ЕСБХБ-тай хамтарч авто болон төмөр замын шинэ төслүүд хэрэгжүүлэхийг зорьж байна

ЕСБХБ-тай хамтарч авто болон төмөр замын шинэ төслүүд хэрэгжүүлэхийг зорьж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Ази, Монголыг хариуцсан бүсийн захирал Сузанна Харгитайг хүлээн авч уулзан зам, тээврийн салбарт ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэлийн явц байдал, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлууд болон ирээдүйд хэрэгжүүлэх ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар ярилцлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын ажлын шинээр 2 эгнээ нэмж барих төслийг ЕСБХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ба 2021 оны 03 дугаар сараас барилгын ажил эхэлж одоогийн байдлаар 5 багц ажилд хуваагдан хэрэгжиж байна.

Сайд С.Бямбацогт Ази болон Европ тивийг холбосон Азийн авто замын сүлжээний хэсэг бөгөөд улс орны хувьд эдийн засгийн ач холбогдол өндөртэй Монгол Улсын гол авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн хэрэгжилт өнгөрсөн жилүүдэд зарим нэг шалтаг, шалтгааны улмаас удааширч ард иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа тул Засгийн газар, яамны зүгээс онцгой анхаарч бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж байгааг дурдав. Мөн энэхүү төслийн хүрээнд хүлээгдэж байсан хучилтын зузааныг 5 см-аар нэмэгдүүлэх зардал болох 20 сая ам.долларыг ЕСБХБ-ны нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэхээр тохиролцлоо.

Хатагтай С.Харгитай ЕСБХБ-ны санхүүжилттэй төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийг яаралтай байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх, төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээнд өртсөн иргэдийн асуудал, төслийн гүйцэтгэгч байгууллагуудын ажиллах хүчний асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан ба сайдыг анхаарч ажиллахыг хүсэв. Сайд С.Бямбацогт эдгээр асуудлуудад яам болон бусад холбогдох байгууллагууд анхаарч зохих арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв.

.Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажлууд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар буй бөгөөд үлдэж буй 3 орчим км замын хучилтыг энэ 7 хоногт дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх гэж байна. Ингэснээр иргэд болон олон улсын тээвэрт үүссэн авто замтай холбоотой хүндрэл бэрхшээл арилна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд төслийн зээлийн гэрээний хугацаа ирэх оны хавар дуусахаар байгаа тул гэрээний хугацааг сунгахаар тохиролцов. Талууд одоо хэрэгжиж буй төслөөс гадна ЕСБХБ-тай цаашид авто зам болон төмөр замын салбарт шинээр хэрэгжүүлэх боломжит төслүүдийн талаар ярилцав.

С.Бямбацогт сайд ачаалал ихтэй, нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдолтой шинэ чиглэлүүдэд авто замын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн шинээр хэрэгжүүлэх төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулах, зээл тусламж олгох боломж нээлттэй байгааг мэдэгдэв.  Хэдийгээр өмнө эхлүүлсэн төслийн хэрэгжилтэд зарим нэг удаашрал гарсан ч Зам, тээврийн хөгжлийн яам болон сайдын зүгээс шуурхай арга хэмжээ авч анхаарч ажилласны үр дүнд сүүлийн үед төслийн ажил ихээхэн эрчимжиж байгаад ЕСБХБ-ны зүгээс талархал илэрхийлж өөрсдөөс хамаарах асуудлыг бүрэн хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ