С.Мөнхчулуун: Автобус хэзээ ирэх нь тодорхойгүй, таамаг мэт байгаа нь XXI зуунд байж болохгүй асуудал

С.Мөнхчулуун: Автобус хэзээ ирэх нь тодорхойгүй, таамаг мэт байгаа нь XXI зуунд байж болохгүй асуудал

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай сүүлийн үед хийгдэж байгаа хяналт, шалгалтуудын талаар ярилцлаа.
 

-Та ярилцлага эхлэхээс өмнө хяналт, шалгалттай байлаа. Ямар шалгалт хийв?
 

-Манайд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлууд ирдэг. Энэ удаа автобусан доторх үйлчилгээ, автобусны буудлын тохижилт, чиглэлийн мэдээллүүд дэлгэрэнгүй байгаа эсэхэд шалгалт хийлээ. “Ард” кино театрын автобусны буудал дээр шалгалт хийсэн бөгөөд тэнд ямар ч чиглэлийн мэдээлэл байсангүй. Үүнээс хэрэглэгчийн мэдээлэл авах эрх хангагдахгүй байгаа нь харагдлаа. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн оролцоо чухал гэж байгаа ч иргэдийг мэдээлэл авах эрхээр нь хангаж чадахгүй байна. Нэгдүгээрт, иргэн автобусны буудал дээр очоод, аль чиглэлийн ямар автобусанд суух нь тодорхойгүй. Ойролцоох хүмүүсээс асуугаад мэдчихлээ. Гэтэл хэзээ ирэх нь тодорхой бус, таамаг мэт байна. Энэ бол XXI зуунд 1.4 сая иргэнтэй нийслэлд байж болохгүй асуудал. Тиймээс бид Нийтийн тээврийн газар болон бусад харьяа байгууллагад хугацаатай албан бичиг хүргүүлж, асуудлыг шийдвэрлэж ажиллана.  Хоёрдугаарт, карт цэнэглэлт, уншилттай холбоотой гомдлууд ирдэг. Тухайлбал, буух карт уншигч нь ажиллахгүйгээс дамжин суух үйлчилгээгээ авч чадахгүй, дахин мөнгө төлж байна. Мөн карт цэнэглүүлэхээр нэмэлт шимтгэл авдаг асуудал байгаа юм. Үүн дээр “Улаанбаатар смарт карт” ХХК-д албан бичиг хүргүүлж, нэмэлт шимтгэлийн асуудлыг болиулсан. 
 

-Өнгөрсөн долоо хоногт “Black Friday” хөтөлбөртэй холбоотойгоор иргэд мэдээлэл ирүүлж байна. ШӨХТГ-т ямар төрлийн гомдлууд ирэв?
 

-Цахим орчинд энэ талаар олон асуудал хөндөгдөж байгаа ч манай байгууллагад тодорхой “кэйс” болсон гомдол ирээгүй байна. Хямдрал, урамшуулал нэрийн дор зохиомол үнэ тогтоож, үндсэн үнээр борлуулах нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнд тооцогдоно. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.7-д “Өөрийн бараа, үйлчилгээг бусдад борлуулахдаа урамшуулал байгаа гэж түгээхийг хориглоно” хэмээн заасан. Хэрвээ зөрчсөн нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 20 мянган нэгж, иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй. 
 

-Иргэдийн дунд өндөр хүлээлттэй байгаа асуудал бол банкны зээлийн 1 хувийн шимтгэл байна. Энэ асуудал ямар шатанд яваа вэ. Хамгийн сүүлд Голомт банк энэ шимтгэлээ буцаан олгохоор болсон гэх мэдээлэл байна?
 

-Голомт банкны асуудал нь иргэний гаргасан гомдлын дагуу шалгагдсан. Өөрөөр хэлбэл, 3 шатны шүүхээр хэлэлцээд, шийдэгдсэн байгаа. Шүүхээс “Иргэнээс авсан шимтгэлээ үндэслэлтэй тогтоогоогүй” гэх үндэслэлээр 1 хувийн шимтгэлээ иргэнд буцаан олгохыг тус банкинд даалгасан. ШӨХТГ-ын зүгээс сүүлийн 3 жилийн хугацаанд зээл олгосон арилжааны 11 банкинд хяналт хийснээс 9 банкинд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Иргэд “Мөнгөө шууд авч болох уу?” гэж байгаа. Энэ нь гэрээтэй холбогдох асуудал учраас гомдол гаргаад, мөнгөө авах эрхтэй болно. Тодруулбал, банкинд хүсэлтээ гаргаад, хүлээж авахгүй бол шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм
 

-Супермаркетуудтай холбоотой асуудлыг шалгаж “Номин тав трейд” ХХК-д торгуулийн арга хэмжээ авсан. Энэ байгууллага дээр хэчнээн гомдол ирсэн юм бэ?
 

-Дээрх асуудал нь ямар нэг гомдлын дагуу биш, удирдамжийн дагуу өнгөрсөн 8-9 сард хийгдсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд кассын болон лангууны үнэ зөрж байгаа эсэхийг шалгаж, зөрчилтэй 4 ААН-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Түүний дараа сүлжээ дэлгүүрүүдийн нийлүүлэгчтэй хийсэн гэрээг шалгалаа. Үр дүнд нь гэрээ нь зөрчилтэй байж болзошгүй 4 ААН-ийн гэрээг дахин нягтлахад “Номин тав трейд” ХХК-ийн гэрээнд зөрчил үүсэж, 6.9 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Эргэн сануулахад, тус компани нь “Бид хямд үнийг тогтооно. Манайхаас хямд үнэтэй газар байвал үнийн зөрүүг нөхөн олгоно” гэдэг ч бодит байдал дээр нийлүүлэгч талаа дарамталснаас үүдэж, бусад ААН-үүдэд өндөр үнээр нийлүүлж байсан нь илэрсэн. 
 

Касс, лангууны үнэ зөрсөн зөрчилтэй “Сэнтрал экспресс Си Ви Эс” болон “Скай хайпермаркет” ХХК нь Анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Үүнээс “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК-ийн шүүх хурал болсон. ААН-ийн зүгээс “Касс, лангууны үнэн зөрсөн нь үнэн” гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байтал Захиргааны хэргийн шүүхээс ШӨХТГ-ыг “Шалгалтынхаа удирдамжийг 5 хоногийн өмнө урьдчилж мэдэгдээгүй” гэх үндэслэлээр торгуулийг хүчингүй болгосон. “Саарын хажуугаар сайн” жишээ ч байна. “Миний сүлжээ” дэлгүүрээс “Зөв бичилтийн баталгаа” амлалтыг өгсөн. Энэ нь касс, лангууны үнэ зөрсөн тохиолдолд зөрүү мөнгийг иргэнд буцаан олгох юм. Жишээлбэл, лангууны үнэ 5000 байхад, кассан дээр 5500 байвал зөрүү 500 төгрөгийг буцаан олгох учиртай. 
 

-Иргэдийн бухимдлыг ихээр төрүүлдэг хэсэг бол IPTV болон үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниуд шүү дээ. Эдгээр ААН-үүдэд хийх шалгалт дууссан уу. Ямар үр дүн гарав?
 

-Үүрэн телефоны 4, IPTV үйлчилгээ эрхлэгч 2 ААН-д шалгалт хийж, гаргасан зөрчлийнх нь дагуу хугацаатай албан даалгавар өгсөн. Тухайлбал, үйлчилгээний мэдээллээ дутуу өгдөг, дата нь дуусахаар автоматаар нэгж рүү нь шилждэг. Мөн гэрээгээ цуцлах гэхээр тийм эрхгүй мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг боогдуулсан гомдлууд ШӨХТГ-т ирдэг. Өнөөдрийн байдлаар “Юнител, Жи-мобайл”-аас “12-р сарын 1-нээс ийм өөрчлөлтүүдийг хийж, ингэж залруулна” гэх хариуг ирүүлсэн. “Скайтел”, “Мобиком”-оос хариу ирээгүй байна. Харин IPTV үйлчилгээний гомдлын дагуу шалгалтуудыг хийж байна.

Сүүлийн үед ирж буй гомдлуудын дийлэнх хувийг “Зөвшөөрөлгүй үнээ нэмж байна” гэх гомдол эзэлж байгаа. Жишээлбэл, “Скаймедиа корпораци”-ийн зүгээс хэрэглэгчдэд мессеж илгээдэг ба “No” гэж хариу илгээгээгүй бол зөвшөөрсөнд тооцож, багцыг нь шилжүүлдэг. “Юнивишн”-ийн тухайд сонинуудын өнцөг дээр ...-р сарын ..-нээс өөрчлөлт орно гэдэг зар байршуулсан гэдгээр өөрсдийгөө өмөөрдөг.

Энийг ШӨХТГ-ын зүгээс ХАНГАЛТГҮЙ гэж үзэж байна. Телевизийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага яагаад LOGIN буюу нэвтрэх хэсэг дээрээ энэ мэдээллээ байршуулж болохгүй гэж...
 

-Ярилцсанд баярлалаа.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • MN NEWS - 3 жил өмнө

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258.

  • MN NEWS - 3 жил өмнө

    Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258.

  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    15 настай эмэгтэйг эрэн хайж байна

    15 настай эмэгтэйг эрэн хайж байна