Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарав

Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарав

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Тодруулбал, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг зургаа дахь шилдээ шалгаруулж байна.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тэргүүтэй албаныхан оролцож, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шагналыг нь гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ерөнхий боловсролын шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгон, туршлагыг нь түгээн дэлгэрүүлдэг болсноор нийслэлийн сургууль, цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаанд ахиц, дэвшил бий болсон. Өнөөдөр Хотын даргын хувьд боловсролын салбар, тэнд ажиллаж буй багш, ажилтнуудаа дэмжин, шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шинэ шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулан, нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг шагнаж урамшуулах гэж байна. Улс, нийслэлийн төсвөөс 2022 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, засвар, тоног төхөөрөмжийн зардал зэрэгт нийт 164 тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, цахим боловсролыг хөгжүүлэн, багш ажилтны нийгмийн асуудлыг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монголчууд бид багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг нь улс, нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа 21-р зуунд багш, сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж, улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна. Эрдэм номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай” хэмээсэн юм.

2017-2021 онд ерөнхий боловсролын шилдэг 132  сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгожээ. Энэ хичээлийн жилээс Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар төрийн болон төрийн бус өмчийн сургууль, бага сургууль, тусгай сургууль, цэцэрлэг гэсэн таван ангиллаар 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулжээ.

Шинэчилсэн журам нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сургууль, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн удирдлагын сайн менежмент, сургалтын технологийг бусдад түгээн дэлгэрүүлж, зөвлөн тусалж, хамтран ажилласан байдлыг үнэлж байгаагаараа онцлог аж.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛИУД

Багануур дүүргийн З.Болормаа захиралтай Гүн галуутай цогцолбор сургууль
Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар цогцолбор сургууль
Баянгол дүүргийн Л.Амартуяа захиралтай 93 дугаар сургууль
Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль
Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
Баянзүрх дүүргийн Б.Болортуяа захиралтай 92 дугаар сургууль
Сонгинохайрхан дүүргийн Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль
Сонгинохайрхан дүүргийн Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль
Сонгинохайрхан дүүргийн С.Энх-Ариун захиралтай Хөгжил цогцолбор сургууль
Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль
Сүхбаатар дүүргийн Н.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль
Сүхбаатар дүүргийн М.Мөнхбаатар захиралтай МУБИС-ийн ерөнхий боловсролын сургууль
Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай Хобби сургууль
Хан-Уул дүүргийн Ч.Ундармаа захиралтай 32 дугаар сургууль
Хан-Уул дүүргийн Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургууль
Чингэлтэй дүүргийн Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургууль
Чингэлтэй дүүргийн Ц.Цолмонбаатар захиралтай 23 дугаар сургууль
Чингэлтэй дүүргийн Э.Уранзаяа захиралтай 139 дүгээр сургууль шалгарав.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГҮҮД

Баянгол дүүргийн С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэг
Баянгол дүүргийн Н.Нансалмаа эрхлэгчтэй 15 дугаар цэцэрлэг
Баянгол дүүргийн Ц.Болормаа эрхлэгчтэй 162 дугаар цэцэрлэг
Баянгол дүүргийн О.Баянжаргал эрхлэгчтэй 77 дугаар цэцэрлэг
Баянзүрх дүүргийн З.Цацрал эрхлэгчтэй 22 дугаар цэцэрлэг
Баянзүрх дүүргийн С.Уранчимэг эрхлэгчтэй 59 дүгээр цэцэрлэг
Баянзүрх дүүргийн Б.Даваасамбуу эрхлэгчтэй 62 дугаар цэцэрлэг
Налайх дүүргийн Ж.Алтан-Од эрхлэгчтэй 152 дугаар цэцэрлэг
Сонгинохайрхан дүүргийн Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг
Сонгинохайрхан дүүргийн Ц.Гэрэлхүү эрхлэгчтэй 104 дүгээр цэцэрлэг
Сонгинохайрхан дүүргийн Н.Атаржаргал эрхлэгчтэй 119 дүгээр цэцэрлэг
Сүхбаатар дүүргийн Д.Оюунчимэг эрхлэгчтэй 16 дугаар цэцэрлэг
Сүхбаатар дүүргийн С.Одсүрэн эрхлэгчтэй 175 дугаар цэцэрлэг
Хан-Уул дүүргийн С.Мөнхцэцэг эрхлэгчтэй 67 дугаар цэцэрлэг
Хан-Уул дүүргийн Ц.Алтантуул эрхлэгчтэй 209 дүгээр цэцэрлэг
Хан-Уул дүүргийн Б.Баясгалан эрхлэгчтэй Эрхий мэргэн цэцэрлэг
Чингэлтэй дүүргийн Ц.Дэлгэрмаа эрхлэгчтэй 174 дүгээр цэцэрлэг
Чингэлтэй дүүргийн Ш.Нямхүү эрхлэгчтэй 43 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүргийн Т.Сэлэнгэ эрхлэгчтэй 83 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүргийн Я.Энхтуяа эрхлэгчтэй 220 дугаар цэцэрлэг шалгарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Орхон аймагт залилах гэмт хэрэг 38.8 хувиар өсжээ

    Орхон аймагт залилах гэмт хэрэг 38.8 хувиар өсжээ