Өвлийн их ажлын хажуугаар Говь-Алтайн 3000 малчин чууллаа

Өвлийн их ажлын хажуугаар Говь-Алтайн 3000 малчин чууллаа

Улс орны аж байдлын “толь” нь иргэдийн амьдрал ахуй, түүний чанар юм. Ажилтай, орлоготой байна уу. Өрхийн орлого нь өнөөдрийн амьдрах зардалд хүрэлцэж байгаа эсэх гээд нарийн өгүүлж болно.

Жишээлбэл, будаа, сахар гэх мэт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 30-40 хувиар өссөн. Харин энэ хугацаанд иргэдийн цалин орлого, тэтгэвэр тэтгэмж тэр хэрээр нэмэгдсэн үү гэвэл үгүй.

Малчдын орлогын гол эх үүсвэр ноос ноолуур, арьс шир, мах, сүү, цагаан идээ гээд малаас гарган авч байгаа түүхий эдийн үнэ ченжүүдийн өмнө өндөр үнэтэй биш, асар хямд байгаа. Шалтгаан нь нэмүү өртөг шингээгүй, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болоогүйтэй холбоотой юм. Хот, хөдөөгүй өрхийн амьжиргаа сульдаж, өр зээлийн хэмжээ нэмэгдэж, үнийн өсөлт туйлдуулж эхэлсэн. Ийм цаг үед хэрхэн аж амьдралаа дээшлүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, малаас авч байгаа түүхий эдээ яаж үнэ цэнэтэй, өгөөж арвин байлгах, ашиг шимийг нь өсгөх талаар Говь-Алтай аймаг анх удаа энэ сарын 19-нд 3000 малчин оролцсон чуулга уулзалт зохион байгуулсан билээ.

300 малчин аймгийн төвд цуглаж байсан нь цөөнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 1000 малчин улсын нийслэлд уулзаж байсан нь бий. Харин 3000 малчин аймгийн төвд нэг дор бүтэн өдрийн турш чөлөө завсаргүй хэлэлцэж байсан тохиолдол цөөн. Өвлийн их ажлын дундуур энэхүү форум болж болсон ч оролцоо өндөр, танхим дүүрэн байлаа.

 

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Хамтрах уу, Хоцрох уу, Нэгдэх үү, Үлдэх үү, Хорших уу, Хөгжих үү...” гэсэн үг болгон нь асуулт тавьсан, хариулт нэхсэн, бодол, ухаан гүйлгэсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Хэн ч бусдаас хоцрох, хойно нь үлдэхийг хүсэхгүй. Тийм болохоор хамтрах, нэгдэх, хорших, хөгжих боломжийн төлөө 3000 малчин индрийн зүг чих тавьсан юм. Түүний хувьд хоёр дахь удаагаа аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа. Улс төрд ч, уул их Алтайдаа ч танигдсан нэгэн.

Дархан-Уул аймгаас өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө бэлтгэж, 90 орчим сая төгрөгийн төсөв хэмнэсэн, Дөргөн нуурын хөвөөнд аймгийнхаа гэр бүлгүй, ганц бие залуусын уулзалт арга хэмжээг анх удаа зохион байгуулсан, улсдаа мартагдсан Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг гаргаж ирж тавьсан гээд энэ онд түүний сэдсэн, хийсэн, эхлүүлсэн бүхэн нийгмийн сүлжээнд анхаарлын төвд байлаа. Удаах нь 3000 малчны чуулга уулзалт болж байна.

Манай улс жил болгон малаа тоолдог боловч малчдынхаа эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, өв соёл, уламжлал, хэлхээг нь үл тоодог. “Цаашид ийм байж таарахгүй” гэдгийг Говь-Алтай аймаг үндсэндээ харуулчихлаа. Малчдын чуулганаар боловсрол, эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтөөс эхлээд бэлчээрийн доройтол, малын хулгай, түүнтэй хэрхэн тэмцэж байгаа, ноос ноолуурын үйлдвэрлэлийн хэтийн төлөв, орон нутгийн боломж, малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт гээд нарийн мэдээлэл агуулсан илтгэлүүд чуулга уулзалтын өнгө, өнцөг нь байлаа. Түүнчлэн, малчны санхүүгийн боловсролд хүртэл хөрөнгө оруулалт болох илтгэл багтсан байв. Говь-Алтай аймгийн ДНБ-ий 54.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулж буй туршлагыг АНУ-д ажилладаг монгол мэргэжилтэн танилцууллаа

    Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулж буй туршлагыг АНУ-д ажилладаг монгол мэргэжилтэн танилцууллаа