Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд тулгамдсан зарим асуудлыг яаравчлан шийдэх үүрэг өглөө

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд тулгамдсан зарим асуудлыг яаравчлан шийдэх үүрэг өглөө

Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт ажиллаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтэй танилцаж, тулгамдсан болоод шийдэх асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр тус “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн үйлдвэрийнхээ талаар товч танилцуулсан. Өнөөдрийн байдлаар 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн бол 210 мянган тонн мидлингийн нөөцтэй байгаа аж. Тус компани 3380 орон тоотой ажиллахаас одоогийн байдлаар 2185 ажилтан, ажиллагсадтай ажиллаж буй ажээ. Үйлдвэр улирлын чанартай ажилладгаас шалтгаалан боловсон хүчин тогтворгүй байдгийг тодотгож байлаа.

Түүнчлэн ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг хүнд хортой нөхцөлд бүртгүүлэх, цалингийн сүлжээг сайжруулахад анхаарч байгааг танилцуулсан юм. Тус үйлдвэрийн 12 төрлийн ажлын байрыг хүнд хортой нөхцөлд бүртгүүлэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд санал боловсруулан өгч буй ажээ. Зүүн бүсийн үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд баруун бүсийн үйлдвэрийг үе шаттайгаар зогсоохоор салбарын яамтайгаа тохиролцсон байна. Зүүн бүсийн үйлдвэрийн тухайд ус хангамжийн асуудал тулгамдаж байгаа бөгөөд эл асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал байгааг үйлдвэрийн дарга онцолж байлаа.

Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцсон. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвлөө угтаж байна. Энэ хугацаанд нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван асуудлыг хариуцан ажиллаж ирсэн билээ. Энэ хүрээнд хийсэн ажлаа Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч танилцуулав. 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу

“Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан нийслэлийн хэмжээнд 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа юм. Энэ жилийн хувьд 31 тээврийн компанитай гэрээ байгуулж, 392,100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан байна.

2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийг ажиллуулж эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд тус дүүргийн 7691 өрхөд угаарын хий мэдрэгч өгнө гэдгийг Хотын орлогч дарга мэдээлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын гишүүд  “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн зүгээс хариуцсан ажлуудаа хариуцлагатайгаар гүйцэтгэж байгааг дурдаад, цаашид энэ ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болголоо.Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, борлуулан түгээх чиглэлд Засгийн газраас хангалттай дэмжлэг үзүүлж байгаа. Цаашид салбарын яамд болон нийслэл хамтдаа зангидсан гар шиг ажиллах хэрэгтэй.

Төлөвлөсөн цаг хугацаанд асуудлаа шийдээд, чанар стандарт, хатаалтад Эрчим хүчний яам анхаарна биз. Мидлинг татах төмөр замын асуудлыг яаралтай шийд. Энэ асуудалд Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам анхаарлаа хандуул” гэсэн тодорхой үүргийг өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод өдөртөө 28 градус дулаан

    Улаанбаатар хотод өдөртөө 28 градус дулаан