"НО"-той мах ба "МАХСАГ" монголчуудын хүнсний хэрэглээ

"НО"-той мах ба "МАХСАГ" монголчуудын хүнсний хэрэглээ

     Монгол Улсад өнөөдөр 6525 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс хүнс, хөдөө аж ахуйн 645, эрүүл мэндийн 744, барилгын 655 стандарт байгаа аж. Гэтэл манай улсад хамгийн их асуудал дээрх гурван салбарт үүсдэг. Жишээлбэл, дотоодын хүнсний бүтээгдэхүүний 10 хувь нь л тохирлын үнэлгээгээр баталгаажиж байна. Тоон үзүүлэлтээс харахад, стандарт хангалттай ч хэрэгжилт муу байгаа нь иргэдэд мэдээлэл хүргэдэггүй, хяналт тавьдаггүйтэй холбоотой аж.

Иймээс хүн амын эрүүл мэнд, амь нас, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эдгээр салбарын стандартуудыг цаг үетэй уялдуулан нэн даруй шинэчлэхээр Засгийн газар зорьж буй аж.

Үүний тулд Ерөнхий сайдын 2022 оны аравдугаар сарын 7-ны 159 дүгээр тогтоол гарч холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэгтэй ажлын хэсгийг байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар МХЕГ-ыг татан буулгах шийдвэр гарсан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МХЕГ-ыг татан буулгаж, хяналт шалгалтыг харьяа яамдад хариуцуулна. Бусад боломжтой хяналтыг хувийн хэвшилтэй хамтран хийх боломж бий. Энэ хүрээнд 300 орчим орон тоо хэмнэнэ. МХЕГ 1600 гаруй албан хаагчтай. Тус газар байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажилладаг ч яамдад давхардсан 1400 ажилтан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулж яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавина” гэсэн юм.

Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийх үеэрээ “Монгол Улсад стандарт орхигдсон учраас бидний алхам тутамд эрсдэл тулгарч байна. Гадаад улсуудыг харахаар хүнс, явган хүний зам, нийтийн тээвэр нь бүгд стандарттай.

Бидэнд сайжирч байгаа зүйл бий ч энэ асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол хөгжил ярих боломжгүй. Тиймээс үндэсний хэмжээнд “Стандарт” хөтөлбөр хэрэгжүүлж иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангана” гэж байв. Манайд МХЕГ-аас гадна Стандартчилал, хэмжил зүйн газар байгуулагдаад 99 жилийн нүүр үзэж байгаа ч сүүлийн 30 жилд эзэнгүй мэт хаягдсан. Энэ салбарт боловсон хүчний хомстол үүсч цалин хөлс хангалтгүй байгааг ч онцолсон юм.

Ажил нь хангалтгүй байгааг нотлох нэг жишээ нь яах аргагүй махны асуудал билээ. Өнгөрсөн зургадугаар сард “Эмээлт”-д үүссэн махны асуудал даамжирсаар эцэст нь 507 тонн махыг хурааж авсан.

Үүгээр ч асуудал намжсангүй. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ руу экспортлох гэж байсан 9800 тонн махыг стандартын шаардлагад нийцээгүй шалтгаанаар буцаасан. Тухайн үед салбарын сайд Х.Болорчулуун Франц улсад айлчлалтай байсан тул тухайн асуудлаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Довчинсүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “БНХАУ-ын Эрээн боомт дахь цар тахлын байдлаас шалтгаалан өнгөрсөн сарын 28-нд хуваарийн дагуу эхний таван машин буюу 125 тонн мах, махан бүтээгдэхүүн Замын-Үүд боомтод очсон ч Эрээн хотын эрх бүхий байгууллагаас нэмэлт тайлбар, мэдээлэл хүссэн тул хилээр нэвтрээгүй.

      Тиймээс сүүлийн өдрүүдэд тараад буй “9900 тонн мах чанарын шаардлага хангахгүй буцсан” гэх мэдээлэл нь худал” гэж тайлбарласан.

Харин аравдугаар сарын 19-нд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Экспортоор мах гаргаж буй ААН-үүдийн дунд Эмээлтэд байрладаг компани байна гэх байдлаар болгоомжилж, хилээс буцаасан. Их хэмжээний мах буцаагдаагүй. Дорноговь аймагт бог малыг амьдаар нь экспортод гаргах хашаалсан аж ахуй байгуулж байна. Удахгүй ашиглалтад орно” хэмээж байлаа.

     Жилийн дөрвөн улирал тасралтгүй мах иддэг "МАХСАГ" монголчуудын хувьд ямар мах хүнсэндээ хэрэглэж буй нь одоог хүртэл "эргэлзээтэй" хэвээр байна.

      Бид муудсан, нян бохирдолтой, өмхий махыг өдөр тутам идэж байгааг үгүйсгэх аргагүй юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТӨСӨВ 2023: Оюутны хөгжлийн зээлд 21.8 тэрбум төгрөг төсөвлөсөн

    ТӨСӨВ 2023: Оюутны хөгжлийн зээлд 21.8 тэрбум төгрөг төсөвлөсөн