Шүүхийн өмнөөс ичиж үхэх нь

Шүүхийн өмнөөс ичиж үхэх нь

Хүний өмнөөс ичнэ гэдэг ч золиг шиг юм аа даа. Өнөөдөр манай нийгэмд шүүх хуулийн байгууллагад итгэдэг хүн бараг үгүй болж аргагүйн эрхэнд асуудал шийдэх өөр газаргүй болохоор л эрхбиш иргэд шүүхэд хандсан болоод явж байгаа юм гэхэд хилсдэхгүй. Ялангуяа ҮХЦ, УДШ зэрэг хуулийн хамгийн том байгууллагуудынх нь иргэд, байгууллагын хэрэг маргаан гомдол шийдвэрлэж байгаа царайг харах юм бол гайгүй шиг сурлагатай 10 жилийн хүүхэд ч ичиж үхмээр байгаад байгаа юм л даа. Энд ҮХЦ-ийн новшруулсан зүйлсийн талаар ард иргэд зөндөө ярьж бичсэн учраас түр орхиж УДШ-ийн талаар хэдэн үг хэлье.

УДШ-ээр улстөрийн намыг бүртгэдэг байя гэж Үндсэн хуулиар шийдсэн нь УИХ, ЗГ-ын байгууллагуудын нөлөөллөөс шуудхан хэлбэл улстөрийн нөлөөнөөс ангид байлгах гэсэн санаа байсан юмдаг уу даа. Яагаад гэвэл нэг нам нь сонгуульд олонх болмогцоо төр засгийн хүчээр бусад намаа хориглоод, хорлоод, үймүүлээд тэр байтугай дараагийн сонгуульд өрсөлдөгчгүй болгочихгүй байлгахыг л бодсоных аж.

Гэтэл нэг танхимт парламенттай, намаас нэр дэвшиж ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй монгол улсын хувьд, дээр нь ялсан нам нь хэр увайгүйгээс бас шалтгаалж яаж ийж байгаад л нөлөөндөө оруулчихдаг юмсанж. Энэ талаар хэдхэн жишээ хэлье л дээ.

● УДШ нь АН-ын маргаантай асуудал гэгчийн талаар анхлан шийдвэр гаргахдаа Улстөрийн намын тухай хуулиар дотоод асуудлаа шийддэг тухайн намын хяналтын байгууллагын /2017 оны сонгогдсон ҮДХ-ны гишүүд дээд шүүхэд өөрт нь бүртгэлтэй байгаа шүү/ албан ёсны шийдвэрийг үл хэрэгссэн нь АН-ыг дотоод асуудлаа цаашид шийдэх гарцгүй чөтгөрийн тойрогруу түлхэн оруулж мухардуулсан ажил үйлдсэн бүлгээ. Энэ нь төрийн байгууллагаас ямар ч намыг яаж ч үймүүлж чадна гэдгийг нотолсон гайхамшигтай тод жишээ болон түүхэнд хараар үлдэж байна даа.

● Тийнхүү АН-ыг мухардуулж авангуутаа маргалдагч хэмээх хоёр талын аль альных нь шийдвэрүүдийг нь дотоод асуудлаа шийд гэж буцаах мөртлөө нөгөө гараараа нам дотроо учраа олж ядаж яваа АН-ын нэг талынхны дүрмийн бус Их хурлаар өөрчлөгдсөн гэгддэг дүрмийн өөрчлөлт гэгчийг нь /намын хяналтын байгууллага нь хүчингүй шүү гээд байхад/ хүчээр бүртгэн авч улам будлиан хутгаж дайран дээр нь давс нэмсэн үйлдэл хийсэн. Тэгсэн мөртлөө яг адил гэхдээ дүрмийн дагуу хуралдаж өргөн барьсан нөгөө талынх нь дүрмийн өөрчлөлтийг нь улиг болсон дотоод маргаанаа шийдчихээд бүртгүүл гээд буцаачихдаг?! Яагаад дээд шүүх хэрэг маргаан шийдвэрлэх замаар хууль тайлбарладаг тогтсон хуулиа зөрчиж яг ижилхэн асуудлаар хоёр нүүртэй, ялгаатай шийдвэрийг /нөгөө ҮХЦ шигээ/ гаргаж байгаа юм бол? Үүнийг улстөрөөр л тайлбарлахаас өөр аргагүй.

● УДШ нь хуулиар олгосон /ганцхан/ захиргааны арга хэмжээ буюу буюу улстөрийн нам бүртгэх ажлаа гүйцэтгэхдээ АН-ын бүртгэлийн маргааны яг явцын дундуур хулгайн маягтай, эсвэл зориудаар ч гэх юм уу Улстөрийн намын бүртгэлийн шинэ журам /хуулиас давсан/ гэгчийг яаран баталсан байдаг. Энэ журамд Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар аливаа байгууллагын улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгэж, бичиг баримтанд нь бичилт хийж өөрсдөө бүртгэж авдаг энгийн тогтоосон эрхзүйн орчинг зөрчин намын бүртгэлийг гэрчилгээн дээр нь бичиж ч болно бичихгүй ч байж болно гэж ойлгохоор заалт дур мэдэн оруулсан байгаа юм.

Энэний цаад зорилго нь УДШ нь Тамгын газраараа дамжуулан Улстөрийн намын бүртгэлийн тухай лавлагаа хэмээх ямар ч хариуцлага хүлээдэггүй бичиг баримтыг Сонгуулийн байгууллагад гарган өгч байсан 2021 оны түүхээ 2024 онд дахин давтах санаархлаа албажуулахыг зорьж байгааг түвэггүй ойлгож болно. Мөн УДШ нь Улс төрийн намын бүртгэлийн хувьд захиргааны байгууллага бөгөөд түүний хууль бус үйлдлийн талаар Захиргааны шүүхэд нь гомдол гаргахаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээж авахгүй,

Иргэний шүүхэд нь хандахаар УДШ нь захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан захиргааны байгууллагад тооцогдохоор байна захиргааны шүүхээр шийдүүл гэж нэг нэгэн лүүгээ шийдээд, УДШ нь болохоор энэ маргааны харьлалыг тогтоох шаардлагагүй гэж намын хувьд ч намын гишүүний хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэж гомдол санал гаргах ҮНДСЭН ХУУЛИАР олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүргэн гурвалжин дөрвөлжин болгож шүүх ёстой нэг дураараа тоглож байна даа биднээр.

● Улмаар ч бас хоосонгүй ээ. УБүртгэлийн хуулийн дагуу УТ-ийн намын бүртгэлд нь гарсан өөрчлөлтийг нь бүртгэ, бичилтийг нь хий гэсэн анхан шатны шүүхийнх нь шударга шийдвэр гарваа ашгүй. Тэгтэл Дээд шүүхийн тамгын газраас нь нийслэлийн буюу /дунд шатныхаа/ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж дэлхийн түүхэнд байхгүй онигооны ичиж үхмээр шинэ байдал үүсгээд явж байх юм. Та бүхэн зүгээр эрүүл саруулаар бодоод үз дээ. Хамгийн том шүүх нь хамгийн доод шатны жижиг шүүхийнхээ хуулийн дагуу гаргасан шийдвэрт гомдоод дунд шатныхаа шүүхэд давж заалдана гэж байх уу. Хэлэх үг олдохгүй байгаа биз.

Одоо тэгээд дунд шат нь анхан шатныхаа шийдвэрийг баталчихвал өөрөө өөртөө л давж заалдах л үлдэх нь л дээ. Хошин шог ч цаашаа байгаа биз. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг анхан шатны шүүхээс гарсан хуулийн дагуу шийдвэрийг дунд шатаа дарамталж байгаад хүчингүй болгочихгүй бол ч… Хөгийн юм үүгээр дуусдаггүй ээ. Өнөөдөр монгол улсын хуулийн байгууллагын охь манлай Дээд шүүх түүний тамгын газрын шигшигдмэл хуульчид маань хуулиа мэддэггүй бүр өмгөөлөгч авахдаа тултлаа ядарсныг гайхаад барамгүй, энэ асуудлаараа давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулж байдаг мөн ч арчаагүй байгаа юм шүү!

Үгүй бол 2024 оны сонгуульд зориулсан захиалга, цаг хожих арга ядсан жүжиг, заль мэх л харагдаад байгаа юм даа бидэнд! Уг нь цаанаас нь хатгаад байгаа хүмүүс нэгэнт дуулчихсан дуу гээд ичээд УДШ-дээ өөр дуу зааж өгмөөр юм даа.

● Онигоотой онигоотой гэхэд дээрх болж буй явдал УДШ-ийн нам бүртгэх асуудал дээр хэр зэрэг улстөр орж бохирдсоныг харуулж байгаа жишээнүүд юм л даа. Ер нь ч АН учраа олж чадахгүй байгаа нь дан ганц дотроо биш /гадны нөлөөгүй гэдэг шиг болчихгүй байгаа/ шүүхийн шийввэр, гаргаж буй үйлдлүүдээс нь харвал гаднаас нөлөөлөөд байгааг бэлхнээ харж болно. Дээд шүүхийн шигшигдмэл нийт шүүгч нар энийгээ бодохоор өөрсдөөсөө ичдэг байлгүй дээ хөөрхий. Үүнтэй агаар нэг МАН-ын Генсек улстөр мэддэггүйдээ нэг талын АН-ын дарга Эрдэнэ нөгөө талын ЕНБД Мөнхжаргалд хоёуланд нь хаягласан бичиг өгөхтөө тулчаагүй нь тодорхой. Энэ үйлдэл дээрх УДШ-ийн зан авир нэг сурвалжтайг ойлгоход заавал бага сургуулийн боловсролтой байх шаардлага ч байхгүй.

● Тэгээд одоог хүртэл УДШ-ээс дотоод асуудлаа шийдээд ир гээд хоёр талыг хөөж явуулаад байгаа нь УТН-ын хууль, намын ҮД-ээр дотоод асуудлыг эцэслэн шийдэх эрхтэй намын хяналтынх байгууллага болох ҮДХ-г нь тодорхойгүй мэт болгон дотоод асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжгүй байдалд хүргэснээр аль гишүүд, аль намын байгууллага нь дүрмийн дагуу болохыг нь тогтоох ямар ч аргагүйд хүрнэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэн хийж байгаа башир явуулга мөн бөгөөд үүнийг 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ыг төлөөлөх этгээдгүй сонгуульд оролцож чадахгүйд хүргэх санаа гээд шууд ойлгочиход хол зөрөхгүй бизээ.

● Мөн түүнчлэн намын тэмдэгний /тамга/ асуудал гээд бичих гэхээр шүүхийн өмнөөс бас л ичиж үхэх гээд байна даа. Харанхуй шөнө дунд АН-ын тамгыг бөөнд нь хаяж үрэгдүүлсэн гэсэн үлгэрийг нь улсын байцаагч дүгнэлт гаргаж өгөөд хууль бусаар шийдвэрлэчихсэн үйл баримт байсаар байхад улаан цайм шийдэж өгөхгүй өдий хүртэл сунжруулаад л сууж байдаг нөгөө л шүүх. Эцэст нь хэлэхэд энэ УДШ, УБЕГ зэрэг төрийн байгууллагаар далайлгаж байгаа цагт намын асуудал шударгаар шийдэгдэнэ гэж байхгүйг бүрэн ойлгож ав даа манай намынхаан. Учир иймд цаашдаа яах вэ гэдгээ олноороо хэлэлцэж шийдэлд хүрэх л үлдлээ гишүүд ээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д болж буй “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна

    ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д болж буй “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна