• 0
  • 1393

ТӨРИЙН БАНК 296.8 тэрбум төгрөгийн ЗЭЭЛИЙГ олгоод байна

ТӨРИЙН БАНК 296.8 тэрбум төгрөгийн ЗЭЭЛИЙГ олгоод байна

    Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголтын явц, зээлдэгч нараас ирүүлж буй хүсэлт, анхаарах асуудлын талаар Төрийн банкны Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Ажлын байрыг дэмжих зээлийн явц Төрийн банкан дээр ямар байна вэ?

Энэ зээлийг манай банк өнгөрсөн гуравдугаар сараас олгож эхэлсэн. Өнөөдрийн  байдлаар 6,621 зээлдэгчид 296.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүнээс 6,061 иргэнд 213.3 тэрбум, 560 ААН-д 83.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Төрийн банкны хувьд иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ түлхүү үзүүлдэг учир харилцагчдын олонх нь иргэд, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг. Энэ утгаараа иргэдээс ирсэн зээлийн хүсэлт болон судалж олгосон зээлийн тоо, хэмжээ өндөр байгаа. Үүний зэрэгцээ ААН-үүдийн зээлийн хүсэлтийг ч мөн давхар судалж, олгож байна.

Зээлийн санхүүжилтийн хүрэлцээ муу байгаагаас банкууд зээлээ зогсоосон мэдээлэл байна?

Засгийн газраас Ажлын байрыг дэмжих зээлийг 2 их наяд төгрөгийн хэмжээнд олгохоор төлөвлөсөн байсан. Гэвч зээлийн эрэлт их байгааг харгалзан хэмжээг гурван их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэхүү зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгож байгаа бөгөөд Монголбанкнаас банк тус бүрт нийт зээлийн хэмжээг тогтоон ирүүлдэг. Манай банкны хувьд, зээлийн санхүүжилт дуусаагүй. Хүсэлт хүлээж авах, судалгаа шинжилгээ хийх, шийдвэр гаргах процесс хэвийн үргэлжилж байна.

Хүсэлтийг хэрхэн хүлээн авч, ямар хугацаанд судалж шийдвэрлэж байгаа вэ?

Хүсэлтийг банкны бүх салбар нэгж болон цахим хуудсаар дамжуулан авч байгаа. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Төрийн банк нийт 19,075 иргэн, аж ахуйн нэгжийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авснаас 6,621 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж зээл олголт хийсэн. Бусад хүсэлтүүдийг судлах ажил хэвийн явагдаж байна. Салбар, нэгжийн хувьд ачаалал ихтэй байгаагийн зэрэгцээ салбар, нэгжүүд дээр халдварын тохиолдол илэрснээр түр хугацаанд хаах, мөн зээлдэгч нар халдварын эрсдэлд өртөх, дам хавьтал болсноос шалтгаалан материалын бүрдүүлэлтэд хугацаа шаардаж байгаа нь удаашрах шалтгаан болж байна. Энэ тохиолдолд Банкны төвөөс зохицуулалт хийж, баг гарч ажиллан зээлийн судалгааг үргэлжлүүлэх, өөр бусад салбар нэгжид зээлийн хүсэлтийг шилжүүлэх зэргээр тасралтгүй ажиллагааг хангаж байгаа. Зээл судлах процессийн хувьд зээл хүсэгч нь судалгаанд шаардлагатай материалаа бүрэн бүрдүүлж өгснөөс хойш ажлын 10 хоногт багтаан судалж шийдвэрлэнэ. Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулах аж ахуйн нэгжийн зээлийн тухайд арилжааны банкны зээлийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхээр холбогдох гэрээ, журамд тусгагдсан. Банк өөрийн бүх салбар нэгжээр хүсэлт хүлээн авч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч дээрх шалтгааны улмаас судалгаа удааширч байгааг ойлгох хэрэгтэй.

Ажлын байрыг дэмжих зээлийг судалж олгох явцад ямар хүндрэлүүд тохиолдож байна вэ? Зээлийг олгох явцад зээлдэгч нарт болон банканд үүсч буй асуудлуудаас дурьдвал?

Ажлын байрыг дэмжих зээл маань цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, ажлын  байраа хадгалж үлдэхэд хүндрэл үүсээд буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдээ дэмжих, тэдэнд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой зээл байгаа. Гэтэл зээлийн хүсэлтийг хүлээн авч судлах явцад зарим шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл хүсэх, мөн ажлын байр бий болгоогүй буюу ажилтангүй компаниуд зээл хүсэх, эсвэл өмнө нь огт үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаагүй компанийн хувь эзэмшлийг шилжүүлж аваад зээл хүсэх зэргээр уг зээлийн зориулалтаас зөрүүтэй байдлаар хүсэлт гаргаж буй тохиолдлууд гарч байна.

Мөн нэг зээлдэгч болон түүний хамааралтай этгээдүүд олон банканд зэрэг хүсэлт гаргаж зээлээ судлуулах байдал ажиглагдаж байгаа. Энэ нь банкууд дээр зээлийн судалгаа, шинжилгээний процесст хиймэл ачаалал нэмэх, зээлийг судалж олгох шийдвэр гарсны дараа өөр банкан дээр судлуулж байсан зээлийн шийдвэр гарч давхар олголт хийгдэх зэрэг эрсдэлүүдийг үүсгэж байна.

Энэ асуудлыг банкууд Монголбанканд уламжилснаар Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар банкууд дээр олгогдсон Ажлын байрыг дэмжих зээлийн мэдээллийг ялгаж харах боломжтой болсон бөгөөд манай банкны хувьд зээлийг олгохын өмнө уг лавлагааг авч зээлийг давхардуулж олгохоос сэргийлэн ажиллаж байна.

Түүнээс гадна зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай бизнес эрхлэгч иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах боломжгүй байгаа. Энэ асуудлыг Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан анхаарч, холбогдох хууль журамд өөрчлөлт оруулах ажил хийгдэж эхэлсэн бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд арилжааны банкуудаас санал авсан. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэддээ тус зээлийг аль болгох олгох чиглэлд Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан болон Арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа. 

Баярлалаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

    БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ