Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна

Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна

    Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоод НОК-оос жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэйчүүд өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна. Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд нь Файзер вакциныг хийхээр дүүрэг бүрд нь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа. 13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой. Хэрвээ 34-өөс дээш долоо хоногтой жирэмсэн бол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. Жирэмсэн эх ковидын халдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад ажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна. Эмнэл зүйн шинж тэмдэг гүнзгийрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүссэн нөхцөлд Яармагт байрлах Эх, нярайн үндэсний төвд мэргэжлийн эмч нар эмчилгээг нь үргэлжлүүлэх зохион байгуулалттай ажиллаж байгаа. Эх, нярайн үндэсний төвд 300 ор дэлгэсэн бөгөөд нийтдээ 500 орыг ажиллуулж буй.

Халдварын тархалт их байгаа буюу халдвар авсан, ойрын хавьтал олон болсон энэ нөхцөлд тандалт, хариу арга хэмжээний багийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн.

Хоногт 800-900 шинэ батлагдсан тохиолдол гарч байх үед дүүргийн хариу арга хэмжээний 56 баг 66 машинтай ажиллаж байсан. Тус багууд маань хариу нь батлагдсан иргэдэд 24 цагийн дотор хүрч ажиллан, вирусийн эм өгөх, зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулаад явдаг. Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдсэнээр багийн ачаалал нэмэгдэж, тухайн хоногтоо бүх хүнд хүрч ажиллах боломжгүй болсон. Тиймээс бид төвийн зургаан дүүрэг тус бүрд найман машин болоод нийт 48 багийг гарган, Тандалт, хариу арга хэмжээний баг дээр нэмэгдүүлж, хүчин чадлыг нь сайжрууллаа. Мөн Ерөнхий сайдын гаргасан чиглэлийн дагуу 119 лавлах утас ажиллаж байна. Тус лавлах утасны хүчин чадлыг нэмэгдүүлж, ЭМЯ-нд байрлуулан, нэгдсэн удирдлагаар хангасан. Эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй, зовуурь ихтэй, халдвар авсан иргэдэд 40 автобус гарган, явуулын байдлаар мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөн, ажиллаж байна. явуулын Эдгээр 40 багийг хороо, дүүргээр нь хуваарилсан бөгөөд хуваарийн дагуу иргэдэд хүрч үйлчилнэ.

-Өрхийн эмнэлэг, эмч рүүгээ залгаж байгаа боловч аль алинаас нь зөвлөгөө авч чадсангүй гэх иргэдийн гомдол их байгаа. Нийслэлийн 1800-1200 лавлах утаснаас иргэд хангалттай мэдээлэл авч чадаж байна уу?

-Түрүүн  хэлсэнчлэн 119 дугаар руу иргэд хандах ёстой. Мөн нийслэлийн төвлөрсөн лавлах 1800-1200 утсанд нийт 14 шугамыг нэмээд, дүүрэг болгон дээр хуваарилсан. Нэмэлтээр эмч нарыг суулган, иргэдэд утсаар зөвлөгөө өгөх, шаардлагатай бол хариу арга хэмжээний багтай холбож өгөх ажлуудыг хийж байна.

- Халдвар авсан хүмүүсийг хэвтэн эмчлүүлэхэд нэмэлтээр ор дэлгэсэн үү?

-Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байдал үүсээд байгаа. Тиймээс Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ хамтраад нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй, гурван ээлжийг УОК-ын шуурхай штаб дээр 24 цагаар ажиллуулна.  Нийслэлийн хэмжээнд ашиглаж буй 5600 орчим орыг бүртгэлд оруулж, хэвтэн эмчлүүлэх дарааллыг зохицуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

-Ковидтой тэмцсэн энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилчид хүндхэн цаг үеийг туулж байна. Эмч нарын ажиллах орчин, нөхцөл, ажиллах хүчийг хэрхэн нэмэгдүүлж, хуваарилан ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгийн 7700 гаруй ажилтан ажилладаг. Эдгээр эмчийн 46 хувь нь ковидын тусламж, үйлчилгээнд дайчлагдаад ажиллаж байна. Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж, үйлчилгээ  тасралтгүй хийгдэж байгаа. Тухайлбал, ганцхан өдөрт өрхийн болон дүүргийн эмнэлэгт 12-14 мянган хүн амбулаторийн үзлэг, шинжилгээ хийлгэдэг. Эдгээр үйлчилгээ болоод түргэн тусламжийн үйлчилгээ, өрхийн эргэлт, тоололт, вакцинжуулалт гээд бүх үйл ажиллагаа ердийнх шигээ үргэлжилж байна. Тэгэхээр төдий хэмжээний ачаалал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, ачаалал 50 хувиар нэмэгджээ. Ийм нөхцөл байдалд мэдээж хүн ядарна, сульдана, мөн ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа болоод нийгмийн амьдралд оролцох үедээ халдвар авах, ойрын хавьтал болох тохиолдол их байна. Үүнээс үүдэн хүн, хүч хүрэхгүй байх явдал гарсаар байгаа. Мэдээж бид витаминжуулах, урамшууллын системүүдийг ашиглаж байгаа ч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байна.

Зуны улиралд богино хугацаатай ч хамаагүй ээлжлүүлэн амраах, биеийг нь сэргээх ажил зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр хүн, хүчний дутагдал зайлшгүй үүснэ.

Эрүүл мэндийн сайдын тушаал гараад, өнөөдөр нийтдээ 1000 гаруй резидент эмч нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнд хамтарч ажиллан, нэлээдгүй ажлыг нугалж байгаа. Хэдий тийм боловч ачаалал төдийлөн буурч өгөхгүй л байна. Гэхдээ манай эрүүл мэндийн салбарын ажилчид өргөсөн тангарагтаа үнэнчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт өндөр хувьтай явж байгаа. Хэдийгээр дархлаажуулалт сайн байгаа ч иргэд халдвар авсаар байна. Иргэдэд хандаж уриалга, сэрэмжлүүлэг хэлэхгүй юү?

-Бид өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг 18-аас дээш насныханд хийж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг эхлэхээс өмнө ч бид иргэдэд хэлж байсан. Дархлаажуулалтад хамрагдлаа гээд тайвширч болохгүй. Вакцинжуулалтын I, II тунг хийлгэсэн ч амны хаалтаа зүүх, нэг дор олуулаа уулзахгүй байх, хүн хоорондын зайгаа барих, гарын халдваргүйжүүлэлт, орчны эрүүл ахуйн дэглэм сахихыг байнга сануулсаар байсан. Энэ бол иргэний цэвэр өөрийнх нь ухамсар, соёлоос хамаарч байгаа юм.

Нийгэм, эдийн засгийн хэвийн байдлыг хангахын тулд ковидтой зэрэгцэн орших гэсэн хэллэгийг дэлхий дахин хэрэглэж байна.

Энэ нь зайлшгүй шаардлагатай бус ажлыг хойш нь тавих буюу дэлгүүрт орлоо гэхэд олон хүнтэй бол хүлээж байгаад цөөрөхөөр нь орох, эсвэл олон хүн багширсан газраар бус, цөөн хүнтэй газраар үйлчлүүлэх гэх мэт сонголтуудыг хэлж байгаа юм. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт, хариуцлагын асуудал. Маск зүүсэн хоёр хүн хоорондоо 1-1.5 метр зайтай уулзлаа гэхэд нэг нь өвчтэй байсан ч ойрын хавьтагч болдоггүй.

Өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалтыг бид хийчихлээ. Бусад сэргийлэлт нь хувь хүнээс шалтгаална. Бусдыгаа, гэр бүлээ хайрлах хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдүүд халдвар их авч байна. Хэдийгээр эрчимт эмчилгээнд орохоор хэмжээнд хүндрээгүй ч гэсэн насанд хүрэгчтэй адил архаг, суурь өвчтэй хүүхдүүд олон байгаа. Тийм хүүхдүүд халдварт өртөөд байвал хүндрэх, эрчимт эмчилгээнд орох хэмжээнд хүрнэ. Нөгөө талаар жирэмсэн эмэгтэйчүүд халдвар их авч байна. Биеийн байдлын хувьд хямрах, хүндрэх, хоёрдогч хүндрэлүүд гарах байдал ажиглагдаж байгаа учраас хайртай нэгнээ хамгаалахын тулд залуус, иргэд маань дээрх зөвлөмжийг баримтлах хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай ажлаа хийгээд, бусдаас нь татгалз. Энэ бол тодорхой хугацааны л асуудал шүү дээ.

Жил хагасын хугацаанд бид ийм байдалтай байгаа ч гэсэн тэвчих л хэрэгтэй. Дэлхий даяар тийм соёлтойгоор нийгмийн харилцаанд орж байна.

Манай нийслэлчүүд орон нутгийнхандаа үлгэр дуурайлал болж, ард иргэддээ уриалах, ковидтой зэрэгцэн орших зөв харилцаанд орох, дэглэмээ барих шаардлагатай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Наадмыг үзэгчгүй ЦАХИМААР зохион байгуулах шийдэлд хүрчээ

    Наадмыг үзэгчгүй ЦАХИМААР зохион байгуулах шийдэлд хүрчээ