ЗГЭХГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төр бизнес эрхлэгчдээ дэмжиж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж ажиллана

ЗГЭХГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төр бизнес эрхлэгчдээ дэмжиж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж ажиллана

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын үүргийг түр хариуцан ажиллаж буй. Тэрбээр Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа, Нарийнсухайтын бүлэг ордын хэмжээнд нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хилийн боомтын захиргаа, Монголын Алт МАК ХХК, Саус Гоби Сэндс ХХК, Өсөх зоос ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

ЗГХЭГ-ын дарга уулзалтын үеэр “Төр бизнес эрхлэгчдийнхээ хурдтай, бүтээмжтэй ажиллагааг удаашруулж, хязгаарлагч биш хөгжлийг нь дэмжигч, хамтран ажиллагч байна. Бизнес эрхлэгчдээ төр дэмжиж, үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа уриа лоозон хэлбэрээр биш тодорхой тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Нэн түрүүнд Монгол Улс ойрын 10 жилийн бодлогоо маш тодорхой мөрдөж, төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчдэд ойлгомжтой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангана” гэж хэллээ.

Өнөөдрийн байдлаар Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн “Ногоон бүс”-д чингэлэг тээврийн 32 аж ахуйн нэгжийн 412 жолооч, тээврийн хэрэгсэл нүүрс тээврийн экспортын үйл ажиллагаа явуулж, энэ сарын 05-ны байдлаар 12656 тээврийн хэрэгслээр 2.020.090 тонн нүүрс экспортолжээ.

Халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, боомтын үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулах талаар Хятадын талтай харилцан тохиролцон ажилласны үр дүнд тээврийн хэрэгслийн тоог 260-270 болгон нэмэгдүүлж, цаашид үе шаттайгаар дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Шивээхүрэн боомтоор ердийн үед хоногт дунджаар 700-800 задгай тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан. Өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 272 тээврийн хэрэгсэл /1088 чингэлэг/ буюу задгай тээврийн хэрэгслийн тоон судалгаатай харьцуулбал 390-400 тээврийн хэрэгслээр нүүрсний экспортын үйл ажиллагааг явуулж байна.

Гашуунсухайт боомтоос ПГУ-ын зөөврийн лабораторийг энэ сарын  04-ний өдөр шилжүүлэн авчирч, нүүрс тээврийн жолооч нараас шинжилгээ авах, бэлтгэл ажлыг  бүрэн хангажээ. БНХАУ-ын Сэхэ боомт талдаа “Улаан бүс” буюу нүүрс ачиж буулгах хоёр талбай байсныг нэмэгдүүлж, дөрвөн буулгахаар зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байна.

Цахилгааны 110-н шугамын болон терминалын ажилчидын байр, оффис, уурын зуухны барилга байгууламжийн бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлон оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Шивээхүрэн хилийн боомтын чингэлэгт тээврийн терминалын төслийн бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Сангийн сайдад зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Х.Болорчулуун: Дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүнээс татварын бодлогоор хамгаалж, дэмжинэ

    Х.Болорчулуун: Дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүнээс татварын бодлогоор хамгаалж, дэмжинэ