Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндчилгээ

Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны  80 жилийн ойн баярын мэндчилгээ

Дээд боловсролын ууган голомт Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдаж үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний тэгш дүүрэн 80 жилийн ойн баярын мэндийг МУИС-ийн үе үеийн эрдэмтэн багш профессор, ажилтан, суралцагч, төгсөгч, дэмжигч болон хамтран ажилладаг байгууллагууддаа өргөн дэвшүүлье.

Нэгэн наяны өмнө дайны хүнд хүчир жилүүдэд манай улсын дээд боловсролын ууган голомт, ууган их сургууль үүсэн байгуулагдаж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбарт эрдмийг түүчээлэн, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын гол цөм болж өсөн бэхэжсэн байна.

Монгол Улсын Их Сургууль эх орондоо эрдмийн хэт цахиж, хөгжлийн галыг бадраасан 80 жилийн түүх бол олон мянган боть гаргавч үл багтах агуу их түүх. Үндэсний дээд боловсролын тогтолцоо, шинжлэх ухааны салбаруудыг үүсгэн хөгжүүлсэн, мянга мянган нээлт, судалгаа, 200 мянган гаруй төгсөгчийн  алдар амжилт, бүтээлүүд нь тоочвол үл барагдах, тоолбол үл дуусах асар баялаг түүх билээ.

Улс орны уураг тархи болсон ууган их сургууль уламжлал түүхээ улам бататган, шинэ цагт шинэ түүхээ бичсээр байна. Университет, факультет, декан, ректор, Эрдмийн зөвлөл, оюутан зэрэг үгсийг Монголчуудын чихэнд анхлан дуулгасан манай их сургууль өдгөө Z generation, Дижитал их сургууль, хиймэл оюун ухаан, цахим сургалт, орон зай, цаг хугацааны хязгааргүй цахим эрин үед боловсролыг цахимжуулах, насан туршийн боловсрол олгох, аж үйлдвэрийн хувьсгалыг өрнүүлэх зэрэг шинэ цагийн сорилт, чиг хандлагад Монголоо манлайлан тив, дэлхийд өрсөлдөж байна.

Бид энэхүү хариуцлагатай хийгээд чухал үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ төрийн тэргүүлэх их сургуулийн хувьд сургалтын үйл ажиллагаанаас гадна улс эх орныхоо өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг даван гарах суурь судалгаа хийх, төр засгийн бодлого шийдвэрийг шинжлэх ухаанч байхад судалгаагаар үйлчлэх үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирлээ. Цаашид энэ үүргээ шинэ шатанд гаргах, судалгааг нэмэгдүүлэх чиглэлд зорин ажиллаж буйг онцлон тэмдэглэе.

Монгол Улсын Их Сургуулийн, Монголын дээд боловсролын өнөөдрөөс илүү маргаашийг авчрах хүсэл зорилго Та биднийг нэгтгэж байна. Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн боловсролд монголчууд ямар байр суурьтай байх вэ? Дэлхийг эрхшээж явсан монголчууд эрдмийн хүчээр дэлхийн тавцанд эргэн ирэх түүхэн сорилтын өмнө Та бид хамтдаа зогсож байна.

Хэн ч, хаанаас ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр суралцаж болох нээлттэй, дижитал, виртуал, мета их сургууль болох, мэргэжлийн ур чадвар болон зөөлөн ур чадвар хослуулан олгох шинэ түүхээ илүү өндөр хурдтай, илүү эрч хүчтэй, илүү ухаалгаар бүтээнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид бахархалтайгаар илэрхийлье.

Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, урагш тэмүүлсэн амжилтуудаар түүчээлэн Их сургуулийнхаа түүхт 80 жилийн ойгоо угтан авч буй МУИС-ийн үе үеийн эрдэмтэн багш профессор, ажилтан, суралцагч, төгсөгч, дэмжигч болон хамтран ажилладаг байгууллагууд, МУИС хэмээх эрдмийн овгоор овоглодог хүн бүхэнд тэгш дүүрэн 80 жилийн ойн баярын мэндийг  өргөн дэвшүүлье.

 

Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармуй.

Монголын тархинд ертөнц багтана.

МУИС-ийн захирлын албан үүргийг

түр орлон гүйцэтгэгч, доктор

Caption

Б.ОЧИРХУЯГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн банк ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГЫН ТООГОО нэмнэ

    Төрийн банк ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГЫН ТООГОО нэмнэ