бол маш том өөрчлөлт бий болжээ. Тухайлбал улсын нэгдсэн төсвөөс цалин эмнэлэгт орж ирдэг байсан тогтолцоо бүрэн байхгүй болжээ. Учир нь гүйцэтгэлийн санхүүүжилтийн систем эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байна. Энэ нь эмнэлэг нь эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн танд сайн, чанартай, сэтгэл хүрсэн үйлчилгээг үзүүлнэ. Үүнийхээ ажлын хөлсийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авна.

Энэ мөнгөөрөө ажилтандаа цалингаа тавина. Эрүүл агаад өрсөлдөөнийг бий болгосон. Нөгөө талдаа иргэн чанартай үйлчилгээ авах боломжийг нээсэн тогтолцоо юм. Харин эмч, ажилтанд энэ тогтолцоо өгөөжөө өгч эхэлсэн гэдгийг цалин нэмлээ гэсэн эмнэлэг бүрийн мэдээлэл бататгаж буй юм. 

Дээр хэлсэнчлэн 843,700 төгрөгийн үндсэн цалин авдаг байсан эмчийн цалингийн доод жишгийг Засгийн газрын 107 дугаар тогтоолоор бий болгох ажлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийжээ.

Уг тогтоолын хүрээнд эмчийн авах ёстой хамгийн бага цалин 943,899 төгрөг болж өөрчлөгджээ. Өмнө нь үндсэн цалин гэж 843,700 төгрөгөөс дээш авах гэхээр төсвийн хууль зөрчсөн болдог байсан бол харин 2022 оны 8 дугаар сард энэ байдал өөрчлөгдөж доод тал нь 943,899 төгрөг авна. Харин дээшээ хэдэн ч төгрөг авч болно. Гагцхүү энэ эрх мэдэл эмнэлгийн удирдлагад шилжсэн байна. Гүйцэтгэлийн санхүүжилтээр орлогоо олж буй эмнэлгийн дарга сайн ажилтандаа цалинг нь хэдэн хувиар ч нэмж олгож болно. Тэр эрх мэдэл нь бүрэн шилжсэн. Өмнөх шиг төсвийн хууль зөрчих эрсдэлтэй нүүр тулахгүй ээ л гэсэн үг. Иймээс л 2022 оны 8 дугаар сард эмнэлгүүд уралдан цалингаа төчнөөн хувиар нэмэгдүүллээ гэсэн мэдээллийг тараагаад байжээ. 

Дээрх хэлсэнчлэн үндсэн цалин нь 843,700 төгрөг, нэмэгдэлтэйгээ нэг сая хүрэхүйц цалин авдаг байсан эмч 2022 оны 8 дугаар сард дундажаар 2,099,000 төгрөгийг авдаг болсон байна. Эндээсээ мэдээж хэрэг татвар, шимтгэлээ төлнө. 

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн цалингийн системийн энэхүү өөрчлөлт нь эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах гүйцэтгэлийн санхүүжилтийн системтэйгээ бүрэн уялдсан ажил юм байна. Хууль гарах нэг хэрэг. Харин хуулийг сайн хэрэгжүүлж амьдралд нэвтрүүлнэ гэдэг салбарын том бодлого байдаг. Энэ бодлогыг богино хугацаанд хэрэгжүүлж, үр дүнг нь үзэж эхэлсэн нь эрүүл мэндийн яамны удирдлагын ажлын ур чадвар гэж харж болохоор байна. Ийнхүү эрүүл мэндийн салбар цалингийн доод жишигтэй болж, ажиллаж чадвал ахиу цалин авах тогтолцоог нэвтрүүлжээ. 

     Үүгээр зогсохгүй эмнэлгийн удирдлага орлоготой байх юм бол эмч, сувилагч, асрагч нартаа орон байр шийдэх эрх мэдэлтэй болсон. Энэ эрх мэдлийг илэрхийлэх ганц хоёр жишээ нь УГТЭ-ийн захирал энэ 8 дугаар сард 30 ажилтандаа байрны урьдчилгаа өгч байв.

Мөн ЭХЭМҮТ-ийн захирал удирдлагын багаараа хуралдаж шийдвэр гаргаад 30 сая төгрөгийн орон сууцны дэмлэгийг 33 ажилтандаа өглөө.

Энэ мэт эмнэлгийн удирдлага орлогоосоо эмч ажилтандаа өгдөг цоо шинэ тогтолцоог Эрүүл мэндийн салбарт эхлүүлчихлээ. Энэ эхлэлийг хийсэн авто нь ЭМЯ-ны одоогийн удирдлага болж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховдын Засаг даргад нэр дэвшүүллээ

    Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховдын Засаг даргад нэр дэвшүүллээ