• 1
  • 1335

Н.АМАРТҮВШИН: Барилгын салбарын сургалтууд бүрэн цахим хэлбэрт шилжсэн

Н.АМАРТҮВШИН: Барилгын салбарын сургалтууд  бүрэн цахим хэлбэрт шилжсэн

Барилгын хөгжлийн төвөөс салбарын мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдэд зориулсан заавал суралцах болон сонгон суралцах багц цаг тооцох сургалтыг зохион байгуулдаг. Сургалтын талаар Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшинтэй ярилцлаа.

- Барилгын салбарын цахимжуулалт, тэр дундаа сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлж байгаа тухай мэдээллийг энэ удаад онцолж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

- Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны дагуу төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгын хүрээнд Барилгын хөгжлийн төвөөс  Барилгын нэгдсэн мэдээллийн систем /www.MCIS.GOV.MN  /-хөгжүүлэн  барилгын салбарын төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимд шилжүүлсэн. Тодруулбал,  энэ системээр барилгын Тусгай зөвшөөрөл, Норм, нормативын баримт бичиг,  судалгаа, тоо баримтууд, салбарын хууль эрхзүй, магадлал, зураг төсөл, нийтийн аж ахуй гэх мэт үйлчилгээ, мэдээллүүдийг цахимд шилжүүлээд байна. Энэ дагуу есдүгээр сараас эхлэн Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулдаг мэргэшүүлэх болон чадавхжуулах бүх сургалтыг  бүрэн цахим хэлбэрт шилжүүллээ. Салбарын инженер, техникийн ажилтнууд сургалтыг цахимаар үзэхийн тулд  https://mcis.gov.mn/ хаягаар өөрийн эрхээр нэвтрэн орж, төлбөрөө төлснөөр сургалтад суралцах эрх нээгдэнэ гэсэн үг.

-Мэдээж сургалтыг цахимаар зохион байгуулснаар суралцагсдад олон давуу талуудыг бий болгож байгаа болов уу?

-Бид цар тахал, хөл хорионы үед сургалтуудаа цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж ирсэн. Цахимаар хичээлээ үзэх нь олон давуу талыг бий болж байна гэж  суралцагсад сэтгэл ханамжийн судалгаанд саналаа илэрхийлсээр байна. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутаг болоод гадаад улсад сурч, хөдөлмөрлөж буй инженер, техникийн ажилтнууд орон зай, цаг хугацааг үл хамааран хаанаас ч сургалтад хамрагдан мэдээлэл авч байснаараа давуу талтай. Суралцагсдын тоо, оролцоо, идэвх улам нэмэгдсэн. Жилд дунджаар 1000 орчим инженер, техникийн ажилтан хамрагддаг байсан бол өнгөрсөн жил 5000 гаруй инженер хамрагдсан.Танхимаар хичээллэж байсантай харьцуулахад харьцангуй өндөр тоо юм.

Нэг талаасаа Барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, мэдээлэл олж авах, ур чадвараа дээшлүүлэх оролцоо нэмэгдсэн. Нөгөө талаараа цахим сургалт нь суралцагсдад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон гэсэн үр дүнг харуулж байна. Тиймээс манайхаас зохион байгуулдаг сургалтын бүх үйл ажиллагааг бүрэн цахимд шилжүүлсэн.

 -Цахим сургалтад хамрагдах инженер техникийн ажилтнууд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ. Мөн анхаарах зүйлүүдийн талаар тодруулбал?

-Сургалтад хамрагдах инженер техникийн ажилтан www.MCIS.GOV.MN  системд бүртгүүлнэ. Ингэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Ингээд цахим хаягаар нэвтрэх нэр болон нууц үгээ авч, өөрийн мэдээллийг e-mongolia-с татаж идэвхжүүлснээр үйлчилгээ авах эрх нь нээгдэнэ. Цаашлаад тухайн инженерийн мэргэшлийн зэрэг, тэргүүлэг зэргийг бүртгэх бүрэн боломжтой болно гэсэн үг.

Мөн мэргэшлийн зэрэг горилох тестийн эмхэтгэлийг “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан”-д оруулснаар нийт 56 хүрээгээр шалгалт өгөх мэргэшлийн зэрэг горилох инженерүүд өөрийн эрхээр нэвтрэн орж үндсэн шалгалт өгөхөөс өмнө өөрийгөө сорьж үзэх боломжтой болж байгаа гэдгээрээ онцлог юм.

-Танайхаас зохион байгуулдаг сургалтуудын талаар ...?

-Барилгын салбарт 60 мянга гаруй Инженер Техникийн Ажилтнууд бий гэсэн судалгаа байдаг. Тэдгээр мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж шинэ мэдлэг, мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэд технологи, норм стандарт, салбарын хууль эрхзүйн орчин гэх мэт заавал суралцах болон сонгон суралцах багц цагийн сургалтуудыг зохион байгуулдаг. Зэрэг горилж буй инженер, техникийн ажилтнууд 10 багц цагийг хангаж байж шалгалт өгөх эрх үүснэ. Үүний тав нь заавал үзэх ёстой, харин үлдсэн тав нь сонгон суралцах боломжтой. Заавал суралцах багц цагийн сургалтаар салбарын Хууль, эрх зүйн баримт бичиг, түүнийг дагалдан гарсан дүрэм журмын талаар мэдлэг олгодог. Үүнийг тухайн ажлын хэсэгт ажилласан болон боловсруулсан зөвлөх, тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд заадгаараа онцлог.

-Барилгын салбар дахь инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгодог. Зэрэг горилох инженерүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Мэргэшсэн зэрэг горилох Инженер Техникийн Ажилтнууд мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Харин зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтнүүд нь мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсноос хойш гурван жилийн хугацаанд заавал суралцах сургалтын гурван багц цагийг хангасан байх ёстой. Хэрэв хугацаа нь гурав болон түүнээс дээш жил хэтэрсэн тохиолдолд таван багц цагийн хичээлд суух шаардлагатай болдог. Зэрэг ахиулснаас хойш тус бүр хоёр удаа сунгаснаар хугацаагүй эрхтэйд тооцдог. Манай мэргэжилтнүүд зэрэг авснаас хойш сургалтад хамрагдан багц цаг хангах тал дээр анхаарахгүй байснаас шалтгаалж зэргийн хүчинтэй хугацаа дуусахад шалгалтад орох шаардлага хангахгүй болчихдог. Үүнээс болж зэргээ хугацаанд нь сунгуулж чаддаггүй асуудал гардаг.  

Мөн мэргэжлийн алдаа дутагдал гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоосон мэргэжлийн ёс зүйн дүрэм, стандартыг зөрчсөн бол зохион байгуулагч байгууллагын саналыг үндэслэн мэргэшлийн зэргийг зөвлөлөөс хүчингүй болгож болдог. Ер нь барилгын салбарт дэвшилтэд технологи нэвтэрч, норм, норматив, стандарт өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Энэ бүх цаг үеийн мэдээлэл, өөрчлөлтийг барилгын салбарынхан алхам тутамдаа авч, мэдэж байх ёстой. Иймдээ ч манай төвөөс барилгын салбарын Инженер, Техникийн Ажилтнууддаа тогтмол мэдээлэл өгч, сургалтад хамруулснаар тэдний ур чадвар нэмэгдэх, аюулгүй ажиллагаагаа хангах, дэвшилтэд технологи, ололтыг салбартаа нэвтрүүлэх, нутагшуулах зэрэг давуу талтай.

Зөвхөн салбарын мэдээлэл, норм,  норматив, стандартыг таниулахаас гадна байгууллагын менежмент, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг сэдвээр сургалт хийгддэг. Ингэснээр нийгмийн харилцаанд дутагдалтай байгаа ёс зүй, хандлагыг өөрчлөхөд салбарын Инженер, Техникийн Ажилтнууд маань манлайлах, өөрийгөө хөгжүүлэх, бусдад зөвөөр үлгэрлэж, мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Мөн Төсөвчний анхан шатны мэдлэг олгох сургалтад барилгын салбарын Инженер техникийн ажилтнуудаас гадна ААНБ-ын удирдлага, санхүүгийн ажилтнууд, менежерүүд хамрагдсанаар төсвийн талаарх анхан шатны мэдлэгтэй болж төсөвтөө өөрсдөө хяналт тавих чадвартай болж байна.  

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэчнээн инженер техникийн ажилтныг мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтаар бэлтгэж гаргасан бэ?

Барилгын хөгжлийн төв үүсгэн байгуулагдаад 10 дах жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид тус салбарын 15 мянга гаруй инженер техникийн ажилтныг давтан сургалтад хамруулж оюуны хөрөнгө оруулалт хийн ажиллажээ. Харин өнгөрсөн он жилүүдэд манай хэлтэс барилгын салбарын суурь судалгаануудыг нэгтгэн гаргаж төрийн захиргааны төв байгууллагадаа хүргэн ажиллаж ирлээ. Тухайлбал салбар мэргэшилтэй ажилтны судалгаа, орон сууцны судалгаа, гол нэрийн бараа материалын судалгаа зэрэг дурдаж болно.  Мөн салбар сайдын тушаал шийдвэр цаг үеийн мэдээллийг багтаасан “Барилгын мэдээлэл” эмхэтгэлийг сар бүр эрхлэн гаргаж уншигчдадаа хүргэсээр байна.

-Ярилцсанд баярлалаа

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Dashdavaa - 3 жил өмнө

    Nutgiin mundag zaluudaa amjilt husey huleelt undur baigaa shuu.

  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Угсралтын ажлын дараа нөхөн сэргээлт хийжээ

    Угсралтын ажлын дараа нөхөн сэргээлт хийжээ