• 0
  • 1450

Цэргүүдийг ТУРШЛАГАТАЙ ТӨМӨР ЗАМЧИД дадлагажуулж байна

Цэргүүдийг ТУРШЛАГАТАЙ ТӨМӨР ЗАМЧИД дадлагажуулж байна

      Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг барихад УБТЗ-аас гадна Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн хамтран ажилласан. Улсын хэмжээний энэ том бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний дөрвөн анги нэгтгэлийн офицер, байлдагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч, төмөр замын угсралтын ажлыг гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэхээр УБТЗ-аас дадлагажуулагчдыг томилж ажиллуулсан. Мэдээж, замын мэргэжлийн дээр нь дадлага туршлагатай, ур чадвартай шилдэг инженер техникийн ажилтнуудаа  томилсон нь тодорхой. УБТЗ-ын Замын нэгдүгээр ангийн замын мастер Энхтайваны Нэргүй, Замын гуравдугаар ангийн замын мастер Баасанжавын Батхуяг нар энэ өндөр итгэл найдвар бас төмөр замчин хүний үүрэг, хариуцлагыг хүлээсэн юм. 

        Энэ удаа бид мэргэжлийн төмөр замчдын нэр төрийг өндөрт өргөж, их бүтээн байгуулалтад мэдлэг чадвараа зориулж яваа Энхтайваны Нэргүйтэй ярилцлаа.

       Тэрбээр, саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан юм. 

       Өнгөрсөн оны аравдугаар сараас дээрх ажилд томилогдож, одоо ч үүргээ нэр төртэй биелүүлж яваа энэ эрхэм “Залуудаа цэргийн алба хаагаагүй хүн л дээ, би. Хэзээ хойно Зэвсэгт хүчний Жанжин штабын хамт олонтой улс эх орныхоо бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн оролцож, цэргийн хоол идэж, цэргийн хуаранд амьдарч нэг ёсондоо алба хааж явна даа. Эх орны дуудлагаар энх цагийн бүтээн байгуулалтад оролцож буй олон аавын хөвгүүдийн хийморь дор ажил бүтэмжтэй сайхан байна. Төмөр замчны мэргэжил эзэмшсэнийхээ хэргийг бүтээж, их үйл хэрэгт хувь нэмрээ оруулж яваадаа би хувьдаа их баяртай яваа. Үр хүүхдүүдэд минь дуурсагдах л үйл хэрэг гэж бодож байна даа” хэмээн сэтгэл огшингуй өгүүлсэн. Төрийн хайр хишиг хүртэн, тэнгэрийн “Алтан гадас”-аар энгэрээ мялаасан хүн арга ч үгүй биз ээ. Энэ тухайгаа “Төмөр замчин болоход минь тосож авч, энэ ажил мэргэжилд сургасан тэр үеийн ахмадууд, хамтран зүтгэгч нарын минь гавьяа их бий. Ялангуяа, Замын нэгдүгээр ангийн VI хэсэгт анх дунд сургуулиа төгсөөд очиход Гаваа мастертай хамт олон тосож авсан. Түүнээс хойш мастер Л.Эрдэнэ-Очир, Э.Самбуу, бригадын дарга Б.Лхагвасүрэн гээд олон сайхан хүмүүсээс суралцаж, өдий зэрэгт хүрсэн гэж бодож явдаг” хэмээв. 

      Тэрбээр, удам залгасан замчин аж. Түүнийг таван настайд эднийх Ховд аймгийн Жаргалант сумаас нүүн ирж, Дарханд суурьшжээ. Учир нь, аймгийн Оёдлын үйлдвэрт мастераар ажиллаж байсан аав нь илгээлт өвөртлөн төмөр замчин болохоор шийдсэн нь хожмоо Э.Нэргүйн ирээдүйг ч давхар шийдвэрлэсэн хэрэг байж. Тэр бол 1978 он байв. Түүний аав П.Энхтайван гуай Замын нэгдүгээр ангид замчин, сэвийн тэргэнцрийн туслах техникч, боловсон хүчний туслах, боловсон хүчин, ҮЭ-ийн хороон даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан ахмад үеийнхний хэзээний танил, нэр хүндтэй хүн. 
 Э.Нэргүйн хувьд төмөр замчдын хүүхдүүдийн адилаар замын хэсэгт өсөж өндийхдөө ирээдүйн мэргэжлээ хэдий нь сонгочихсон байж. 1992 онд дунд сургуулиа төгсөөд Замын нэгдүгээр ангийн зургадугаар хэсэгт замчин болжээ. Дараа жил нь Төмөр замын коллежид элсэж, 1996 онд төгсөөд хуучин хамт олон дээрээ очжээ. Тэндээ цөөн сар замчин хийгээд бригадын даргаар дэвшиж, долоон жил ажилласнаас хойш Цайдам зөрлөгт буюу Замын долдугаар хэсгийн мастераар ихэнх хугацаанд ажиллажээ. Э.Нэргүй мастер ажиллахын зэрэгцээ хүн байнга сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж үздэг. Тиймдээ, 2002 онд ТЗДС-д элсэж, замын инженер болжээ. 
       Тэрбээр, дунд засварын мастераар хоёр жил ажилласан байна. 2015 онд ангийн инженерээр ажиллаж байхдаа Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалтад өртөөний гурван зам барих ажилд оролцож, 2016-2018 онд хэсэглэл хариуцсан инженерээр ажиллажээ. Аливаа шинэ ажил, албан тушаал гэдэг шинийг мэдэж сурахыг хүнээс шаарддаг гэж тэр үздэг. Тиймдээ ч өөрийгөө хөгжүүлэх нэг шат л гэсэн үг гэж ойлгодог гэнэ. “Энэ удаагийн томилолтоор Зэвсэгт хүчнийхнээс дэг журам гэдгийн тод жишээ, нэг удирдлагатай нэгдмэл баг болж ажиллахын үр бүтээлийг олж харлаа. Тэдэнд мэргэжлийн зүгээс зааж зааварлахын зэрэгцээ би өөрөө маш их зүйлийг сурч мэдэж байна” хэмээв. Э.Нэргүй мастер Зэвсэгт хүчний 7780, 7782 дугаар цэргийн ангийг төмөр зам угсрах ажилд дадлагажуулагчаар ажилласан юм. 

       Тус ангиуд есөн сарын хугацаанд 110 км төмөр замыг гар механик аргаар угсарчээ. Одоо хугацаат цэргийн албан хаагчид халагдаж, ахлагчаас генерал хүртэлх цолтой цэргийн инженер техникийн ажилтнуудтай үлдэж, угсарсан замаа төслийн түвшинд хүргэж өргөж чигжих зэрэг нарийн засварын ажлыг гүйцэтгэж байгаа гэлээ. 

       Төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан хугацаат цэргийн алба хаагчдаас “Ахаа би халагдаад төмөр замчин болмоор байна. Яавал төмөр замчин болох вэ?” гэж асуух цэрэг хэд хэд таарчээ. Тэгэхэд нь хувьдаа их баярлаж, мэргэжлийн сургуулиудад хэрхэн элсэх талаар өөрийнхөө чадах хэмжээнд зөвлөжээ. “Төмөр замчин болохоор сэтгэл шулуудсан залуустай таарахад бүр нэг баяр төрөөд байдаг” гээд инээх нь энэ ажил мэргэжилдээ ямар их хайртайг илтгэнэ.
         Э.Нэргүй мастер эцэг эхээс гурвуулаа. Төрсөн дүү Э.Нямаа, Э.Отгонцэцэг нар нь Замын I ангийн зургадугаар хэсэгт замчин. Мөн багш мэргэжилтэй гэргий Л.Отгонжаргалыгаа төмөр замд урвуулж, дунд хүү нь өнгөрсөн жил сургуулиа төгсөөд Үнэгтэд замчнаар ажиллах болсон нь түүний хувьд есөн цагаан хүсэл биелэх шиг л олзуурхам хэрэг. Ийнхүү гэр бүлээрээ гурван үеийн замчид болсноороо тэрбээр үнэхээр бахархалтай явдаг юм билээ. 

        Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь ОХУ-д сургууль төгсөж ирээд “Моннис” ХХК-д гадаад захиалга хариуцсан менежерээр ажилладаг бол бага хүү нь дунд сургуулийн сурагч. Э.Нэргүй “Энэ бүтээн байгуулалтын ажилд томилогдсоноос хойш гэртээ тоотойхон очсон. Ойр ойрхон яваад байх боломжгүй.

Хэдэн сараар гэрийн бараа харахгүй явахад минь ажлаа хийхийн хажуугаар ар гэрийн бүх асуудлыг нуруундаа үүрч, энд сэтгэл тайван ажиллах бүх нөхцөл бололцоог олгож буй ханьдаа их баярлаж байна даа. Харин саяхан гэртээ очиход Замын хэсгийн маань бараг 50 хувь нь шинэ хүн болчихож. Тэтгэвэрт гарах нь гарч, ийш тийш шилжих нь шилжээд шинэ залуус иржээ. Төмөр замд нэгэн шинэ үе орж ирж байна. Ер нь, ажиглаад байхад аль ч байгууллагад 10 жил тутам нэг үе солигдоод байна. Би чинь одоо ангидаа дээрээсээ хоёрт орох ахмад мастер болсон. Намайг энд ажиллах хугацаанд хяналтын бригадын дарга Н.Баттулга маань мастерийн үүргийг сайн гүйцэтгэж байгаа. Төмөр замын салбар өргөжөөд төмөр замчдын мэргэжлийн үнэлэмж өссөн сайхан цаг ирж байна. Гэхдээ залууст хандаж хэлэхэд, зорьсон зүйлдээ тууштай байгаарай гэж хэлмээр санагддаг. Залуучууд маань шинэ байгуулагдсан бусад замууд руу их шилжих болж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр, бас шинэ газар өөрийнхөө чадал чансааг шалгахаар явж байна. Тэднийг буруутгах аргагүй. Гэвч дассан газрын даавуу зөөлөн” гэж хэзээний үг бий шүү дээ. Би бол ижилдсэн хамт олноосоо холдохгүй ээ гэж бодож явдаг юм” гэж сэтгэлийнхээ мухар дахь бодлыг хуваалцлаа. 
       “Таны ажил, амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?” гэхэд минь “Ажлыг хийсэн шиг хий” гэж ахмад үеийнхэн намайг сургаж, хүмүүжүүлсэн. Үүнийг л би насан туршдаа санаж, ажил амьдралдаа хэрэгжүүлсэн. Мөн энэ төмөр замын бүтээн байгуулалт “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгийн тод жишээ боллоо” гэж ярилаа. Ийнхүү мэргэжлийн буюу мэргэшсэн төмөр замчдын нэр төрийг өндөрт өргөж, өөр салбарынхны “луужин” болж яваа тэрбээр үнэхээр бахархалтай.

                                                                                Сэтгүүлч Б.Гүнжинлхам
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Увс аймагт нэг хот айлын 20 орчим хүн халдвар авчээ

    Увс аймагт нэг хот айлын 20 орчим хүн халдвар авчээ