ХЗБХ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ХЗБХ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны эхэнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны долдугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Анхны хэлэлцүүлгийн үеэр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх нь Зөвшөөрлийн тухай хуулийн харилцаанд хамаарах эсэхийг нягтлах саналыг Улсын Их Хурлын гишүүд гаргасан.

Ажлын хэсэг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэрээ дээрх асуудал болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд ажилласан гэв. Ингээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх тул Зөвшөөрлийн тухай хуулийн харилцаанд хамаарахгүй гэж үзсэн байна. 

 Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, эсвэл менежерээр ажиллах этгээдэд тавигдах шаардлагыг төсөлд тусгасан бөгөөд уг этгээд тухайн албан тушаалд томилогдсоны дараа уг шаардлагыг хангаагүй талаар баримт илэрсэн тохиолдолд асуудлыг хэрхэн зохицуулах, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг зохицуулах анхдагч хууль баталж байгаатай холбогдуулан одоо үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх журмын сургалтад нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй хамруулах, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор хуулийг 2023 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх, олон улсад санхүүгийн шинэ арга хэрэгсэл бий болж байгаатай холбогдуулан иргэдэд мөнгө, зээл, санхүүгийн талаар үнэн зөв, тодорхой мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагын улмаас иргэдэд санхүүгийн мэдлэгийг үнэ төлбөргүй олгох ажлыг гүйцэтгэх асуудлыг төсөлд тусгах шаардлагатай хэмээн үзэж холбогдох саналын томьёоллуудыг боловсруулсан байна.


Зохицуулалтад хамаарах бүх талтай холбогдож, хамтран ажилласан гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хариултдаа хэлсэн. Хуулийн төсөл батлагдан хэрэгжиж эхэлснээр аливаа төрлийн мөнгөн зээл олгох үйл ажиллагаа эрхлэгч бүр тодорхой шалгуур хангасан тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагагүйгээр, бүртгүүлнэ гэдгийг онцлон тайлбарлав. Эргэлтийн хөрөнгийн хэмжээгээр ангилж, бүртгүүлэх үйл явц өөр байна, үйл ажиллагаа эрхлэгчдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохицуулахаар төсөлд тусгасан гэв.

Б.Энх-Амгалан гишүүн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрт ямар хяналт тавих талаар болон үйл ажиллагааны зохицуулалтын талаар тодруулж, хариулт авсан юм. Монгол Улсад ФАТФ-аас 40 зөвлөмж өгсөн бөгөөд энэ хүрээнд аливаа төрлийн санхүүгийн үйл ажиллаа бүртгэлтэй, хяналттай, санхүүгийн эх үүсвэр нь тодорхой байх шаардлага тавигдаж байгаа бөгөөд эдгээрийг биелүүлэх хүрээнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. Энэ хүрээндээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг хэмжээний мөнгөн зээл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа бол бүртгэл, хяналттай болно гэв.

    Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цагалварыг батлав

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалтын дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

    Хууль зүйн байнгын хороо 2022 оны 10 дугаар сард Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ

    Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ