Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов.

Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.

   Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.

“Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.

Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ.

Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов.

    Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв. Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.

Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.

Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно.

Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ.

    Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв.

     Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ

    Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

    "УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр улайрч байна” гэв

    Агаарын тээврийн либерачлалд анхаарч, аюулгүй ажиллагааг шаардаж ажиллана

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа МОНГОЛ, ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД НАР онцлов

    Монгол улс, ОХУ-ын засгийн газар хоорондын комисс тээврийн ажлын хэсгийн ээлжит 17-р хуралдаан Москва хотноо боллоо

    Б.Өлзийбаяр: Төрийн банкны хувьцааг хамгийн найдвартай гэж хэлж чадна

    Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав

    Буриад, Тува иргэдийг Монголд суурьшуулах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллана” гэв

    С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээний эхний үр дүнгүүд гарч эхэллээ

    Р.Дагдан дарга аа! Айлын махыг өмхийрүүлсэн хохирлыг УБЦТС төлөх үү!

    Эхний "Өргөө Цэцэрлэг"-ийг ашиглалтад орууллаа

    ОУЦХБ-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал (ITU PP-22) Румын улсын Бухарест хотноо эхэллээ

    Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

    Улаанбаатарт 16 хэм дулаан, өдөртөө бага зэргийн бороо орно

    Орон нутгийн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарынхан хуралдлаа

    “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь “ сэдэвт дээд хэмжээний чуулга болно

    С.Тунгалагтамир: Байгууллагууд Ахмадын сан байгуулж, Тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө гаргах нь чухал ач холбогдолтой

    Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

    Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

    Булангийн Шанд өртөөний ойролцоо 17 вагон бүхий галт тэрэг замын хажуу руу унаж, осолджээ

    АИ-92 автобензиний 22 хоногийн хэвийн нөөцтэй

    Нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй гарчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

    Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийллээ

    Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна

    Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өчигдөр 97 жолооч согтуу жолоо барьж, 135 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

    Өчигдөр 97 жолооч согтуу жолоо барьж, 135 хүн эрүүлжүүлэхэд хоножээ