С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээний эхний үр дүнгүүд гарч эхэллээ

С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээний эхний үр дүнгүүд гарч эхэллээ

     “Тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих нь” зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү уулзалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна. Уулзалтад хот ба орон нутгийн  засаг дарга нар, эрүүл мэндийн газрын ба нэгдсэн эмнэлгийн дарга нар, өрхийн эмч нар, судлаачид болон бусад олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Энэхүү уулзалтыг нээж Эрүүл Мэндийн сайд С. Энхболд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдлыг шийдэхэд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Тухайлбал сувилагч нарыг орон нутагт сувилахуйн сургуультай хамтран бэлдэх ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид бүх аймгийг хамруулах, олон нийтийн эрүүл мэндийн ажилчдыг Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж буй “олон нийтийн эрүүл мэндийн ажилтан”-ы сайн туршлагыг нэвтрүүлж  улс орон даяар өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцоллоо.

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 17 зорилго, 169 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг 2015 онд баталж, 2016 оноос эхлэн дэлхий нийтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016-2020 онд, 2020 онд шинээр баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын агуулгад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг багтаан тусгаж, 2020 оны 5 дугаар сараас үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. 

    Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрүүл мэндийн тогтолцоог хамгийн үр ашигтай, чанартай зохион байгуулах гол арга нь “эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлж, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх” бөгөөд хэнийг ч үл орхигдуулах, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг бодитой болгоход гол хөдөлгөгч хүч нь “анхан шатны тусламж, үйлчилгээ” гэж тодорхойлж, зөвлөж байна.

Монгол Улсын хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно” гэж алсын харааг тодорхойлж, монгол хүний эрүүл, урт удаан амьдралын нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилт тавьсан бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс “Эрүүл мэндийн хүний нөөцийн дэлхийн стратеги”, дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн хүний нөөцийг сонгон шалгаруулах, сургах, тогтвортой ажиллуулах, хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлж байна.

 

2021 оны байдлаар манай улсын хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, бусад салбар болох батлан хамгаалах, төмөр зам, шүүх, цагдаа, боловсролын салбарын эрүүл мэндийн байгууллагад нийт 58700 мянган эрүүл мэндийн ажиллаж, Монгол Улсад оршин суугаа 3.3 сая хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд хүн амын хэтийн тооцоогоор аймгуудын хүн амын тоо аажмаар өсөх, 100 мянгаас дээш хүн амтай аймаг 2030 онд 9, 2050 онд 14 болох, 65 ба түүнээс дээш настай хүн амын эзлэх хувь ихэсч, хөдөлмөрийн насны хүн амын тоо тогтмол буурахаар байна.

    Монгол Улсын хэмжээнд 13473 сувилагч ажиллаж байгаа нь нийт эрүүл мэндийн ажилтны 23 хувь бөгөөд сувилагч нарын  44.1 хувь нь бакалаврын, 49.3 хувь нь дипломын, үлдсэн 6.6 хувь нь туслах сувилагч байна. Сувилагч нар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулдаг. Цаашид сувилагч нарын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын захиалгаар сувилахуйн хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий их, дээд сургуультай хамтарч олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дипломын сувилагч, туслах сувилагч бэлтгэх сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд учирч байгаа тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд олон нийтийг татан оролцуулсан бусад улс орны туршлага болон Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж буй “олон нийтийн эрүүл мэндийн ажилтан”-ы сайн туршлагыг улс орон даяар өргөжүүлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, бодлогын хувьд нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаас:

- анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн эрүүл мэндийн үүрэг, оролцоог хэрхэн хангах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх зааврыг хэрхэн нутагшуулах, эрх зүйн орчинг бэхжүүлэх

- сувилахуйн хүний нөөцийн тулгамдсан асуудлыг орон нутагтай хамтран шийдвэрлэх

- эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын оролцоог хэрхэн уялдуулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрч, дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт дэвшүүлсэн зорилтод хүрэх арга зам, шийдлийг хэрхэн сайжруулах

- өнөөдөр болон ойрын ирээдүйд эрүүл мэндийн салбарын хүний нөөцөд тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийг хэрхэн давах, сорилтыг боломж болгож өөрчлөх чиглэлээр харилцан санал солилцож, хамтдаа хөгжих, бүтээх талаар олон сайн туршлагыг хуваалцаж, гаргасан санал санаачилгаа бодитой ажил хэрэг болгох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Буриад, Тува иргэдийг Монголд суурьшуулах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллана” гэв

    Буриад, Тува иргэдийг Монголд суурьшуулах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллана” гэв