Хотын төвлөрлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх “Хайрхан нэгдсэн худалдааны төв”-ийн шав тавилаа

Хотын төвлөрлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх “Хайрхан нэгдсэн худалдааны төв”-ийн шав тавилаа

Улаанбаатар хотын автомашины түгжрэл, зах, худалдааны төвүүдийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэх “Хайрхан нэгдсэн худалдааны төв”-ийг “Нью Фоос”, “Амэ Интернэшнл ХХК хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өөрийн 28 га талбайд хэрэгжүүлэхээр болсон. Тус бүтээн байгуулалтыг нийслэлээс бодлогын түвшинд дэмжин ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжүүд гаргаж буй юм. Тэгвэл тус худалдааны төвийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Сонгинохайрхан уулын бэлд олон улсын түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоотойгоор “Хайрхан нэгдсэн худалдааны төв” олон улсын стандартад нийцсэн зах, худалдааны төвийг барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж буй хувийн хэвшлийн удирдлагууд, үндэсний компаниудад талархал илэрхийлье. Судалгаанаас үзэхэд зах, худалдааны төвийн чиглэлд түгжрэл, бөөгнөрөл их хэмжээгээр үүсдэг. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Өгөөмөр” болон “Дүнжингарав” захуудаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгддэг. Зах худалдааны төвүүдийг үе шаттайгаар хотын төвөөс гаргах ажил эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй.

Хотын төвд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн дагуул хотын бүтээн байгуулалтад олон улсын стандартад нийцсэн зах, худалдааны төвүүд, тээвэр ложистикийн төвүүдийг байгуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн.

Энэ тал дээр Хотын даргын зүгээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатартай уялдаа холбоо хангаж ажиллах, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Дагуул хотыг олон улсын стандартад нийцсэн, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах томоохон ахиц гаргах шийдэл гэж харж байна хэмээн өгүүллээ.

“Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар “Тус худалдааны төвийг 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх хавраас барилга байгууламжийн бүтээн байгуулалт эхэлнэ. Худалдааны төвд өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв А, Б блокт байрлана. Барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг мөн хийсэн. Түүнчлэн 620 ажлын байр шинээр бий болох давуу талтай. Худалдааны төв ашиглалтад орсноор баруун болон урд зүгийн 16 аймаг, 256 сумын иргэд үйлчлүүлнэ гэж тооцож байгаа. Ингэснээр түгжрэл бууруулах, төвлөрлийг сааруулахад сайн нөлөө үзүүлэх юм. Нийт 28 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа” гэлээ.

Улаанбаатар хотод автомашины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээний “Да хүрээ”, “Өгөөмөр”, барилгын материалын “Зуун айл”, өргөн хэрэглээний барааны “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” төвүүд нь хотын зүүн хэсэгт төвлөрсөн байдаг. Тус худалдааны төвүүдэд нийслэлийн иргэдээс гадна баруун 16 аймаг, 260 сумын иргэд ирж үйлчлүүлж, ачаалал үүсгэдэг байна. “Хайрхан нэгдсэн худалдааны төв” ашиглалтад орсноор тус зах, худалдааны төвүүдийн ачаалал буурч, орчмын авто замын түгжрэлд өндөр нөлөө үзүүлэх боломжтой нь судалгаагаар тогтоогджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийнэ