Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо

Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсов.

Энэ талаарх мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Тэрбээр макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлээд богино хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрбээр, Нэн тэргүүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос орох валютын бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг тогтоолоор баталж хэрэгжилтийг хангуулах ажлыг эхлүүлээд байна.

Богино, дунд хугацаанд валютын бодит орлогыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтийг хангуулах ажил эхлээд байна. Тухайлбал:

·      Ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах зэрэг бүх дамжлагуудад төлбөрийн баримт үүсгэх, холбогдох гэрээнүүдийг гааль, татварын нэгдсэн цахим системд бүртгэдэг тогтолцоог бүрдүүлнэ.

·      2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн энэ тогтолцоонд бүртгэгдсэн ашигт малтмал экспортлогдох боломжтой болно.

·      Ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах уул уурхайн биржийн тогтолцоог 2023 оны 1 дүгээр улиралд багтаан нэвтрүүлнэ.

·      Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг хилийн үнээр худалдан борлуулж, ачаа тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийг өөрсдөө олгодог болно.  

·      Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж буй хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт зэрэг бүхий л үйл ажиллагааны төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгүүлж “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулна.

·      Төрийн өмчит компаниуд Засгийн газрын шийдвэргүйгээр төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй гэрээ шинээр байгуулахыг хориглож, өмнө нь хийгдсэн ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой нууц гэрээ хэлэлцээрийг нууцаас гаргаж ил тод болгох,

·Төрийн өмчит компаниудын төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй гэрээ, төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээ, төлбөр нь нэн даруй хийгдэх гэрээнүүдийн ачилт, тээвэрлэлт, экспортыг валютын бодит орох урсгалыг нэмэгдүүлэхээр оновчтой зохион байгуулах зэрэг төлөвлөгөөт үүрэг даалгаврууд өгөгдсөн болно.

Мөн гадаад валютын орох урсгал, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын олборлолт, экспортын тасралтгүй үйл ажиллагаа хангагдахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэлээ.

Макро эдийн засгийг тогтворжуулах хүрээнд төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, уул уурхайн голлох бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгож, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шат ахиулна гэж сайд хэллээ. Түүнчлэн эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй эрчим хүч, тээвэр, санхүүгийн салбаруудад либералчлал, реформыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэн, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилтийн эх үүсвэр, төрлийг нэмэгдүүлэн, боомт, тээвэр, логистикийн үйл ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна хэмээсэн. Эцэст нь тэрбээр гадаад хүчин зүйлс, эрсдэлүүдийн талаар дурдаад гадаад зах зээл дээрх тодорхой бус байдал өндөр байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр макро эдийн засаг тогтворжиж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Эдийн засаг нүүрснээс хамааралтай байна. Өдөрт 150 мянган тонн нүүрс гаргаж, 15-20 сая ам.долларын борлуулалт хийж байна гэсэн мэдээ байна. Энэ мөнгө хаачив гэтэл оптек гэрээгээр нүүрсээ урьдчилаад зарсан гэж байна. 5-7 жил борлуулах нүүрсийг зараад мөнгийг нь урьдчилаад авчихсан гэсэн мэдээлэл үнэн үү. Хэдэн оптек гэрээ хийгдсэн юм бэ. Нүүрс олборлож буй компаниудын өр, авлага хэд байна вэ. Тэр компаниудаас ойрын жилүүдэд мөнгө орж ирэх үү гэж асуусан.  

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Эрдэнэс таван толгой” компанид зургаан оптек гэрээ байгаа юм байна. Манай яаманд дөрвөн гэрээ ирсэн. Хоёр гэрээний талаарх мэдээлэл ирээгүй байна. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, газрын тосны үйлдвэрийн нефть дамжуулах хоолой, Богд хаан төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой дөрвөн оптек гэрээ байна. Оптек гэрээний нийт дүн 3.3 тэрбум ам.доллар. Үлдэгдэл нь 2.5 тэрбум ам.доллар байна.

“Эрдэнэс таван толгой” компанийн авлага 920 тэрбум төгрөг байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 12 тэрбум, “Чингис хаан” банкнаас 60.2 тэрбум, “Багануур” компаниас 14.5 тэрбум төгрөг гэх мэт. Өглөг нь 3 их наяд 489.6 тэрбум төгрөг байна. Гэрээний төлбөр, гэрээт олборлогчын төлбөр, гадаад харилцагч нарт өгөх төлбөр, бондын төлбөр, түүний хүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт. Энэ бол 09 сарын 27-ны мэдээ. Нүүрс борлуулалттай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор төлбөрийг нь урьдчилан авсан нүүрс, одоо борлуулах нүүрсээ хэрхэн гаргах талаар зохицуулалт хийж, валютын урсгалаа нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байгаа. Тогтоол хэрэгжиж эхлээд 14 хонож байна. Үр дүнд нь 260.6 сая ам.доллар орж ирээд байна. Энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ингэснээр валютын нөөцөө нэмэгдүүлээд явна гэж тооцож байгаа гэсэн хариулт өгсөн юм.  

УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах талаар хэлэлцэн хууль баталсан. Энэ шийдвэр гурилын асуудал дээр хэрэгжихгүй байна. Гурилын үйлдвэрүүдэд 100 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр олгож, нөөц бүрдүүлнэ гэсэн. Гэтэл гурилын үйлдвэрүүдэд 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгогдоогүй байна. Гаргасан шийдвэр хэрэгжихгүй бол нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах бодлого биелэлээ олох уу хэмээн лавлав.

Мөн тэрбээр, Үнийн өсөлт, инфляцын түвшин саарахад хэцүү болсон харагдаж байна. Статистикийн мэдээг харахад нэг сарын дотор талх, гурил, будааны үнэ 21.1 хувиар өсжээ. Эрчим хүчний сайдын мэдээлснээр 11 дүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгж байгууллагуудад өгч буй цахилгааны үнэ 11-24 хувиар өсөх нь. Суурь үнэ өсөхөөр инфляцид нөлөөлнө гэлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг мөн валютын ханш тогтворжино гэх баталгаа байна уу хэмээн тодруулсан.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Есдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум орчим ам.доллар байна. Наймдугаар сард 2.6 тэрбум ам.доллар байсан. Валютын нөөц нэмэгдэж байна. Бусад улс орнуудыг харж байхад үнэ тогтворжуулах гээд зээл өгдөг, мөнгө өгдөг аргууд бүгд бүтэлгүйтэж байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхэд шалгуурыг нь даваад авах аж ахуйн нэгж ховор байна. Даваад авлаа гэхэд хэл ам байнга дагадаг учир банк нь ч тэр, аж ахуйн нэгж нь ч тэр өгч, авахыг бодохгүй байна.  Түүний оронд зах зээлийнхээ жамыг дагах нь зүйтэй гэсэн хандлагатай байна гэж хариулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Жендэрийн эрх тэгш байдал” уралдааны шилдгүүд тодорло

    “Жендэрийн эрх тэгш байдал” уралдааны шилдгүүд тодорло