Н.НАРАНТУЯА: Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар ашиг сонирхлын зөрчил арилна

Н.НАРАНТУЯА: Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар ашиг сонирхлын зөрчил арилна

Барилгын салбарын mусгай зөвшөөрөл, инженер техникийн ажилтны бүртгэлийг Нэгдсэн мэдээллийн санд байршуулж , барилгын талаарх бүх мэдээллийг нэг дороос цахимаар авах боломжийг бүрдүүлж байгаа билээ. Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журмыг Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар энэ сарын эхээр баталсны дагуу зохион байгуулалтын ажил үргэлжилж байна.

Ирэх сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх дээрх журамтай холбоотойгоор хийж буй ажлын талаар БХБЯ-ны Статисктик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Нарантуяатай ярилцлаа.

- Барилгын салбарыг цахимжуулах ажил ямар байдлаар үргэлжилж байна вэ. Одоогоор ямар төрлийн үйлчилгээнүүдийг  цахим хэлбэрт шилжүүлсэн бэ?

-Барилгын салбарын цахимжуулалтын үйл ажиллагаа батлагдсан төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж  байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон 2019 онд Засгийн газраас баталсан “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд салбарын цахим шилжилтийн төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны хувьд салбарын төрийн үйлчилгээ, тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулахад голлон анхаарч ажиллаж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сараас манай салбарын Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх болон  Геодези, зурагзүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн  авч, шийдвэрлэж эхэллээ.

Харин ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон  Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг мөн бүрэн цахимаар хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна. Саяхан Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаанаар цахимжуулалттай холбоотой Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох болон салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-уудыг тус тус хэлэлцүүлж, батлуулаад байна. Мөн энэ ондоо багтаагаад Хот байгуулалтын зураг төсөл боловсруулах болон Барилгын материалын тусгай зөвшөөрлийг цахимжуулахаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллаж байгаа юм.

-Тусгай зөвшөөрөл цахимжсанаар хүний нөөцгүй компаниуд  цэгцэрнэ гэж ойлгож болох уу. Нөгөө талаар Тусгай зөвшөөрлийг дагасан “арын хаалга” танил тал дагасан ойлголт үгүй болно гэсэн  хүлээлттэй байгаа нь зөв үү ?

- Тиймээ. Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахын тулд хүний оролцоог багасгаж, систем өөрөө шалгаруулдаг болгохоор ажиллаж байна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл хэн нэгэн хөндлөнгөөс шаардлага хангаж байгаа эсэхэд нь болон шалгаруулалтын процесст нь оролцох боломжгүй болох юм. Зөвхөн систем өөрөө тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулахаар шинэчлэлийг хийсэн.   Өмнө тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргаж буй зарим аж ахуйн нэгжүүд хүний нөөц, инженер техникийн ажилтнууд байхгүй хэрнээ цаасан материал  бүрдүүлээд ирдэг байсан.  Үүнийг шалгах, нягтлахад хэцүү тул бүх бичиг баримтыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг, мэдээллийн үнэн зөв байдлыг нь тодруулах, лавлагаа авах гээд энэ бүх ажиллагаанд хугацаа шаарддаг байлаа. Тиймээс хүний оролцоо ихтэйгээс шалтгаалсан олон асуудлыг тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулснаар арилгах юм.

-Тусгай зөвшөөрөл авах аж ахуй нэгжүүд цаасан материал бүрдүүлэх шаардлагагүй болно гэж ойлголоо?

 Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргаж байгаа иргэний болон хуулийн этгээдийн мэдээлэл, нийгмийн даатгалын мэдээлэл, дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс хүсэлт ирүүлсэн  иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн лавлагаа, тодорхойлолт, бичиг баримт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь регистрийн болон дипломын дугаар зөрөхөөс эхлээд нас барсан иргэний материалыг хүртэл ашигласан тохиолдол гардаг байсан бол тухайн байгууллагад ажилладаг эсэх нь нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа мэдээллийн сангаас, мэргэжил нь тохирч байгаа эсэхийг боловсролын яамны дээд боловсролын мэдээллийн системээс, тухайн иргэн, байгууллага  мөн эсэх мэдээлэл нь улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим системийн мэдээллийн сангаас шүүгдэх учраас ямар нэг байдлаар хуурамч материал бүрдүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах, иргэд олон нийтэд тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн мэдээлэл нээлттэй, ил тод болох зэрэг олон дауу талтай.  

–Танай салбарын ихэнх зөвшөөрлийг төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод нь олгодог. Цахимжсанаар Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг  Монголын Барилгын Үндэсний Ассиоциацид гаргадаг хэвээрээ байх уу?

- Хэвээрээ. Монголын Барилгын Үндэсний Ассиоциаци хүсэлтийг хүлээн авдаг журмынхаа дагуу долоодугаар сарын 1-ээс www.licence.mcis.gov.mn хаягаар  цахимаар хүлээж  авна. 

Салбарын тусгай зөвшөөрлүүд  цахимжсанаар түүнийг дагаад салбарын инженер техникийн ажилтан болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийн сангийн мэдээлэл тухай бүр шинэчлэгдэх тогтмол мэдээллээ сайжруулах, олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах боломжтой  болж байна гэж ойлгох хэрэгтэй.  

-Одоогоор барилгын салбарт тусгай зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ? 

- Өнөөдрийн байдлаар төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал  (www.opendata.gov.mn)”-д барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй 7503 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна. Мөн Боловсролын болон улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүлгэж баталгаажуулсан зөвлөх,  мэргэшсэн зэрэгтэй 4265 инженер, 36302 салбарын инженер, 20345 мэргэжилтэй ажилтан  байгаа юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол-Энэтхэгийн найрамдалт дунд сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

    Монгол-Энэтхэгийн найрамдалт дунд сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо