Хосолсон хөдөлгүүрт автомашниы нүүрсэн янданг солих, зориулалтын бусаар ашиглаж байгаа нь агаар дахь хүхрийн агууламж өсөхөд нөлөөлж байгаа гэх тооцооллыг гаргажээ.
Иймээс БОАЖЯ-наас нүүрсэн яндангүй гэх 2246 приус автомашиныг журамлуулахаар Тээврийн цагдаагийн албанд ханджээ. Мөн нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа дээрх төрлийн автомашины нүүрсэн яндангийн бүрэн бүтэн байдалд нэгдсэн хяналт шалгалт хийн цаашид бүрэн бус, зориулалтын шүүлтүүргүй тээврийн хэрэгслүүд нэмэгдэх нөхцөлийг таслан зогсоож урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн байна.
Энэ оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 25 хувь нь хосолсон хөдөлгүүртэй байгаа аж.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021