Д.Сумъяабазар: Мэдээлэл технологийн Монгол инженерүүдийн оролцоотойгоор нийслэлд цахим шилжилтийг үе шаттай хийнэ

Д.Сумъяабазар: Мэдээлэл технологийн Монгол инженерүүдийн оролцоотойгоор нийслэлд цахим шилжилтийг үе шаттай хийнэ

    Улаанбаатар хотын цахим шилжилтийг 2022-2024 онд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

-Цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх онцлох төслүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн. Цахим үндэстэн болохын тулд цахим хот болох ёстой. Технологи, шинжлэх ухааны ололтууд ямагт нийслэлд тэргүүлдэг. Учир нь Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Нийслэлд цахим шилжилт хийх төлөвлөлт 2022 оны зургаадугаар сард эхэлж, үндэсний 70 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа. Өдөр тутмын үйл ажиллагаанд 53 компани бодитоор оролцож,  мэдээлэл технологийн 1000 гаруй монгол инженерийн оролцоотойгоор нийслэлд цахим шилжилт хийх эхний үе шат руу орж, хоёрдугаар үе шатын шилжилтийг хийхээр бэлдэж байна.

    Цахим шилжилтийг Аюулгүй хот, Зам тээвэр, Засаглал гэсэн гурван бүлэгт хувааж, тус бүрд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа.

Улаанбаатар хотын төлөвлөлт, түгжрэл, иргэдийн эрүүл, аюулгүй амьдралтай холбоотой цогц асуудлыг багцалсны дүнд мэдээллийн технологийн компаниудын хэрэгжүүлэх 27 багц ажил байна. Эхний ээлжид 12 багц ажлыг хэрэгжүүлнэ. Цахим хотод суурилсан цахим үндэстэн болох суурь алхам үүнээс эхэлнэ. Үндэсний аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, мэдээллийн зөв урсгалыг бий болгох, төрийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг маш олон давуу талыг бодитоор бий болгож байна. Энэ ажлууд үе шаттай хэрэгжин, 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд 27 багц ажлыг иж бүрэн хэрэгжүүлж, Улаанбаатар цахим хот болох эрчимтэй төлөвлөлтийг хийн ажиллаж байна.

-Цахим шилжилт хийхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Уул уурхай, дэд бүтэцтэй холбоотой зардлуудын хажууд мэдээллийн технологийн зардал харьцуулшгүй бага. Маш олон ажлын байр, давуу талыг бий болгож байна. Тухайлбал, хүнд суртал, авлигыг бууруулж байгаа. Шууд болон шууд бус нөлөөллийг мөнгөөр хэмжихгүй. Энэ бол хөгжлийн хурдасгуур, төр, нийгмийг холбосон итгэлцлийг бий болгох гүүр.

     Түүнчлэн иргэдийн оролцоог Улаанбаатар хот руу чиглүүлсэн том бодлогын асуудал. Хотын хөгжилд иргэдийн оролцоог хангах ёстой. Төрийн алба хүнд суртал, авлигагүй байж, хувийн хэвшлээ дэмждэг байх хэрэгтэй. Онлайн бизнес төв болон бусад арга хэмжээ хувийн хэвшлээ түлхүү дэмжиж, төрийн хүнд суртлыг багасгахад чиглэсэн.

Мөн зөвшөөрлийн бичиг баримтыг хүчингүй болгосон. Төрийн үйлчилгээ, чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшил рүү шилжүүлэхээр ЗГХЭГ-ын даргатай санал солилцсон. Ингэснээр 450 тэрбум төгрөгийн эх үүсвэр хувийн хэвшил рүү шилжих тооцоо бий.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт 8 хэм дулаан,  зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна

    Улаанбаатарт 8 хэм дулаан, зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна