Түгжрэлдээ "ТҮГЖИГДСЭН" хот

Түгжрэлдээ "ТҮГЖИГДСЭН" хот

 Нийслэлийн тулгамдсан асуудлуудын нэг, хоёрдугаар байрыг түгжрэл, агаарын бохирдол эзэлж байна. Түгжрэлийг бууруулахаар сүүлийн жилүүдэд толгойтой бүхэн ам уралдан ярьж, төсвөөс ч олон тэрбум төгрөг зарцуулаад буй. Гэвч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа. Нийтийн тээврийг Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр, тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор ангилан хөдөлгөөнд оролцуулаад 10 жилийн нүүрийг үзжээ. Анх үр дүн гарах мэт харагдсан ч бодит байдал дээр тэгсэнгүй. Тэр бүү хэл, энэ онд анх удаа түгжрэл бууруулахын тулд сайд томилсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хот хариуцсан сайдаар томилоод хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ.

Тэрбээр түгжрэлийн үндсэн шалтгааныг “Хот байгуулалтын алдаа, замын сүлжээний дутагдал, нийтийн тээврийн хөгжил, хот хөдөөгийн тэнцвэргүй байдал нөлөөлдөг” хэмээн тодорхойлсон. Автомашины хэрэглээ их байгаа тул иргэдийг хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалдаг.

Гэтэл нийтийн тээврийн автобуснуудын 60-аас дээш хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Өвөлдөө хүйтэн, цонх нь цанатаж, хаалга нь хөлддөг. Техникийн үзлэг хангалтгүйгээс тормоз нь гацаж осол гаргах, цахилгааны гэмтлээс үүдэж шатах асуудлууд тасардаггүй.

Эдгээрийг шийдэхийн тулд парк шинэчлэлийг үе шаттай хийнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар мэдээлсэн. Энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441 автобус импортлох юм. Үүнээс цахилгаан 50, хоёр давхар 10, Евро-V хөдөлгүүртэй 60 автобус ирж, үйлчилгээнд явж буй. Харин ирэх онд 457 автобус авчирахаар төлөвлөсөн аж. Нийтийн тээврийн хэрэгслийг насжилтаар нь авч үзвэл, 1-3 жилийн насжилттай 0.7, 4-6 жилийн насжилттай таван хувь бол 7-9 жилийн насжилттай автобус 18 хувийг нь эзэлдэг. Харин 10-аас дээш жилийн насжилттай нь 75 хувийг эзэлжээ. Парк шинэчлэлийг дэмжих зорилгоор импортоор нийлүүлэх 24 болон 45-аас дээш хүний багтаамжтай шинэ автобусыг НӨАТ-аас чөлөөлөх бодлогыг баримтлах юм. Эдгээрийн үр дүнд зорчигчдын ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Суудлын автомашины хэрэглээ буурч, агаарын бохирдол ч буурна. Хотын өнгө үзэмж сайжирч нийтийн тээврийн паркыг 80 хувь шинэчилж, хүртээмж тэлнэ гэсэн тооцооллыг гаргажээ.

Түүнчлэн түгжрэлийг хүндрүүлэхэд дараах шалтгаанууд нөлөөлдөг аж. Тухайлбал, нийтийн тээвэр зорчих тусгай эгнээ хангалтгүй, явган зорчигч алхах орчин таагүй, хөдөлгөөнд оролцох жолооч нарын ур чадвар, соёл, авто замын засвар арчлалтын тогтолцоо, хотын төвийн ажлын байрны нягтрал нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.

Харин үүнийг бууруулахын тулд долоогоос дээш жилийн насжилттай автомашины импортыг хязгаарлах, хос тэжээлт автомашиныг татварын хөнгөлөлтөөс хасах шаардлагатай. Мөн нийслэлд шинээр бүртгэх тээврийн хэрэгсэлд квот тогтоох, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглох зохицуулалтыг нэмэх нь зүйтэй гэсэн хувилбаруудыг дэвшүүлээд байгаа ажээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Э.Цэндбаатар: Бооцооны 600 сая төгрөгийг аваагүй, бүр өрөнд орж дууслаа

    Э.Цэндбаатар: Бооцооны 600 сая төгрөгийг аваагүй, бүр өрөнд орж дууслаа