Өнөөдөр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн тангараг өргөж, шинэхэн сайд нар үүрэгт ажилдаа орлоо. Тэгвэл Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн сэтгүүлч нарт мэдээлэл өгөхдөө энэ салбарыг удирдах туршлагаа “Бүх хичээлд суусан” гэж хариулав.
Сэтгүүлч: Таны эрчим хүчний салбарын туршлага?
Б.Чойжилсүрэн: "Би өөрөө авто механикч, теле механикч гэдэг хос мэргэжилтэй хүн. Нэг нь орчин үеийн хэллэгээр бол it инженер, нөгөөх нь цахилгаан инженер. Ийм мэргэжлээр Уралын политехникийн дээд сургууль төгссөн.
Сэтгүүлч: Эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлага бий юу?
Б.Чойжилсүрэн: Салбартаа ажиллаж байгаагүй. Гэхдээ дээд сургуульд байхдаа 5 жилийн хичээлээ бүрэн суралцаж дуусгасан. Бүх хичээлдээ суусан.
Бэлтгэсэн: Х.Эрхэс
Ene zasag ni muu ajillasan bolood l said naraa solij bna gej bodson chin ded saidaar ajilla gesen tushaal buulgasan gen uu.
Хүүхдийн мөнгийг ХҮҮХЭД БҮРД ТЭГШ олгооч Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!
© 2013-2021