Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өчигдөр /2022.11.24/ "Чингис хаан" тэргүүн зэргийн одон хүртээсэн билээ.
Академич Д.Доржготовт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон эрдмийн хамт олон нь хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр БШУЯ, НЗДТГ хамтран түүний хувь нэмрийг үнэлж, "Чингис хаан" одонг нь мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.
"Монгол Улс авьяас чадвар, хүч чадлаас илүү оюуны хөдөлмөрийг цаашид энэ мэтээр үнэлэх болно" хэмээн БШУ-ны сайд онцолжээ.

Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
