“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ыг зорьсон ч өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн нүүрс тээвэр, төмөр замын асуудлыг шалгаж байгаа билээ.
Энэ хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудын гэр, төмөр замын ажилд оролцсон 24 байгууллагын 32 албан тушаалтны албан тасалгаа, орон байранд нэгжлэг хийгээд байгаа юм.
Харин Н.Удаанжаргалын хамаарал бүхий 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илрүүлсэн ажээ. Улмаар түүнтэй хамаарал бүхий 20 гаруй иргэн, албан тушаалтны гар утас, компьютерийг АТГ-аас хураан авч, сим картаа сэргээн хэрэглэхийг зөвлөсөн байна.
Засгийн газрын хүрээнд тус компаниийг татан буулгаж, төслийн зарцуулалтад нь нарийвчилсан шалгалт хийж эхлээд байгаа юм.
Яасан ч их шунал вэ.яасан ч их толгойгий нь илнэ вэ.энэ ёозоороо бол эднийг шүүж .нөхөн төлүүлж чадах уу.
Хань хамсаатнуудыг сануулгаар гадагшаа явсан бна даа.Одоохурдан алга бол гэж зөвлөсөн бна дд.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021