Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан “Их Монгол Улс ба Чингис хааны өв” сэдэвт эрдмийн чуулган болжээ

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан “Их Монгол Улс ба Чингис хааны өв” сэдэвт эрдмийн чуулган болжээ

Жил бүрийн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Их хааны мэндэлсний 860 жилийн ойг угтан өчигдөр Төрийн ордны Хүндэтгэлийн өргөөнд хэл шинжлэл, түүх археологи, олон улс дахь монгол судлал зэрэг салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, судлаачид чуулж, “Их Монгол Улс ба Чингис хааны өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай өрнүүллээ.

Уг эрдэм шинжилгээний хурлын үеэр Хэл зүйн ухааны доктор, профессор Б.Сумьяабаатарын нэгэн жарны турш судлан туурвисан “Монголын нууц товчооны иж судалгаа”, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Го.Акимийн монгол хэлнээ утга төгс хөрвүүлэн буулгасан “Шашдирын чуулган” зэрэг бүтээлүүдийн албан ёсны нээлт болсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Агуу үндэстэн агуу түүхийг бүтээдэг. Мянганы суут хүн, Эзэн Богд Чингис хааны түмэн өлзий гийсний тэгш ойн босгон дээр Монголын нууц товчоо судлалыг хөгжүүлэх, монголчуудын оюун сэтгэлгээний дархлааг улам бүр бататгах, олон улс дахь монгол судлалыг илүү өргөжүүлэхэд үлэмж хувь нэмрийг оруулах хоёр бүтээлийг өлгийдөн авсан бичгийн их эрдэмтдэд талархал илэрхийлье.

Түгээн дэлгэрүүлэх өв соёлтой, бахархан үргэлжлүүлэх үүх түүхтэй бидний монголчуудын заавал унших ёстой охь бүтээлүүд ийнхүү нэмэгдсээр байна” гэж тодотгов.

Мөн эрдмийн чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар “Даяаршлын эрин зуунд улс үндэстнүүд бүтээсэн түүх, үлдээсэн өв соёлоороо бахархаж, үнэ цэнийг нь түгээн дэлгэрүүлэх учиртай. Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан айл өрх, албан байгууллага бүр Их хааны эш хөргийг хүндэтгэн залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийт ард иргэд маань талархан хүлээж авсан. Мөн нийгэм, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалт болох нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан “Чингис хаан” хаад язгууртны музей өндөр үүдээ нээлээ. Монголчуудын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, түүхэн бахархлыг нандигнан өвлүүлэх их үйлсэд оюуны бүтээлүүдээрээ дамжуулан үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн, судлаачиддаа талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Б.Эгшиг “Монголын нууц товчоон дахь хятад галиг хийгээд орчуулга”, Хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь “Монголын нууц товчоон ба сонгодог зохиолуудын өш хонзонгийн дүрслэл”, Түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн “Дэлхий дахины цэргийн эрдэмд Чингис хааны оруулсан хувь нэмрийн тухайд”, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Хааны зарлигаар бүтээсэн Хархорины гэрэл хөшөөний бичээсийн утга, агуулга”, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Эрдэнэбаатар “Монголын эзэнт гүрний үеийн археологийн өв соёлоос”, Түүхийн ухааны доктор Б.Энхчимэг “Тусгаар тогтнол-Монголын бахархал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Трансжендер, Мисс Б.Солонго: Авлига зөвхөн улс төрчдөд , төрийн албанд байдаг зүйл биш Миссийн бөгсөнд байдаг хэмжээний зүйл

    Трансжендер, Мисс Б.Солонго: Авлига зөвхөн улс төрчдөд , төрийн албанд байдаг зүйл биш Миссийн бөгсөнд байдаг хэмжээний зүйл