Хүнсний хувьсгалд Хөвсгөл аймаг нэгдлээ

Хүнсний хувьсгалд Хөвсгөл аймаг нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тус хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсээр байна.

     Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд орон нутгууд албан ёсоор нэгдэж эхлэн, “Хүнсний хувьсгал”-ын анхны салхи хоймор нутаг Хөвсгөл аймагт сэвэлзлээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын  газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын хамт Хөвсгөл аймагт ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн үйл ажиллагааны нээлтийг хийлээ.

Тус арга хэмжээ бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулагдах бөгөөд  2022.10.10- 2022.11.01-нийг дуустал үргэлжилнэ.

Хөвсгөл аймаг энэ онд гурил, махны хэрэгцээгээ аймагтаа 100 хувь хангах тооцоолол гарчээ. Гэхдээ мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн иргэдийн төлөөллүүд хэлж байв.

Мөн Хөвсгөл аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 24 зорилт,57 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 50 тэрбум 873 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.     Өнгөрсөн хугацаанд тус аймгийн иргэд хашаандаа ногоо тарих явдал ихэссэн нь хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна 500 тонн багтаамжтай хоёр зоорь байгуулсан нь хүнсний ногооны нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ.

   Хөвсгөл аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Өөрөөр хэлбэл тус салбарын дийлэнх хувийг өрхийн, бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид эзэлжээ. Тиймээс эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөтгөхөд төр засгийн дэмжлэг шаардлагатай гэдгийг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцоллоо.

ОРОН НУТАГТ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА

   Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь гурван албатай бөгөөд 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдгаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчдын ачаалал их байдаг. Тиймээс аймгийн политехник коллежтой хамтран боловсон хүчин бэлтгэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.

 “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д ХҮЧ НЭМЭХ НУТГИЙН БРЭНДҮҮД

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэртэй танилцлаа.

-         Итгэмжлэгдсэн лабораторитой “Аяны жолоо” ХХК

1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Аяны жолоо” компани нь Хөвсгөл аймгийн нийт гурилан бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа хангахаас гадна нийслэл хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн орон нутгийн үйлдвэрлэлд нэн дутмаг байгаа итгэмжлэгдсэн лабораторитой гэдгээрээ онцлог. Энэхүү лабораторид дан ганц “Аяны жолоо” компанийн бүтээгдэхүүн бус бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилдэг. Жилд 250-300 төрлийн бүтээгдэхүүн, давхардсан тоогоор 3000 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.

-         Олон төрлийн хүнсний хэрэглээг хангагч “Хөвсгөл титаник” ХХК

“Хөвсгөл титаник” компани нь 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд Талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу-бэйкэри, гоймон-хэрчсэн гурил, Цай, Жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилдээ нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэснээр талх, талхан бүтээгдэхүүний 15%, Гурилан бүтээгдэхүүний 18.4%, Сүү, сүүн бүтээгдэхүүний 25%-ийг дангаараа хангаж байна.

-         Экспортын мах үйлдвэрлэгч “Уудам хангай” ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд махны үйлдвэрүүдийг стандартжуулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн “Уудам хангай” мах боловсруулах үйлдвэр нь шинэлэг технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусад улс орнууд руу экспортолж байна.

-         Өрхийн үйлдвэрлэлийн жишиг болсон “Хөвсгөл шим” ХХК

Нийслэл хотоос Хөвсгөл нутгийг зорин ирж, хүнс үйлдвэрлэгч болсон гэр бүлийн үйлдвэрийн байртай Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа. "Хөвсгөл шим” даршилсан ногоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд энэ жил нийт 3 тонн өргөст хэмх тариалжээ. Тус өрхийн үйлдвэр байнгын 3 ажлын байр бий болгож, бусад үед цагийн ажилтан ажиллуулдаг. Өдөрт хамгийн ихдээ 500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

     Ийнхүү Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай болж өнгөрлөө. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг илүү эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ тус аймгийн удирдлагууд илэрхийлж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.БААСАНСҮРЭН: Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ

    Б.БААСАНСҮРЭН: Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ