Г.Занданшатар: УИХ Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж ажиллахын зэрэгцээ, хяналт хариуцлага, сахилга ёс зүйг шаардаж ажиллах болно 

Г.Занданшатар:  УИХ Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж ажиллахын зэрэгцээ, хяналт хариуцлага, сахилга ёс зүйг шаардаж ажиллах болно 

        Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлаа бүрэн шийдвэрлэснээр ийнхүү өндөрлөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн хэсгийг хүчингүй болгосонтой холбоотой асуудлыг Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит бус чуулганаараа хэлэлцэв. Ингэхдээ,

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болсон, түүнийг шүүн хэлэлцэх боломж хуулийн хязгаарлалттайг үндэслэж;

Хоёрдугаарт, Цэцийн эцсийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх, Улсын Их Хурал, Үндсэн хуулийн Цэцийн хооронд эрх зүйн ямар нэгэн зөрчил үүсгэхгүй байх зарчмыг баримталж;

Гуравдугаарт, Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдах Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгож;

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий цорын ганц субъектийн хувьд Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад зохих тодотгол хийсний үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталгаажууллаа.

Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан учир түүнд нийцүүлэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулах тухай саналаа өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөлөө.

Одоо хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн хүсэж буй хүлээлтэд нийцүүлж, тулгамдсан болон бодлогын асуудлуудаа шуурхай, хурдтай шийдвэрлэж, бодит үр дүнд хүргэж ажиллах үүрэг шинэчлэгдсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд ногдож байна.

Монгол Улсын Их Хурал Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж, гар сэтгэл нийлж ажиллахын зэрэгцээ, хяналт хариуцлага, сахилга ёс зүйг шаардаж ажиллах болно.  

Эрхэм нөхөд өө,    

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг энэ чуулганаар сонссон.

Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Боловсрол, шинжлэх ухааны сайдуудын мэдээллийг Байнгын хороодоор сонсож, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцсан. 

Эдгээр нь Засгийн газрын ойрын үед зайлшгүй анхаарах учиртай өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт гэх мэт онцгой чухал асуудлууд юм.

Ирэх өвөл амаргүй нөхцөл байдал үүсэж мэдэх нь судалгаа, ажиглалт, дотоод, гадаад олон хүчин зүйлээс тодорхой байна. Тиймээс мал сүргийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, хадлан тэжээлийн нөөцийг шаардлагатай түвшинд бүрдүүлэх нь чухал байна.

Түлш шатахууны үнийг тогтворжуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барих, цахилгаан, дулааны хангамжаа тасалдуулахгүй байх, алдагдлыг бууруулах, зардлыг хэмнэхэд онцгой анхаарах шаардлагатай.

Цар тахлын дахин дэгдэлтээс сэргийлэх, эмнэлэг, боловсролын байгууллагуудын бэлтгэлийг бүрэн хангах, дотоодоос хангах боломжтой хүнсний хангамжийн найдвартай нөөц бүрдүүлэх, Төрийн хэмнэлтийн хуулийг ёсчлон хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч ажиллах нь зайлшгүй шаардлага болж байна.

Тиймээс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагууд Улсын Их Хурлын намрын чуулган эхлэх хүртэлх хугацаанд шахуу хуваариар ажиллаж, зохих шийдвэрүүдийг гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстойг сануулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Сарын дараа Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхэлнэ. Намрын чуулганаар хэлэлцдэг уламжлалт асуудлын нэг бол ирэх жилийн улсын төсөв байдаг. 

Дэлхий бүхэлдээ хувиран өөрчлөгдөж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын санаа бодол, олон улсын шинэ нөхцөл байдал, гадаад харилцаанд үүсэж буй шинэ дэг журам, парламентыг төлөвшүүлэх, засаглалын чадавхыг сайжруулах чиглэлээрх ойрын ирээдүйн зорилго зэрэг нь биднээс асуудалд мэдлэгтэй, мэдрэмжтэй, уян хатан, шуурхай, дайчин, зоригтой, шийдэмгий хандахыг шаардаж байна.

Тиймээс Үндсэн хуулийн цэцийн удаа дараагийн шийдвэрүүд, улс төрийн намууд, зарим эрдэмтэн судлаачдаас гаргаж байгаа саналтай уялдуулан Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урган гарч байна. Энэ асуудлыг Улсын Их Хурал анхааралдаа авч, судалгаа шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Мөн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд ард түмний “засаглах эрх”-ийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоо хэд байх, сонгуулийн дэвшилтэт тогтолцооны  зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар хэрхэн баталгаажуулах асуудлыг судлан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Эдгээр асуудалд Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар онцгой анхаарч, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, ард түмэнтэйгээ зөвшилцөн хэлэлцэж, “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстойг эцэст нь тэмдэглэе.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ХААИС “Нэг зам-Нэг бүс” олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

    ХААИС “Нэг зам-Нэг бүс” олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав