УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ хуулийн хэрэгжилт ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм. Хуулинд хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь насны хязгаарлалт юм.
Тэрбээр "21 хүрээгүй бол согтууруулах ундаагаар үйлчлэхийг хуулиар хориглоно. 21 нас хүрсэн эсэхийг заавал шалгана. Тэгэхээр овор багатай залуучууд заавал бичиг баримттайгаа явж, насаа баталж байж архи пивоор үйлчлүүлнэ. Хэрэв үүнийг зөрчвөл үйлчилсэн, үйлчлүүлсэн хоёрт хоёуланд нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн төсөлд 19 гэж байсан ч 21 нас болгож тогтоосон" гэв.
Мөн ХАРИУЦЛАГЫН асуудлыг нэмэгдүүлсэн нь ШАХСАН хүнд хариуцлага тооцохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл "Намайг алгас гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ" гэв.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021