Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг Улаанбаатарчууддаа танилцуулав

Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг Улаанбаатарчууддаа танилцуулав

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд 2022-2024 онд Улаанбаатар хотын цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар болон улаанбаатарчууддаа танилцуулав. Цахим шилжилт нь авлига, хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод болгохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх зэрэг олон давуу талтайг Хотын дарга онцоллоо.

Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван дэд бүлэг,

Замын хөдөлгөөний менежментийг сайжруулах
Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
Төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах
Хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх
Авлига, хүнд суртлыг бууруулах
Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх гэсэн зургаан зорилттойгоор боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна.

UB ERP систем

Өдгөө нийслэлийн бүх шатны 1322 байгууллагын 30 мянга гаруй төрийн албан хаагч хоорондоо орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцан, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Нэг албан тоотыг илгээхэд шаардагддаг байсан хугацаа, цаас, шуудангийн зардлуудыг халж, 2.415.231 албан бичгийг цахимаар солилцсоноор 2.565.275 цаасыг хэмнэсэн.

Мөн иргэдээс нийслэлийн албан тушаалтан, байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдлыг цахимаар, утсаар, биечлэн гэсэн гурван төрлийн 12 эх үүсвэрээр, өдөрт 500 гаруй өргөдөл хүлээн авч, нэгдсэн системд оруулан, хариуцсан албан тушаалтан руу шилжүүлэн, хяналтыг цахимаар тавих, шийдвэрлэлтийг иргэнд шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн томоохон шинэчлэл болсон.

Тус системд түшиглэн, албан хаагч тус бүрд өөрсдийг нь тодорхойлох, үнэлгээ өгөх, гомдол, талархал илгээх, удирдах албан тушаалтнуудтай уулзалтын цаг товлох боломж бүхий QR кодыг нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг бодитоор үнэлэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг судалж байна.

 E-Service - E-Mongolia

2018 онд нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг хэрэглээнд нэвтрүүлж, 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжуулсан нь богино хугацаанд иргэдийн хэрэглээнд амжилттай нэвтэрсэн. Үүнээс гарч буй эерэг үр дүн, туршлага нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн сайн туршлага болж, өнөөдрийн байдлаар E-Mongolia систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн байна.

Онлайн бизнес төв

Нийслэлээс иргэн, аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс 225 нь зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ юм. Тэдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээл гардаг байсан. Тэдгээр үйлчилгээг ажлын 7-30 хоногт авдаг байсан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байхад хүргэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсан юм. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг 2022 оны нэгдүгээр сард байгуулсан. Ингэснээр дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээг авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулах юм.

Өнөөдрийн байдлаар нийт 6905 хүсэлт ирснээс 5465 хүсэлтийг шийдвэрлэн, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа эхэлсэн. Хүсэлтүүдийг ажлын найман цагт шийдвэрлэн ажиллаж байна. Ингэснээр нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа 18.664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах бодит үр дүн, хэмнэлт гарсан.

976 баримт бичиг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болсон.
306.000 төгрөгийн бичиг хэргийн болон тээврийн зардлыг хэмнэж байна.
936 цагийг хэмнэх боломж бүрдсэн.

2016 оноос өмнө иргэд тээврийн хэрэгслийн татвар, даатгалаа төлөх гэж аль нэг банк, нэг цэгийн үйлчилгээний төвд дугаарлаж, цаг хугацаа их алддаг байсан. Энэ тогтолцоог халж 2016 оноос тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний Smartcar системийг хэрэглээнд нэвтрүүлж, иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 147.444 тээврийн хэрэгслийн 12.282.942.717 төгрөгийн татварын орлогыг, 153.384 тээврийн хэрэгслээс 3.886.780.405 төгрөгийн торгуулийн орлогыг тус тус улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Энэхүү суурь системээ хөгжүүлэн, нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх, ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгох, ажилчдын автобусны зөвшөөрөл олгох үйлчилгээ, авто зогсоолтой холбоотой сул зогсоол болон дүүргэлтийн мэдээллийг харж онлайнаар захиалах, төлбөрөө төлөх зэрэг олон төрлийн үйлчилгээ, мэдээллийг нэгтгэн, хөгжүүлэлтийг хийж байна. Ингэснээр Smartcar тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем нь дэлхийн ухаалаг хотуудын жишигт нийцсэн технологийн дэвшлийг ашиглан тээврийн хэрэгслийн жолооч, замын хөдөлгөөнд оролцогч иргэд болон зам тээврийн салбарт үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг бүх оролцогч талыг нэгдсэн мэдээллээр хангах тээврийн хэрэгслийн үйлчилгээний цогц систем болж өргөжих юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээв